Ахлагч Даллин Х. Өүкс болон ахлагч Ланс Б. Викман нартай хийсэн ярилцлага: “Ижил хүйстэндээ татагдах нь”

Ижил хүйстэндээ татагдах нь сэдвийн хуудсыгмөн үзнэ үү.

Ижил хүйстний гэрлэлтийн талаарх олон нийтийн маргаан нь ялангуяа гэрлэлтийн асуудлаар мөн ерөнхийд нь ижил хүйстний асуудлын талаар Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм ямар байр суурьтай байдаг тухай хэвлэл мэдээлэл, олон нийт болон сүмийн гишүүдийг олон асуулт тавихад хүргэж байна.

Дараах ярилцлагыг сүмийн Арванхоёр Төлөөлөгчийн чуулгын гишүүн, ахлагч Даллин Х. Өүкс болон Далын гишүүн, ахлагч Ланс Б. Викман нар удирдан явуулсан болно. Сүмийн эдгээр ахмад удирдагчид нь Сүмийн Олон Нийттэй Харилцах Албаны хоёр гишүүний асуултуудад хариулсан юм. Энэхүү чухал, ээдрээтэй бөгөөд эмзэг асуудлыг сүм чухам юу гэж үздэгийг тодруулахад нь туслах үүднээс уг ярилцлагын тэмдэглэлийг дор үзүүлнэ.

ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА: Тэгэхээр эхлээд ижил хүйстэнтэйгээ нөхцөх болон тэдний гэрлэлтийн асуудал нь сүмийн хувьд яагаад чухал болохыг та бүхэн тайлбарлаж өгнө үү?

АХЛАГЧ ӨҮКС: Нийгэм маань ижил хүйстэнтэйгээ нөхцөх амьдралын хэв маягт илүү хүлээцтэй хандаж байгаа эсэхээс үл хамааран энэ бол зүгээр л нэг асуудал төдий зүйл биш юм. Ийм амьдралын хэв маягийг дэмжигчид нь хэвийн биш зүйлийг хэвийн болгож хүлээн авахыг хүсдэг, үүнийг нь эсэргүүцсэн хүмүүсийг өчүүхэн явцуу бодолтой, муйхар, байж боломгүй хэмээн дүгнэдэг тэдний улайрсан дарамт шахалтыг бид өнгөрсөн хугацаанд харсан. Эдгээр дэмжигчид нь үг хэлэх эрх чөлөөг болон өөрсдийнх нь төлөө санаа тавихыг хүсэхдээ шаламгай хэдий ч өөр үзэл бодолтой хүмүүсийг шүүмжилж, хэрэв боломжтой бол “ижил хүйстэнтэй нөхцөхийг эсэргүүцэгч” хэмээн үзэж, амыг нь таглахдаа ч бас шаламгай байдаг. Тэр ч байтугай нэгэн улсад ижил хүйстэн идэвхтнүүд олон нийтийг буулгаж аван ялалт байгуулсан ба ижил хүйстэнтэйгээ нөхцөх явдал нь гэм нүгэл хэмээн сүмийн индэр дээрээс номлосных нь төлөө сүмийн пасторыг сүрдүүлэн, шоронд суулгаж байсныг хүртэл бид харлаа. Ийм хандлага үүссэн учраас Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм сургаал болон зарчмын тухай олон нийтэд хэлэх ёстой болоод байна. Энэ нь нийгмийн асуудал гэхээс илүү — угтаа бол бидний мэддэг, Тэнгэрлэг Эцэг маань биднийг заагаасай хэмээн хүсдэг тэр зүйлийг заах хамгийн үндсэн гол шашны эрх чөлөөний маань нэг шалгуур ч байж мэдэх юм.

ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА: Миний 17 настай хүү энэ асуудалтайгаа маш их тэмцэлдсэний эцэст надтай ярилцахаар ирээд эрэгтэй хүнд татагддагаа — мөн хэзээ ч охидыг сонирхож байгаагүй гэдгээ надад хэллээ гэж бодъё л доо. Тэр өөрийгөө ижил хүйстэн гэж итгэдэг. Энэ мэдрэмжээ дарах гэж хичээсэн гэдгээ ч тэр хэлдэг. Тэрээр бэлгийн харьцаанд ороогүй, гэхдээ түүний мэдрэмж нь гэр бүлийнх нь хувьд аймшигтай цочирдом байх болно гэдгийг ч тэр мөн ухаарсан. Яагаад гэвэл бид үргэлж түүний сүмд хийх номлол болон ариун сүмийн гэрлэлт зэрэг иймэрхүү зүйлсийн талаар ярьдаг. Худлаа гэж боддог тэр амьдралаар дахиж амьдарч чадахгүй юм шиг түүнд санагддаг, тэгээд л тэрээр ихэд сэтгэлээр унасан бас сэтгэл санааны хямралтай байдлаар над дээр ирлээ гэе. Эцгийнх нь хувьд би түүнд юу гэж хэлэх ёстой вэ?

АХЛАГЧ ӨҮКС: Чи бол миний хүү. Чи үргэлж л миний хүү хэвээр байх болно. Би үргэлж чамд туслахаар дэргэд чинь байх болно.

Нэг талаас мэдрэмж буюу дур хүсэл мөн нөгөө талаас зан төлөв хоёрын хоорондын ялгаа нь маш тодорхой. Алдаа үүсгэж болох зан төлөвт бууж өгөх дур хүсэлтэй байна гэдэг нь гэм нүгэл биш. Харин уруу таталтад бууж өгөх нь гэм нүгэл юм. Уруу таталт бол ер бусын зүйл биш. Аврагч ч гэсэн уруу татагдаж байсан.

Бурхан бидэнд сахихад хэцүү зарлигуудыг өгдөг гэдгийг Шинэ Гэрээ нотлон өгүүлдэг. 1 Коринт 10-р бүлгийн 13-р шүлэгт: “Та нарт учирсан сорилт нь хүнд тохиолддог л зүйл юм. Бурхан итгэмжит билээ. Тэр та нарыг хэрээс чинь хэтэрсэн хүчээр соригдохыг зөвшөөрдөггүй, харин сорилтыг тэсвэрлэж чадахын тулд сорилттой хамт мөн гарах замыг ч өгдөг юм” гэсэн байдаг.

Чиний ярьсан ижил хүйстэнтэйгээ нөхцөх гэдэг нь нөхцөл байдлыг дүрсэлсэн нэр үг биш гэдгийг ойлгох нь чиний хувьд чухал гэж би бодож байна. Харин энэ бол мэдрэмжийг эсвэл зан төлөвийг дүрсэлсэн тэмдэг нэр юм. Ийм сорилттой тулгарах үедээ өөрийгөө “ямар нэгэн юм” эсвэл “өөр нэгэн хүн” гэж бодохгүй байхыг би чамаас хүсье. Чи бол Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн бөгөөд миний хүү шүү дээ, чамд сорилт л тулгараад байна.

Хүн болгонд л сорилт тулгардаг. Маш их сэтгэл зовоосон нэг сорилтыг чи дүрсэлж хэллээ. Энэ нь манай нийгэмд түгээмэл байгаа бөгөөд олон нийтийн анхаарлыг татаж байна. Гэвч энэ нь эрэгтэй, эмэгтэй хүмүүст тулгардаг олон янзын сорилтуудын зөвхөн нэг нь л юм. Би чамайг уруу таталтыг эсэргүүцэхдээ хүслээ тэвчин, Аврагчийн тусламжийг эрэлхийлээсэй, наманчлахад хүргэх эсвэл сүмийн гишүүнчлэлээ алдаж мэдэх зан төлөвөөс сэрэмжилж яваасай хэмээн хүсэж байна.

ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА: Хэрэв хэн нэгэн нь маш хүчтэйгээр эсрэг хүйстэндээ татагддаг бол түүнд гэрлэх боломж байгаа. Харин хэрэв залуу эрэгтэй өөрийгөө ижил хүйстэн гэж боддог бол бас тэрээр эмэгтэй хүнд огтхон ч татагддаггүй бол үлдсэн амьдралынхаа турш бэлгийн харьцаанд битгий ор гэж бид түүнд хэлж байгаа хэрэг үү?

АХЛАГЧ ӨҮКС: Энэ бол гэрлэх боломж гараагүй гишүүддээ бидний хэлдэг яг тэр үг. Бид гэрлээгүй хэнийг ч бэлгийн харьцаанд орохгүй байгаасай гэж боддог.

АХЛАГЧ ВИКМАН: Өнөө үед үүнээс болоод бид илүү ярвигтай бэлгийн чиг хандлагад автсан нийгэмд амьдарч байна. Учир нь хүн зөвхөн хүйсийн чиг хандлагаа биш, өөрийн хэн болох тухай бусад хүчин зүйлийг л харах хэрэгтэй. Миний бодлоор би таны хүүд юм уу ийм байдлаар шаналж яваа хэн нэгэнд хүйсийн чиг хандлагын талаарх мэдлэгийн хүрээгээ тэл гэж л энгийнээр хэлэх байсан. Юунд ч үл хязгаарлагдах өөрийнхөө зан чанарын бусад онцлог шинжүүдэд сэтгэл хангалуун бай. Хүйсийн чиг хандлага гэдэг бол ямар ч хүний хувьд гол онцлог шинж мөн ч энэ нь цорын ганц шинж биш юм.

Нэмээд хэлэхэд, бидний өмнө нь ярьсанчлан зөвхөн дур хүсэлтэй байх явдал нь гэрлэлтэд хүргээгүй л бол хэн нэгнийг сүмийн ажилд оролцохоос эсвэл гишүүнчлэлээс хасахад хүргэдэггүй. Гэвч энэ нь сургаал болон сэргээгдсэн сайн мэдээгээр дамжуулан бидний ойлгодгоор амьдралын бүрэн дүүрэн байдалд эцэстээ боломжтой болж чадна.

Номлолын үйлчлэлийг оролцуулаад сүмийн үйлчлэл зэрэг нь энэ амьдралд гэрээнүүддээ болон зарлигуудад үнэнч байдаг хэний ч хувьд бүгд боломжтой.

ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА: Тэгэхээр та ижил хүйстэндээ татагдах мэдрэмжийг хянаж болно гэх гээд байна уу?

АХЛАГЧ ӨҮКС: Тийм ээ, ижил хүйстэндээ татагдах мэдрэмжийг хянаж болно. Магадгүй зарим нэгнийх нь хувьд бодит байдал, зарим нэгнийх нь хувьд бодит байдал биш ийм мэдрэмж нь дур хүсэл эсвэл эмзэг байдал нь байдаг байж болох юм. Гэвч ийм эмзэг байдлаас мэдрэмж бий болдог ба мэдрэмжийг хянаж болно. Хэрэв бид мэдрэмжийнхээ дагуу үйлдвэл энэ нь уруу таталтын хүчийг ихэсгэдэг. Бид уруу таталтад бууж өгвөл нүгэл үйлддэг. Энэ загвар нь өөр хэн нэгний эд баялагт шунахайран, улмаар хулгай хийх хүчтэй уруу таталттай учирсан хүний хувьд ч ижил юм. Энэ нь архинд дуртай болсон хүний хувьд ч ижил. Энэ нь мөн бидний хэлдгээр амархан уурладаг буюу “түргэн ууртай” хүний хувьд ч ижил. Хэрэв тэд уг эмзэг байдлаа хяналгүй үлдээвээс тэр нь уурлах мэдрэмж болон хувирна, тэгээд тэр уурлах мэдрэмж нь гэм нүгэлт, хууль бус зан төлөвт бууж өгөх болно.

Бид энд ер бусын сорилтын тухай яриагүй байна. Бид мөнх бус амьдралд нийтлэг байдаг нөхцөл байдлын тухай ярьж байна. Бид “яагаад” гэдгийг эсвэл дур хүсэл, эмзэг байдал болон бусад зүйлсийн цар хүрээг сайн мэдэхгүй ч гэсэн мэдрэмжийг болон зан төлөвийг хянаж болно гэдгийг мэднэ. Нүглийн шугам нь мэдрэмж, зан төлөв хоёрын хооронд оршдог. Харин хяналтын түвшин нь эмзэг байдал, мэдрэмж хоёрын хооронд байдаг. Нүгэлт явдал руу биднийг хөтөлж мэдэх нөхцөл байдлаас хол байхын тулд бид мэдрэмжээ барьж, хянах гэж хичээх хэрэгтэй.

АХЛАГЧ ВИКМАН: Ямар нэгэн юм хийх дур хүсэлтэй ч уг дур хүслээ яаж ч болдоггүй зүйл хэмээн үзсэний үндсэн дээр үйлдэл хийдэг хүнийг манай үеийн агуу мэтгэлцэгч гэж би боддог. Энэ нь Их Эзэний бидэнд илчилсэн мөн чанартай зөрчилдөж байна. Зан төлөвөө хянах хүч чадал бидэнд үнэхээр бий.

ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА: Хэрэв бид ‘түргэн ууртай’ хэн нэгний тухай эргэн санавал эцэг эх нь ч мөн түргэн ууртай байсан байж болно. Тэгэхээр зарим хүмүүс үүнийг генийн нөлөөтэй холбож тайлбарлаж болох юм.

АХЛАГЧ ӨҮКС: Үгүй, хүмүүс төрөхдөө мөнхийн хувь тавилангаа хүртэхэд нь саад учруулах нөхцөл байдалтайгаар, ямар ч удирдан хянах чадваргүйгээр төрдөг гэдэг асуудлыг бид хүлээн зөвшөөрдөггүй. Энэ нь авралын төлөвлөгөөтэй бас Бурханы нигүүлсэл болон шударга ёстой зөрчилддөг. Энэ нь мөн Есүс Христийн хүч, нигүүлслээр дамжуулан бид бүх зүйлсийг хийж чадна гэсэн тэрхүү үнэнийг илэрхийлдэг Есүс Христийн сайн мэдээний бүх сургаалтай зөрчилддөг. Уруу таталтыг эсэргүүцэх нь ч үүнд багтана. Мөн хөгжлийн бэрхшээлтэй, оюун санааны болон бие махбодын хязгаарлагдмал байдалтай төрсөн зэрэг нь ч энд багтдаг. Эдгээр зүйлсийн аль нь ч мөнхийн хувь тавилангаа хүртэхэд маань бидэнд саад учруулж чадахгүй. Ингэж үздэг хүмүүс нь хэрэв та эмзэг байдлаасаа юм уу дур хүслээсээ болж ямар нэг эсвэл өөр зан үйлд бууж өгсөн бол энэ нь мөнхийн хувь тавиландаа хүрч очихоос биднийг холдуулна гэж хэлж магадгүй юм.

ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА: Тэгэхээр энэ нь төрөлх байдал уу эсвэл олдмол байдал уу гэдэг дээр сүмд баримтлах ямар нэгэн байр суурь байхгүй гэж та хэлээд байна уу?

