АШИГЛАХ НӨХЦӨЛҮҮД
Энэхүү сайтыг ашигласнаар та доорх ашиглах нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрдөг. Хэрэв аль нэг нөхцөлтэй санал нийлэхгүй байвал энэ сайтыг хэрэглэхгүй байна уу. Бид ашиглах нөхцөлийг хэзээ ч өөрчлөх эрхтэй учир сайтыг хэрэглэх бүрдээ эдгээр нөхцөлд өөрчлөлт гарсан эсэхийг шалгана уу. Эдгээр нөхцөлд гарсан өөрчлөлтүүдийн дараа та энэ сайтыг үргэлжлүүлэн ашиглаж байна гэдэг нь та тэдгээр өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч байна гэсэн үг юм.
АШИГЛАХ ЗӨВШӨӨРӨЛ БА ХОРИГЛОХ ЗААЛТУУД
Энэ сайтыг Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн ерөнхийлөгчийн корпорац өмчилж, үйл ажиллагааг явуулдаг. Энэ сайтын бүх материалыг (үзүүлэн, бичвэр, тэмдэг, үзвэр, мэдээлэл, медиа, ерөнхий мэдээлэл зэргийг) бид өмчлөх буюу ашиглах зөвшөөрөлтэй. Та энэ сайтын материалуудыг тодорхойлсноос өөрөөр биш тохиолдолд зөвхөн өөрийн хэрэглээнд ашиг олох зорилгоор бус бол зориулан үзэх, татаж авах мөн хэвлэж ашиглаж болно. Үүнээс гадна материалуудыг тодорхойлсноос өөрөөр биш бол уламжлалт олон нийтийн мэдээллийн форумд зориулан хэвлэл мэдээллийн ажилтан нь боловсруулж болно. Мөн материалуудыг тодорхойлсноос өөрөөр биш тохиолдолд уламжлалт олон нийтийн мэдээллийн форумд зориулан хэвлэл мэдээллийн ажилтан нь боловсруулж болно. Та энэ сайт дахь материалуудыг өөр сайтад эсвэл компьютерийн сүлжээнд бидний зөвшөөрөлгүйгээр тавьж болохгүй. Та энэ сайт дахь материалуудыг өөр сайт руу шилжүүлэх юм уу түгээж болохгүй. Мөн та энэ сайтыг эсвэл сайт дахь мэдээллүүдийг (мэдээлэл тавьсан хүмүүсийн хаяг, нэрс зэрэг) худалдах, бүтээгдэхүүн болон үйлчилгээг сурталчилах, үйлчлүүлэгчдэд худалдах юм уу бусад сурталчилгааны зорилгоор ашиглаж болохгүй.
Дээр дурдсанаас гадна бид энэ сайтыг ашиглах эрхийг нь татгалзуулах, цуцлах, хэрэглээг хязгаарлах болон сайтын агуулгыг дахин боловсруулах давуу эрхтэй. Гэсэн ч энэ сайт дахь материалыг ашиглахыг хүсэж буй хүмүүсийн зохистой хэрэглээг тодорхойлох үүрэг хариуцлагыг бид хүлээхгүй. Энэ нь бүхлээрээ хэрэглэгчийн хариуцлага байх болно. Мөн цаашлаад бид нэмэлт эх сурвалж өгөх эсвэл материалуудыг өөр зорилгоор ашиглахад нь баталгаа өгөх албагүй. Энэ хариуцлага нь хэрэглэгчдэд оногдох болно. Гэвч энэхүү материалуудын хууль бус болон зохистой хэрэглээг хуулийн дагуу тайлбарлах эрхийг сүм эдлэх болно.