АХЛАГЧ ӨҮКС: Эндээс л чухамдаа манай сургаал хэрэгжиж эхэлж байгаа юм. Ижил хүйстэндээ сэтгэл татагдахтай холбоотой асуудлуудыг хамруулаад эдгээр эмзэг байдал эсвэл дур хүслээс болж үүссэн ямар ч зүйл дээр сүмд байр суурь байхгүй. Төрөлхийн эсвэл олдмол аль нь ч байлаа гэсэн — тэдгээр нь шинжлэх ухааны асуудлууд бөгөөд — эдгээр зүйлс дээр сүм ямар нэгэн байр суурь илэрхийлдэггүй.

АХЛАГЧ ВИКМАН: Энэ нь төрөлхийн эсвэл олдмол аль нь ч байлаа гэсэн чухал асуулт руу биднийг хөтөлдөг ба энэ талаарх сэтгэл зовнил нь ахлагч Өүксийн дүрсэлж хэлсэн тэр зарчмуудаас хэн нэгнийг төөрөгдүүлж болох мэт надад санагддаг. Яагаад хүн ижил хүйстэндээ сэтгэл татагддаг юм бэ… хэн хэлж чадах бол? Гэхдээ бид үүнд хэрхэн биеэ авч явахаа хянаж чадна гэдгээ мэдэх нь л үнэн байдал бөгөөд энэ бол тун чухал зан чанар юм.

ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА: Хэрэв бид зан төлөвөө хянах тухайд ярьж байгаа бол зүй ёсны үйлдэл бүхий ямар нэг төрлийн эмчилгээ гэж бий юу? Хэрэв залуу эрэгтэй “Би энэ мэдрэмжээ зайлуулахыг үнэхээр их хүсэж байгаа гэдгийг минь хар л даа … Энэ мэдрэмжийг үгүй хийхийн тулд би юу ч хийхэд бэлэн байна” гэж хэлбэл уг асуудал руу чиглэсэн эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх нь зүй ёсонд нийцэх үү?

АХЛАГЧ ВИКМАН: Тухайн хүний хувьд бол эмчилгээ хийлгэх нь тохиромжтой байж магадгүй. Үнэндээ энэ төрлийн эмчилгээний эсрэг ямар нэг зүйлийг сүм зөвлөдөггүй. Гэхдээ эцэг эх нь хүүхдэдээ юм уу сүмийн удирдагч нь хэн нэг хүнд зөвлөж байгаа байр сууринаас эсвэл тухайн хүн өөрөө ‘сайн мэдээний сургаалтай уялдах юуг би хийж чадах вэ?’ гэдэг байр сууринаас ижил хүйстэнд сэтгэл татагдах байдлыг авч үзэх юм бол эмнэлгийн үйлчилгээ нь энд голлох хамааралтай зүйл биш. Харин ‘Надад өөрийн гэсэн хүсэл, өөрийн гэсэн сонголт бий. Надад өөрийн хийдэг зүйлийг хянах хүч чадал байгаа’ гэсэн мэдлэг л хамгийн их хамааралтай зүйл нь юм.

Тэгэхээр энэ төрлийн бэрхшээл учирсан хүмүүс үүнийгээ шийдвэрлэхийн тулд тохирох эмнэлгийн тусламжийг авах нь буруу гэж хэлж байгаа юм биш шүү. Энэ бол сэтгэцийн эмгэг судлал болон сэтгэл судлалын мэргэжилтнүүдийн маргаантай байдаг асуудал. Хандлагаа өөрчлөхөд нь хэн нэгэнд туслах үед зарим тохиолдолд ахиц дэвшил гарч, зарим тохиолдолд гардаггүйд би итгэдэг. Сүмийн байр сууринаас мөн хүмүүсийн төлөө санаа тавьдгийн үүднээс хэлэхэд энэ бол бидний гол анхаарлаа хандуулдаг зүйл биш. Бид бусад зүйлсэд анхаардаг.

АХЛАГЧ ӨҮКС: Амен. Би ганцхан санаа нэмэх гэсэн юм. Дотрын болон сэтгэцийн эмчийн эсвэл сэтгэл зүйчийн эмчилгээний арга барил мэтийн талаар сүм өөрийн байр суурийг тун ховорхон илэрхийлдэг.

Хоёрдугаарт, зарим сэтгэцийн хандлага эсвэл мэдрэмжтэй холбоотой ашигласаар ирсэн харгис арга барилууд байдаг. Санаанд орж ирж байгаа нэг жишээ гэвэл сэтгэл гутралын эмчилгээг хэтрүүлэн хийх явдал юм. Ижил хүйстэндээ сэтгэл татагдахтай холбоотойгоор хийгддэг дур хүсэлгүй болгох эмчилгээ нь зарим нэг ноцтой харгислалыг агуулдаг болохыг цаг хугацааны явцад мэргэжлийн хүмүүс илрүүлсэн. Анагаах ухааны эмч нарын хийдэг зүйлийн тухайд бидэнд өөрсдийн гэсэн байр суурь байхгүй ч (маш, бүр маш ховор тохиолдлоос бусад үед — жишээ нь үр хөндөлт), харгислал байгаа гэдгийг бид ухамсарладаг бөгөөд бид тэдгээр харгислалын төлөө хариуцлага хүлээдэггүй. Хэдийгээр эдгээр нь бидний тусламж аваасай гэж хүссэн хүмүүст туслахын төлөө байдаг ч гэлээ бид ашиглаж байгаа ямар ч төрлийн арга барилыг сайшаан дэмждэггүй.

ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА: Ижил хүйстний мэдрэмжтэй хүмүүсийн хувьд эсрэг хүйстний гэрлэлт нь тэдний сонголт болж болох уу?

АХЛАГЧ ӨҮКС: Бидний ярьж байгаа тэдгээр мэдрэмжийг засах гарц нь гэрлэлт мөн эсэх талаар биднээс олонтоо асуудаг. Зарим нь үүнийг үнэхээр засах гарц мөн хэмээн итгэдэг байсан ба сүмийн зарим удирдагчид хүртэл эдгээр мэдрэмжийг засах гарц нь гэрлэлт хэмээн зөвлөж байсан байж болох тийм нөхцөл байдалд ерөнхийлөгч Хинкли: “Гэрлэлтийг ижил хүйстэндээ татагдах гэх мэт асуудлуудыг шийдвэрлэх эмчилгээний алхам хэмээн үзэх ёсгүй” хэмээх мэдэгдлийг хийсэн юм. Үүнийг бид хуурамчаар шалтаглан эсвээс юу хийж буйгаа мэдэхгүй байгаагаар нь далимдуулан Бурханы охидыг ийм төрлийн гэрлэлт хийхэд нь дэмжих ёсгүй гэсэн утгатай гэж би боддог. Энэ төрлийн сорилт бэрхшээлээ хянаж чаддаггүй хүмүүс нь гэрлэлтийг итгэлтэйгээр бүтээж чаддаггүй.

Нөгөө талаас нь үзвэл өөрсдийгөө аливаа зөрчлөөс цэвэршүүлж, эдгээр мэдрэмж болон эмзэг байдлынхаа учрыг олох чадвартай болохоо харуулан, тэдгээрийг өнгөрсөн амьдралдаа үлдээсэн хүмүүс нь Бурханы охинд ихээр татагдаж, улмаар тэд гэрлэн, үр хүүхдүүдтэй болж, мөнх оршихуйн адислалуудыг эдлэх нь — гэрлэлт гэдэг зүйл тохиромжтой байж болох нөхцөл байдал юм.

Гэрлэлт бол асуудлуудыг шийдвэрлэх эмчилгээний алхам биш гэдгийг л ерөнхийлөгч Хинкли хэлсэн.

АХЛАГЧ ВИКМАН: Ижил хүйстэндээ сэтгэл татагдах байдалд шаналж байгаа хэн нэгний асууж болох асуулт бол “Би энэ мэдрэмжтэйгээ үүрд мөнх байх уу? Мөнх амьдралд энэ нь ямар хамааралтай байх вэ? Хэрэв би энэ амьдралд яаж ийгээд үүнийг аргалбал дараачийн амьдралдаа би ямархуу байх бол?” гэсэн асуулт юм.

Талархалтайгаар хэлье, үүний хариулт нь гэвэл ижил хүйстэндээ сэтгэл татагдах явдал нь дэлхийн өмнөх амьдралд байгаагүй бөгөөд дараачийн амьдралд ч байхгүй. Энэ бол яг одоо, бидний мөнх оршихуйн өчүүхэн хэсэг нь болсон мөнх бус амьдралд л байдаг ямар нэг шалтгаант нөхцөл байдал юм.

Ижил хүйстэндээ сэтгэл татагдан шаналж байгаа хэн нэгэнд зориулсан сайн мэдээ бол: 1) ‘Би энэ мэдрэмжтэйгээ үүрд хамт байхгүй.’ Энэ нь зөвхөн одоо л байгаа. Үнэнийг хэлэхэд бид бүгдийн хувьд ирээдүйн тухай эргэцүүлэх нь заримдаа хэцүү байдаг. Гэсэн хэдий ч хэрэв та мөнх бус амьдралыг зөвхөн одоо хэмээн харж чадвал энэ нь зөвхөн энэ нэг хэсэгхэн үед л байх болно. 2) Хэрэв би энд өөрийгөө зохистой байлгаж чадвал мөн би сайн мэдээний зарлигуудад үнэнч байж, хийсэн гэрээнүүдээ сахих юм бол Тэнгэрлэг Эцэгийн Өөрийн хүүхдүүдэд өгөхөөр хадгалсан өргөмжлөл болон мөнх амьдралын адислалууд нь надад ирэх болно. Мөнхийн гэрлэлтийг багтаасан — бүх адислал — цаг нь ирэхэд минийх байх болно.

АХЛАГЧ ӨҮКС: Үүн дээр би нэг санаа нэммээр байна. Дараачийн амьдралд нөхөр, эхнэр болон тэдний үр удмыг багтаасан гэр бүлийн нэгжгүйгээр баяр баяслын бүрэн дүүрэн байдал гэж үгүй билээ. Цаашилбал, тэд баясгалантай байж болохын тул хүмүүн байх бөлгөө. Мөнхийн төлөв байдлаас авч үзвэл ижил хүйстний үйл ажиллагаа нь зөвхөн харуусал, уй гашууг авчирч, мөнхийн боломжуудаа алдахад хүргэдэг.

ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА: Ахлагч Өүкс, та саяхан эсрэг хүйстэн, ижил хүйстэн хоёрын ёс суртахууны ижил жишгийн талаар ярьсан. Хэн нэгэн нь танд ‘Үүнийг ижил жишиг гэдгийг нь би ойлгож байна, гэвч бид ижил хүйстэндээ татагддаг хүмүүсээс арай илүү ихийг хүсээд байгаа юм биш үү? гэж хэлбэл та юу гэж хариулах вэ? Мэдээж хэрэг, эсрэг хүйстнээ сонирхдог ч гэлээ гэрлэхгүй хүмүүс байдаг, гэхдээ тэд ядаж л ‘маргааш би мөрөөдлийнхөө хүнтэй учирч магадгүй шүү дээ’ гэсэн найдварыг тээж явдгийг та хүлээн зөвшөөрөх үү? Ийм зүйл тэдний амьдралд хэдийд ч тохиож болно гэсэн найдвар үргэлж байдаг. Харин ижил хүйстэндээ татагддаг хэн нэгний хувьд бол ийм найдвар заавал байх шаардлагагүй шүү дээ.

АХЛАГЧ ӨҮКС: Мэдээж хэрэг ялгаа бий, гэхдээ тэр ялгаа нь ер бусын зүйл биш. —Зарим тохиолдолд жинхэнэ, өөр бусад тохиолдолд бодит — гэрлэлтийн ямар ч найдвартай байх тохиолдолд бие махбодын бэрхшээлтэй байдал нь саад болдог тийм хүмүүс байдаг. Яг одоогоор гэрлэж чадахгүй байгаа нөхцөл байдал нь эмгэнэлтэй хэдий ч ер бусын зүйл биш.

Энэ нөхцөл байдалд Бурхан хүмүүсийг ялгаварладаггүй гэж заримдаа хэлдэг. Гэтэл зарим хүмүүсийн хувьд гэрлэлттэй холбоотой ялгаварлан гадуурхалт гэж үзэж болзошгүй бие махбодын доройтол — бүрэн саажилттай эсвэл сэтгэцийн ноцтой хямралтай байх явдал амьдрал дээр зөндөө байна. Хэрэв бид Бурханд итгэдэг бол мөн Түүний нигүүлсэлд болон шударга ёсонд итгэдэг бол эдгээрийг ялгаварлан гадуурхалт гэж хэлэх учиргүй, учир нь Бурхан ялгаварлан гадуурхдаггүй. Ялгаварлан гадуурхалт гэж юу болохыг шүүх нөхцөл бидэнд алга байна. Бид Бурханд итгэх итгэлдээ болон хүүхдүүддээ зориулсан Түүний нигүүлсэл, хайрын бүрэн төгс баталгаанд л найддаг.

АХЛАГЧ ВИКМАН: Энэ амьдралд гэрлэж чадахгүй байхтай холбоотой зовлон шаналал байх нь үнэхээр гарцаагүй. Эдгээр хүмүүсийн ийм зовлон шаналлыг бид мэдэрдэг. Хэн нэгний ийм зовлон шаналлыг би ч бас мэдэрдэг. Гэвч энэ нь ижил хүйстэндээ сэтгэл татагддаг хэн нэгний хувьд бол хязгаарлагдмал зүйл биш.

Бид маш хувиа бодсон цаг үед амьдарч байна. Өөрийнхөө асуудлыг өөр хэн нэгний асуудлаас илүү том гэж бодох нь хүний төрөлхийн мөн чанар болов уу гэж би боддог. Бидний хэн нэг нь энэ маягаар бодож эхлэх үед өөрсдөөсөө давж бусдыг харах нь магадгүй илүү тустай байж мэднэ. Би илүү хөгжлийн бэрхшээлтэй эсвэл би бусдаас илүү их зовж байна гэж ярих би хэн юм бэ?

Би өөрөө хөгжлийн бэрхшээлтэй охинтой хүн. Охин маань үнэхээр үзэсгэлэнтэй. Дараачийн долоо хоногт тэр 27 нас хүрнэ. Нэрийг нь Куртни гэдэг. Куртни энэ амьдралд хэзээ ч гэрлэхгүй, гэсэн ч тэр гэрлэж буй хүмүүсийг санаашрангуй хардаг. Тэр миний албан өрөөнд орж, Солт Лэйкийн ариун сүм рүү харсан цонхон дээр зогсоод шинэ бэрүүд болон нөхрүүдийг зургаа авахуулж байхад нь хардаг. Тэгээд үүнд сэтгэл нь хөдөлж бас гунигтай болдог, учир нь Куртни энэ амьдралд өөрт нь ийм зүйл тохиолдохгүй гэдгийг ойлгодог. Куртни амьдрал дахь уг нөхцөл байдлаа өөрөө хүсэж гуйгаагүй, ижил хүйстэндээ сэтгэл татагддаг хэн ч үүнийг гуйгаагүй. Тэгэхээр хүмүүст учирч болох маш олон төрлийн, тэр ч байтугай зөвхөн гэрлэлтийн асуудалтай холбоотой ч зовлон шаналал бий. Бидний хүсэн хүлээдэг сайн мэдээний агуу амлалт бол энэ амьдралд бидэнд ямар ч дур хүсэл мөн ямар ч бүтэлгүйтэл мөн баяр баяслын бүрэн дүүрэн байдлыг эдлэхэд саад болох ямар ч бэрхшээл тулгарсан бай тэдгээр нь үгүй болох болно гэсэн Их Эзэний амлалт бидэнд бий. Бид зөвхөн итгэлтэй хэвээр л үлдэх ёстой.

ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА: Ахлагч Викман, та номлогчийн үйлчлэлийн талаар өмнө нь ярихдаа ижил хүйстэндээ татагддаг боловч үүний дагуу үйлддэггүй хэн нэгэнд боломж байгаа тухай дурдсан. Хэрэв хүмүүс итгэлтэй л байвал тэд үндсэндээ сүм дэх бусад хүмүүсийн адилаар сүмийн нэг хэсэг нь байж болно гэж ерөнхийлөгч Хинкли хэлсэн байдаг. Энэ нь яг юу гэсэн үг юм бэ? Номлогчийн үйлчлэл гэсэн үг үү? Эсвэл хэн нэгэн нь ариун сүм рүү, ядаж гэрлэлттэй хамааралгүй тэдгээр ариун ёслолд оролцож болно гэсэн үг үү? Энэ нь үнэхээр ижил хүйстэндээ татагддаг хүн итгэлтэй л байгаа бол сүмийн ажилд бусдын адил оролцох, үйлчлэхээр дуудагдах мэтийн бүх зүйлийг хийх боломжтой гэсэн үг үү?

АХЛАГЧ ВИКМАН: Миний бодлоор үүнд өгөх товчхон хариулт бол тийм! Ахлагч Өүкс энэ талаар тодорхой тайлбарлаж өгөх болов уу гэж би бодож байна.

АХЛАГЧ ӨҮКС: Ийм төрлийн бүх асуултад хариулах маш тодорхой мэдэгдлийг ерөнхийлөгч Хинкли хэлж, бидэнд тусалсан. Тэрээр “Бид тэдэнд (ижил хүйстэндээ татагддаг хүмүүст) Бурханы охид хөвгүүд болохынх нь хувьд хайртай. Тэд тодорхой нэг дур хүсэлтэй бөгөөд тэр нь их хүчтэй учраас хянахад хүндрэлтэй байдаг байж магадгүй. Хэрвээ тэд эдгээр дур хүслээ үйлдэл болгохгүй бол сүмийн бусад гишүүдийн адил урагш ахиж чадна” гэж хэлсэн юм.

Миний хувьд энэ нь ийм дур хүсэлтэй хүн уг мэдрэмжээ хянасан эсвэл үүнийгээ зохих ёсоор наманчилсан үед сүм дэх ганц бие ямар ч гишүүний хийдэг юуг ч адилхан хийх эрхтэй. Хааяа бишопын алба гэх мэт тухайн хүн нь заавал гэрлэсэн байх ёстой ганц нэг алба бий. Гэхдээ энэ бол сүм дэх онцгой тохиолдол. Ганц бие хүмүүс заах болон номлогчийн хийх ажил алба бүрийг эзэмшиж болно. Аливаа төрлийн уруу таталттай тэмцэж байгаа хүмүүс нь сайн зүйлийн төлөө тэмцэж байгаа бол мөн тэд багшийн болон номлогчийн эсвэл ямар ч хамаагүй дуудлагадаа зохистой байхаар амьдарч байгаа бол бид тэднийг дуртайяа хүлээн авах болно.

АХЛАГЧ ВИКМАН: Хэн нэгний амьдрал дахь Цагаатгалын утга учир нь үнэхээр энэ биш гэж үү? Тухайн хүн уруу таталт ч байна уу эсвэл хязгаарлалт ч байна уу амьдралын сорилт бэрхшээлтэй тулгарах үед Цагаатгал түүний хувьд утга учиртай болж эхэлдэггүй гэж үү? Энэ бол Аврагч руу эргэх хүсэл төрж, ням гарагт ариун ёслолын цуглаанд явах, жинхэнэ утгаараа ариун ёслолд оролцож… залбирлуудыг сонсон, тэдгээр ариун нандин бэлгэдлүүдээс хүртэх зэрэг Аврагчийн Цагаатгалын цар хүрээнд багтахад маань бидэнд үнэхээр тусалдаг боломжууд юм. Ингээд харахад, сүмд үйлчлэх ямар ч боломж нь адислал болдог. Өмнө нь дурдсан, гэрлэсэн байхыг шаарддаг маш цөөхөн дуудлага сүмд байдаг.

АХЛАГЧ ӨҮКС: Энд нэмэх өөр нэг санаа байгаа нь Тэргүүн Зөвлөлийн саяхны мэдэгдэл бөгөөд уг хэрэг дэх бидний хандлагыг: “Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн удирдагчид бид ижил хүйстэндээ татагддаг хүмүүсийг ойлгож, хүндэтгэн, тэдэнд туслахыг хичээдэг. Тэдний амьдралд аймшигтай ганцаардал байж болохыг бид ойлгодог ч Их Эзэний өмнө юу нь зөв болох талаар та бүхэн мэдэж авах ёстой юм” гэж маш гайхамшигтай тодорхойлж хэлсэн.

ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА: Ижил хүйстэндээ татагдах явдлыг хүмүүст тулгардаг бусад уруу таталтуудаас огт өөр гэж үздэг нийгэм дэх хүмүүст болон сүмийн гишүүдэд хандан та юу гэж хэлэх вэ? Хамгийн эхлээд, зарим хүмүүс ийм үзэлтэй байдаг нь шударга дүгнэлт гэж та бодож байна уу? Та тэдэнд юу гэж хэлэх вэ?

АХЛАГЧ ӨҮКС: Зарим хүмүүс ижил хүйстэндээ татагдах явдлыг тэдний оршихуйг тодорхойлох гол баримт гэж үздэг хэмээн хэлэх нь үнэн зөв мэдэгдэл гэж би бодож байна. Тухайлбал, Техасаас гаралтайгаа эсвэл Нэгдсэн Улсын тэнгисийн явган цэрэгт байсан гэдгээ өөрсдийнхөө оршихуйг тодорхойлох гол баримт гэж үздэг хүмүүс ч бас байдаг. Эсвэл тэд улаан хүрэн үстэйгээ мөн энд тэндхийн ахлах сургуульд сагсан бөмбөгийн хамгийн сайн тоглогч байсан гэдгээ мөн ингэж үздэг. Хүмүүс оршин байгаа байдлынхаа онцлог шинжүүдийг тодорхойлох загвар болгон сонгодог бөгөөд эдгээр загварууд нь голдуу бие махбодтой холбоотой байдаг.

Ямар онцлог шинж нь биднийг тодорхойлох вэ гэдгийг бид өөрсдөө сонгох эрхтэй, эдгээр сонголтуудыг хэн ч бидэнд хүчээр тулгадаггүй.

Бид бүгдэд тохирсон хамгийн үндсэн тодорхой баримт бол бид Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүд бөгөөд нэг зорилгын улмаас энэ дэлхий дээр, тэнгэрлэг хувь тавилантайгаар төрсөн явдал. Ямарваа нэг үзэл санаа энэхүү үндсэн тодорхой баримтанд хэзээ ч юм нөлөөлөх үед энэ нь хор хөнөөлтэй байдаг бөгөөд биднийг буруу замаар доош хөтөлдөг.

ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА: Та хоёр хоёулаа өрөвч нинжин сэтгэлийн тухай болон өрөвч нинжин сэтгэлтэй байх мэдрэмжийн тухай дурдлаа. Бидний түрүүн ашигласан жишээг тун хурдан эргэж нэг харъя л даа. Хоёр, гурван жил өнгөрчээ гэж бодъё. Өөрийнхөө мэдрэмжийг зогсоож чадахгүй гэсэн — үзлээс нь болоод хүүтэйгээ ярилцсан түүний яриа мөн хүүгээ хайрлах гэсэн бас түүнийг сүмд үлдээх гэсэн бидний бүх оролдлого нуран унасан. Одоо тэр гэрээсээ нүүж, тусдаа амьдарна гэдгээ ч бидэнд хэлсэн. Тэрээр ижил хүйстэн найзтайгаа хамт амьдрахаар төлөвлөж байгаа бөгөөд эргэлт буцалтгүй шийдвэрээ гаргасан. Ийм нөхцөл байдалд хожмын үеийн гэгээнтэн эцэг эхийн өгөх ёстой зөв хариулт нь юу вэ?

АХЛАГЧ ӨҮКС: Түүний хийх гэж буй үйлдэл нь нүгэлтэй зүйл гэдгийг Их Эзэний бошиглогчдоороо дамжуулан өгсөн сургаалаар хайраар болон сайхан сэтгэл дотор батлах нь хожмын үеийн гэгээнтэн эцэг эхийн үүрэг хариуцлага юм шиг надад санагдаж байна. Түүнийг үргэлжлүүлэн хайрлаж, гэр бүл нь түүнийг дотночлон авч үздэг гэдгийг батлахын хажуугаар Тэргүүн Зөвлөлийн: “Их Эзэний тогтоосон ёс суртахууны хууль нь хууль ёсны гэрлэлтээс гадуурх харьцааг тэвчиж, гэрлэлтийн хүрээнд оршдог. Бэлгийн харьцаа нь зөвхөн эхнэр болон нөхрийн хооронд байж, гэрлэлтийн хүрээнд зохистойгоор илэрхийлэгдэх ёстой. Гэр бүлээс гадуурх бэлгийн харьцаа, садар самуун явдал болон ижил хүйстэнтэйгээ явалдах зэрэг бусад бэлгийн зуршлууд нь нүгэлтэй зүйл юм. Эдгээр зүйлсийг хийхээ үргэлжлүүлдэг эсвэл бусдыг тэрчлэн үйлдэхэд нь нөлөөлдөг тэдгээр хүмүүст сүмийн сахилгын арга хэмжээг авах болно” гэсэн 1991 оны мэдэгдэлтэй төстэй зүйлийг түүнтэй хамт унших нь үр дүнтэй байх гэж би бодож байна

Эцэг хүний хувьд миний эхний үүрэг бол хүү маань үүнийг ойлгож байгаа эсэхийг нягтлах, тэгээд түүнд “Хүү минь, хэрэв чи ийм хандлагыг сонгосон байсан ч чи миний хүү хэвээрээ л байна. Хэрэв чи наманчилж бас энэ нүгэлт хандлагаа орхих юм бол Есүс Христийн Цагаатгал чамд тусалж, чамайг цэвэршүүлэхүйц хангалттай хүчирхэг байх болно, гэхдээ би чамайг энэ замаар битгий яваасай гэж хүсэж байна, яагаад гэвэл наманчилна гэдэг хялбар зүйл биш. Наманчлах чадварыг чинь сул дорой болгох тийм үйлдлийг чи өөрөө эхлүүлж байна. Энэ нь амьдралд юу чухал болох талаарх үзэл бодлыг чинь ч төөрөгдүүлэх болно. Тэгээд эцэст нь энэ нь чамайг буцаж ирж чадахгүй тийм байдалд оруулна. Тиймээс тэр замаар битгий яв. Гэхдээ хэрвээ чи тэр замаар явахаар сонгосон байлаа ч бид өсөлт хөгжлийн зам дээр чамайг буцаан гаргаж, чамд туслахын тулд үргэлж хичээх болно.

АХЛАГЧ ВИКМАН: Мормоны Номыг унших нэг арга зам нь эцэг болон хүүгийн хоорондын харилцааны ном байдлаар унших явдал юм. Эцэг болон хүүгийн хэсэг дээр тэдгээр харилцаануудын зарим нь маш эерэг бас бат бөх байдаг. Хүүгийнх нь алхаж байгаа зам Их Эзэний өмнө буруу гэдгийг эцэг нь хүүдээ хэлэх шаардлага гарч байгаа зарим тохиолдлууд бий. Энэ бүгдээс харахад үүнийг яг л ахлагч Өүксийн ‘Чи үргэлж миний хүү байх болно’ гэж хэлсэн шигээ хайраар болон дотно сэтгэлийн хандлагаар хийх хэрэгтэй. Бүх эцэг эхчүүдийн хувьд үнэхээр үнэн бөгөөд хуучны нэгэн мэргэн үг байдаг нь ‘Чи оролдож үзэхээ зогсоохгүй л бол бүтэлгүйтэхгүй’ гэсэн хэллэг юм. Энэ нь хүүхдүүддээ зөв замыг заах гайхалтай боломж төдийгүй хамгийн чухал нь та тэднийг хайрласаар л байх болно гэдгийг мэдрүүлэх гайхалтай боломж гэж би бодож байна.

ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА: Тэгэхээр ийм хайрыг харуулснаар уг зан төлөвийг яг яаж сайн тийш нь эргүүлж чадах вэ? Хэрэв хүү нь, ‘Тэгвэл, та надад хайртай юм бол, би хамтрагчаа гэртээ авчирч болох уу? Бид баяраар хамтдаа ирж болох уу?’ гэж асуувал жишээ нь гэрт байгаа бусад хүүхдүүдээ бас бодолцоод та үүнийг яаж зохицуулах вэ?

АХЛАГЧ ӨҮКС: Энэ бол хариуцлага хүлээж буй хүн нь Их Эзэнээс сүнслэг удирдамж хүсэн залбирсны үндсэн дээр хийгдэх ёстой шийдвэр. Ихэнх тохиолдолд эцэг эх нь ‘Гуйя, битгий тэгээрэй. Биднийг тийм байдалд битгий оруулаарай’ гэж хэлэх байх гэж би төсөөлж байна. Мэдээж уг зүйл нь муугаар нөлөөлж болох өөр хүүхдүүд бас гэрт байгаа бол хариулт нь нэг иймэрхүү л байна байх. Ийм хариулт өгөхөөс өөр аргагүй бусад хүчин зүйлс ч бас байж болно.

Зарим нөхцөл байдалд ‘Тэг л дээ, хүрээд ир. Гэхдээ хононо гэж битгий бодоорой. Удаан хугацаагаар зочилно гэж ч битгий бодоорой. Бас та нарыг найзууд дээрээ аваачиж танилцуулна эсвэл “хамтрагчтай” байхыг чинь бид зөвшөөрдөг гэдгийг олон нийтэд дэлгэх ямар нэгэн юм болно гэж бодоод хэрэггүй’ гэж хэлж магадгүй.

Маш олон ялгаатай нөхцөл байдлууд бий, тиймээс бүгдэд нь тохирох нэг хариулт өгнө гэдэг боломжгүй.