САХИЛГЫН ДҮРЭМ
Энэ сайтад хувиараа эсвэл бусадтай хамтран бусад хэрэглэгчдэд аюултай, гутаан доромжилсон мэдээллийг илгээх болон тавих мөн өөр хэрэглэгчийн өмнөөс үйлдэх эсвэл хэн нэгнийг дуурайхгүй байх болно гэдгээ та хүлээн зөвшөөрдөг. Та сайтаас гарах болон сайт руу орох мэдээллийн урсгалыг саатуулах; энэхүү сайтад бидний нэвтрүүлсэн үйлчилгээ, хүчин чадалд нөлөөлөх; хяналт, хэрэглээний дүрмүүдийг залилан зөрчих зүйл хийхгүй хэмээн зөвшөөрдөг. Хор хөнөөлтэй, гутаан доромжилсон үйлдлүүд хийсэн тохиолдолд энэ сайтыг ашиглах эрхийг тань цуцлах болон хуулийн өмнө хариуцлага хүлээлгэх болно гэдгийг та ойлгож мэддэг.
ХОЛБООС
Таны хэрэглээг тааламжтай байлгахын тулд бусдын эрхлэн явуулдаг сайтуудтай холбогдох холбоосууд энэ сайтад бий. Эдгээр сайтуудыг бид хөтлөх юм уу хянадаггүй бөгөөд бид тэрхүү сайтуудын агуулгын тухайд хариуцлага хүлээхгүй болно. Хэдийгээр бид зохистой сайн сайтуудтай холбогдохыг хичээдэг боловч зарим сайт нь зохисгүй эсвэл тааламжгүй материалуудыг агуулсан байж болох юм. Хэрэв та сайтыг хэрэглэж байхдаа тиймэрхүү материал олбол бидэнд даруй мэдэгдэнэ үү.
Интернэтэд мэдээлэл байршуулагчид нь үүнийг олон нийтэд өргөнөөр цацагдана гэсэн хүлээлттэй байдаг гэж бид итгэдэг. Тиймээс бусад сайттай холбоотой байна гэдэг нь хууль ёсны болон интернэт хэрэглэгчдийн хүлээлттэй дүйцнэ гэдэгт бид итгэдэг. Хэрэв тодорхой сайт руу нэвтрэх нь хязгаарлагдсан бол сайтыг ажиллуулагч нь даруй бидэнд мэдэгдэх хэрэгтэй.
ХАРЬЯАЛАЛ БА ЗОХИЦУУЛАХ ХУУЛЬ
Энэхүү гэрээ нь Америкийн Нэгдсэн Улсын Юта мужийн хуулиар зохицуулагдах бөгөөд тухайлбал хуулийн ямар нэг зарчимтай харшлахгүйгээр уг мужийн хуулийн дагуу хэрэгжих болно. Энэхүү гэрээг хэрэгжүүлэхээр таны зүгээс аливаа үйлдэл хийхээр бол эсвэл энэхүү сайттай холбоотой ямар нэг асуудлыг шийдэхээр бол Юта мужийн Солт Лэйк хотын холбооны шүүхэд хандах ёстой бөгөөд танд дээрх үйлдлүүдийг хэрэгжүүлэх зорилготойгоор дээрх шүүхүүдэд хандах эрхийг өгч, үүнийг шаардаж байна. Хэрэв энэхүү гэрээний аль нэг хэсэг бүхлээрээ эсвээс хэсэг нь хууль бус, хүчингүй мөн хэрэгжүүлэх боломжгүй бол гэрээний чухал хэсгийг хүчингүй эсвэл хэрэгжих боломжгүй гэдгийг бид тогтоохоос бусад тохиолдолд гэрээний үлдсэн хэсэгт нөлөөлөхгүй. Гэрээний аль нэг заалт хүчингүй эсвэл хэрэгжих боломжгүй бол энэ гэрээг бид дангаараа өөрчлөх эрхтэй.
ХАРИУЦЛАГЫН ХЯЗГААРЛАЛТУУД
Бид таны хэрэглээнээс үүдэн гарсан онцгой хохирлыг эсвэл хэрэглэх боломжгүй болсон энэ сайтын материалыг юм уу энэ сайтын холбоосуудыг хэрэглэж чадаагүйгээс алдсан ашиг, бизнесийн саатал, программ болон таны мэдээллийн системийн бусад мэдээллийн алдагдал (үүгээр зогсохгүй) зэргийг хариуцахгүй болно. Энэхүү сайтад болон сайтын холбоост хандсанаас болж танд учирсан гэмтэл, алдагдал, үйлдлийн шалтгаануудад бидний хүлээх нийт хариуцлага ямар ч тохиолдолд таны төлсөн дүнгээс хэтрэх ёсгүй.