АХЛАГЧ ВИКМАН: Эцэг эхчүүдтэй тулгардаг үүнээс илүү хэцүү нөхцөл байдлуудыг төсөөлөхөд ч бэрх. Энэ бол сайтар бодож шийдвэрлэх шаардлагатай хэрэг. Ахлагч Өүксийн дөнгөж сая хэлсэн зүйл дээр нэмэх ганц юм гэвэл эцэг эх нь уг нөхцөл байдалд байгаа хэн нэгний зовлон шаналлаас улбаалан, гарч болзошгүй урхинаас зайлсхийх хэрэгтэй.

Би түүний болон бусдын аль алиных нь тухайд Их Эзэний арга замыг хамгаалах явдлыг итгэл эвдсэн хүүхдийнхээ амьдралын хэв маягийг хамгаалах явдал болгон өөрчилж байгааг хэлээд байна. Нүглийг нь буруушаагаад харин нүгэлтнийг нь хайрлана гэсэн Их Эзэний арга зам бол туйлын үнэн. Энэ нь бид үргэлжлүүлэн үүд хаалгаа болон зүрх сэтгэлээ нээн, хүүхдүүдээ гартаа тэврэн авна гэсэн үг болохоос биш тэдний амьдралын хэв маягийг нь зөвшөөрдөг байх албагүй. Бид тэдэнд амьдралынх нь хэв маягийг зохисгүй гэдгийг цаг үргэлж хэлээд байх хэрэгтэй гэсэн ч үг биш. Хамгийн том нэг алдаа бол хүүхдийг өмөөрөх явдал, яагаад гэвэл ингэх нь хүүхдэд ч, эцэг эхэд ч тусалж чаддаггүй. Амьдрал дээр харснаар бол иймэрхүү үйлдэл нь хүүхэд болон эцэг эхийн аль алийг нь Их Эзэний замаас гарцаагүй холдуулдаг.

АХЛАГЧ ӨҮКС: Тэргүүн Зөвлөл 1991 оны захидалдаа энэ сэдвийн дагуу гайхалтай мэдэгдэл хийсэн. Ийм төрлийн асуудлаар шаналж байгаа хувь хүмүүс болон гэр бүлийн талаар тэд хэлэхдээ, “Бид сүмийн удирдагчдыг болон гишүүдийг эдгээр асуудлаар шаналж байгаа хүмүүсийг хайрлаж, ойлгон, туслаасай гэж урамшуулан дэмжиж байна” гэсэн байдаг. Хэрэв бидэнд сүмийн гишүүнчлэлийн нэг хэсэг гэдэг утгаар ‘эдгээр асуудалд шаналж байгаа’ хүмүүсийг хайрлаж, ойлгохыг зөвлөсөн бол уг үүрэг нь ийм асуудалд шаналж байгаа хүүхдүүдтэй эцэг эхэд ч … тэр ч байтугай үүнтэй холбогдох нүгэлт зан төлөвт холбогдсон хүүхдүүд дээр ч эрчимтэйгээр төвлөрөх нь мэдээж юм.

ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА: Хүүхэд нь хүсэн хүлээж байсан хэмжээнд нь хүрч чадахгүй үед үүнээсээ татгалзах нь зарим эцэг эхийн хувьд энгийн хариу үйлдэл мөн үү? Зарим үед асуудлыг шийдвэрлэхийн оронд зүгээр л үүнийг мартах нь хялбар байдаг уу?

АХЛАГЧ ӨҮКС: Бид эцэг эхчүүдийг өөрсдийгөө битгий буруутгаасай бас ийм нөхцөлд байгаа эцэг эхчүүдийг сүмийн гишүүд маань битгий буруутгаасай гэж үнэхээр хүсэж байна. Бидний хэн маань ч төгс биш гэдгийг мөн хэнд маань ч бүх л нөхцөл байдалд бидний хэлсний дагуу бүхнийг хийдэг хүүхдүүд байхгүй гэдгийг бид санаж байх ёстой.

Зовж шаналж буй үр хүүхдүүддээ зориулах хайр болон зөн совин нь өөрсдийг нь сүмтэй зөрчилдөхөөс аргагүй байр сууринд хүргэсэн эцэг эхчүүдийг бид нэн ихээр өрөвдөн хайрлаж байна. Хүүхдүүдээ гэсэн хайр нь тэднийг ийм урхинд оруулсан эцэг эхчүүдэд Их Эзэн нигүүлсэнгүй хандана гэдэгт би найдаж байна.

ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА: Дахиад нэг эргэн харцгаая. Одоо миний хүү сүмд ирэхээ бүр больсон. Түүнийг буцаад ирэх байх гэсэн найдвар ч алга болсон. Тэрээр ижил хүйстний гэрлэлтийг зөвшөөрдөг Канад руу нүүхээр төлөвлөж байгаа гэдгээ надад хэллээ. Тэр хайранд үндэслэсэн гэрлэлтийг чухал гэж үздэг хэмээн зүтгэж байна. Тэр садар самуун явдалтай биш, ердөө ганц хүнтэй л дотно харьцаатай байгаа. Тэр хамтрагчтайгаа хамт уг харилцаагаа үлдсэн амьдралынхаа турш хадгална гэж бодож байгаа. Нийгэм маань ийм замаар замнаж байгаа үед насан туршийн ийм амлалтыг сүм хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг тэрээр ойлгохгүй байна. Дахиад асуухад, хэрэв би хожмын үеийн гэгээнтэн аав бол хүүдээ юу гэж хэлэх нь зүйтэй вэ?

АХЛАГЧ ВИКМАН: Юуны өмнө гэрлэлт бол улс төрийн ч нийгмийн бодлогын ч асуудал биш. Их Эзэн Өөрөө гэрлэлтийг тогтоосон. Энэ бол ариун сүмд санваарын эрх мэдлээр ёслол төгөлдөр гүйцэтгэгддэг гэрлэлтийн тогтолцоо [бөгөөд] дэлхийд давамгайлж байна. Энэ нь маш гүнзгий ач холбогдолтой… Есүс Христийн сайн мэдээний амин чухал сургаал нь энэ дэлхийн бүтээлтийн хамгийн үндсэн зорилго юм. Эхлэл номын эхний хуудсыг үзвэл үүнийг маш тодорхой харж болно. Энэ нь хүн төрөлхтнөөр, тэр дундаа ердөө л өөрсдийнхөө зорилгын төлөө ажилладаг тэдгээр хүмүүсээр өөрчлөгдөж байдаг тогтолцоо огт биш. Их Эзэний мэлмийд ижил хүйстний гэрлэлт гэж нэрлэгддэг ямар ч зүйл байхгүй. Ижил хүйстэнтэйгээ нөхцөх нь Их Эзэний мэлмийд жигшүүрт хэрэг бөгөөд хойшдоо ч тийм л байна. Улс төрийн өөр ямар нэгэн тодорхойлолтоор үүнийг ариун журам гэж нэрлэлээ ч гэсэн энэ нь бодит байдлыг өөрчилж чадахгүй.

АХЛАГЧ ӨҮКС: Үүнийг өөрөөр хэлбэл, Канадын парламентад болон Вашингтон дахь Конгресст Бурханы зарлигуудыг цуцлах эсвэл ямар нэгэн аргаар өөрчлөх эрх мэдэл байхгүй.

ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА: Ижил хүйстний зарим вэб сайтууд дээр хүмүүс ижил хүйстний зан үйлийг Библид, ялангуяа Шинэ Гэрээнд онцгойлон хориглоогүй гэж маргадаг. Есүс Христийн хүн төрөлхтний төлөөх хайр болон энэрэх сэтгэл нь ийм төрлийн харилцааг ч хүлээн авна гэж зарим нь маргадаг. Энэ тал дээр сүмийн сургаал юу вэ?