ХУУЛЬ ЁСНЫ ТАТГАЛЗАЛ
ЭНЭ САЙТ ДАХЬ МАТЕРИАЛУУД БОЛОН САЙТЫН ХОЛБООСУУД “БАЙГААГААРАА БАЙГАА” БӨГӨӨД ИЛ ЭСВЭЛ ДАЛД ИЛЭРХИЙЛСЭН ЯМАР НЭГЭН БАТАЛГАА БАЙХГҮЙ. ЗОХИЦУУЛАХ ХУУЛИЙН ДАГУУ БИД ГАРЧГИЙН БАТАЛГАА, ТОДОРХОЙ ЗОРИЛГОД НИЙЦЭХ БОЛОН ЗАХ ЗЭЭЛД ЭРЭЛТТЭЙ ГЭСЭН ДАЛД БАТАЛГАА ЗЭРЭГ ИЛ ЭСВЭЛ ДАЛД ЯМАР Ч БАТАЛГАА БАЙХГҮЙГ ИЛТГЭЖ БАЙГАА БӨГӨӨД ҮҮГЭЭР ХЯЗГААРЛАГДАХГҮЙ БОЛНО. ЭНЭ САЙТАД БАЙГАА ЗҮЙЛС АЛДААГҮЙ, СААТАЛГҮЙ, ГАЖУУДАЛ БҮР НЬ ЗАСАГДДАГ ЭСВЭЭС ЭНЭ САЙТ ЭСВЭЛ САЙТЫН СЕРВЕР НЬ ВИРУСГҮЙ ЭСВЭЛ ХОР ХӨНӨӨЛТЭЙ ЗҮЙЛҮҮДГҮЙ ГЭСЭН БАТАЛГААГ БИД ГАРГАХГҮЙ.
ХУДАЛДААНЫ ТЭМДЭГТҮҮД
“Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм,” “Лиахона,” “Мормоны Ном,” “Мормон” зэрэг нь Intellectual Reserve, Inc худалдааны тэмдэгтүүд болно.
АСУУЛТУУД БОЛОН ХУВИЛЖ ОЛШРУУЛАХ ЭРХ ХҮСЭХ
Сүмийн зохиогчийн эрх бүхий материалуудын талаар нэмэлт тусламж авах бол Сүмийн оюуны өмчийн албатай дараах байдлаар холбогдож болно:
Утас: 801-240-3959 эсвэл 1-800-453-3860, дотуур холбоо 2-3959
Факс: 801-240-1187
Э-мэйл: cor-intellectualproperty@ldschurch.org
Сүмийн зохиогчийн эрхээр хамгаалагдсан материалыг ашиглах хүсэлт илгээхийн тулд тохирох хүсэлтийн маягтыг бөглөнө үү:
Ерөнхий хүсэлтүүдэд: Зохиогчийн эрхийн хүсэлтийн маягт
Гар бичмэлд ашиглагдах материалд: Зохиогчийн эрхийн хүсэлтийн—гар бичмэл маягт
Хөгжмийн зохиол бүтээлд: Зохиогчийн эрхийн хүсэлтийн—хөгжмийн зохиолын маягт
Хүсэлтийн маягтыг болон хүсэлтийн маягтад дурдсан бусад шаардлагатай материалуудыг дараах хаягаар илгээнэ:
Attention: Licensing
Intellectual Property Office
50 East North Temple Street
Salt Lake City, Utah 84150-0018
Та мөн дээрх э-мэйл хаягаар эсвэл дээрх факсаар маягтыг илгээж болно.
Анхааруулга:Сурталчилгааны бус хүсэлтийн хариу ирэх хугацаа нь ойролцоогоор хоёроос дөрвөн долоо хоног; сурталчилгааны хүсэлтийн хувьд дөрвөөс зургаан долоо хоног шаардагдана.
Хүчинтэй огноо: 2012 оны 2-р сарын 21