АХЛАГЧ ВИКМАН: Нэг зүйл хэлэхэд ингэж нотлоод байгаа хүмүүс нь Библээ илүү анхааралтай унших хэрэгтэй. Гэхдээ үүн дээр хэлэхэд, Аврагчийн бүх хүн төрөлхтөнд, бүх эрэгтэй, эмэгтэй хүмүүст болон хүүхдүүдэд зориулсан хайрыг гэрлэлттэй холбогдсон сургаалтай дүйцүүлэх нь аль ч талаараа огт төсгүй зүйлсийг хооронд нь харьцуулахтай ижил.

Үнэндээ бол Аврагч өөр нэг хам утгаар гэрлэлтийн тухай тунхаг гаргасан. Есүс “Ийм учраас эр хүн эцэг эхээ орхиод, эхнэртэйгээ нийлэн, тэр хоёр нэгэн бие болох ажгуу. Их Эзэний нийлүүлсэн зүйлийг ямар ч хүн бүү салгаг” гэж хэлсэн юм.

Энд бичигдсэн уг хэллэгийг бид ихэвчлэн эрэгтэй, эмэгтэй хоёр хүн гэрлэхэд тэднийг салгахаар хичээж байгаа хэн нэгэн бол зохисгүй байж таарах нь гэж ойлгодог. Сургаалын ухаанд энэ нь илүү өргөн утгатай болов уу гэж би боддог. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн гэрлэлт нь Хуучин Гэрээ болон Шинэ [Гэрээн] дэх Библийн сургаалд маш тодорхой байдаг. Үүнийг үгүйсгэхийг хичээдэг ямар ч хүн Есүсийн өөрийнх нь хэлсэн зүйлтэй зөрчилдөж байна. Есүсийн хайр болон Түүний сургаалын тодорхойлолт хоёрын хоорондын ялгааг санаж байх нь чухал, сургаалын тодорхойлолт бол эртний болон орчин үед Их Эзэн Есүс Христийн бошиглогч, төлөөлөгчдөөс ирдэг.

ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА: Тэгвэл жишээ нь, “За за. Хожмын үеийн гэгээнтнүүд хүссэн зүйлдээ итгэх эрхтэй. Хэрэв та ижил хүйстний гэрлэлтэд итгэдэггүй бол тэр сайн хэрэг. Гэвч яагаад танай шашин ямар ч хамааралгүй хүмүүсийн зан төлөвийг зохицуулах гээд зүтгээд байгаа юм бэ, ялангуяа Европын зарим оронд ийм төрлийн гэрлэлтийг хуулиараа зөвшөөрчихөөд байхад шүү. Яагаад зүгээр л ‘Бид сүмийнхээ гишүүдийн төлөө үүнтэй сургаалын хувьд санал нэгдэхгүй байна’ гэж хэлээд орхичихож болохгүй байгаа юм бэ? Яагаад [Нэгдсэн Улсын] Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гээд тэмцээд байгаа юм бэ? гэж хэлж магадгүй хүмүүсийн тухайд юу хэлэх вэ?

АХЛАГЧ ВИКМАН: Бид хүмүүсийг зохицуулахаар оролдож байгаа юм биш ээ, гэхдээ гэрлэлтийн тогтолцооны тухай сэдэв дээр ‘танай гэрт болж байгаа юм манайд нөлөөлөхгүй’ гэж хэлэх нь ижил хүйстний гэрлэлтийг дэмжиж байгаа тэдгээр хүмүүсийн л хэрэглэдэг үндсэн арга байх.

Зарим хүмүүс хоёр янзын гэрлэлт зэрэгцэн оршиж болно гэдэг санааг дэвшүүлдэг ба энэ нь эсрэг хүйстний болон ижил хүйстний гэрлэлт ямар ч сөрөг үр дагаваргүйгээр зэрэгцэн оршино гэсэн санаа. Гэтэл үнэн бодит байдал дээрээ бусад бүх тогтолцооны адил гэрлэлт бол тогтолцоо гэдэг үүднээс мөн чанараа өөрчлөлгүйгээр нэг л тодорхойлолттой байдаг. Ийм учраас хоёр янзын гэрлэлт зэрэгцээд орших боломжгүй. Нэг бол одоо байгаа, Их Эзэний тогтоосон тэр гэрлэлт байна эсвэл тэр хүйсийн ялгаагүй гэрлэлт гэж хэлээд байгаа тэр зүйл байна. Хоёр дахь хувилбар нь бидний ярьж байснаар Бурханы хувьд жигшүүртэй. Гэрлэлт нь — эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хооронд байх ёстой гэдгийг Тэрээр Өөрөө тодорхой өгүүлсэн.

Тиймээс энэ тогтолцооны тодорхойлолтыг зөвхөн ижил хүйстний гэрлэлт хэмээх зүйлийг зөвшөөрүүлэхийг хичээж буй тэдгээр хүмүүсийн төлөө биш — харин хүн бүрийн төлөө дахин тодорхойлж байна. Энэ нь Их Эзэний Өөрийнх нь өгсөн тодорхойлолтыг ч мөн үл ойшоож байгаа юм.

АХЛАГЧ ӨҮКС: Үүн дээр гаргаж болох өөр нэг санаа байна. Мянга мянган жилийн туршид үргэлжилсэн гэрлэлтийн тогтолцоо нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хооронд байсныг санацгаая. Саяхныг болтол зарим тодорхой улсуудад ижил хүйсийн хүмүүсийн хоорондын гэрлэлт гэж юм байгаагүй. Гэнэтхэн л бид хэдэн мянган жилийн түүхтэй хүн төрөлхтний уламжлалыг хүчингүй болгох тийм шаардлагатай нүүр тулсан, яагаад гэвэл бид гэрлэлтийн тогтолцооны харилцаанд ялгавартай хандах ёсгүй. Тэрхүү шаардлага гарч ирэхэд энэ алхам нь мянга мянган жилийн тогтвортой байдлыг болон мэдлэг ухааныг үгүй хийж чадахгүй гэдгийг нотлохтой холбоотой ачаа дарамт уг өөрчлөлтийг хийхийг хүссэн хүмүүсийн дээр гарч ирсэн. Гэтэл эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондын гэрлэлтэд итгэдэг хүмүүс үүнийг өөр ямар нэгэн нөхцөлөөр солих ёсгүй хэмээн баталдгаас болоод л ачаа дарамттай байгаа мэтээр тэд асуулт тавьж, уг хэрэг явдлыг авч үзээд байна.

ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА: 1950-иад онд юм уу 21-р зууны эхэн үед байсан бол энэ нь арай илүү сайн хэрэгжих байсан байж магадгүй гэж зарим нь хэлж байна. Жишээ нь, хэрэв та нар Европын хэд хэдэн үндэстнийг харвал уламжлалт гэрлэлт нь өмнөх түвшингээ хадгалж чадахгүйгээр маш хурдацтай буурч байна. Хэрэв гэрлэлт хувьсан өөрчлөгддөг юм бол бид тэдгээр нийгмийн өөрчлөлтүүдийг эсэргүүцэх ёстой гэж үү?

АХЛАГЧ ӨҮКС: Уг маргаан нь хэрэв нэг хүн өвчтэй байж байгаад бие нь улам муудвал бид тэр даруйд амь насыг нь үгүй хийх ёстой хэмээн баталж байгаатай адилаар намайг гайхшируулдаг. Ижил хүйстний гэрлэлтэд өртсөн гэрлэлтийн тогтолцооны эрс хатуу өөрчлөлт нь өвчтөний амьдралыг тэр чигт нь дуусгаж, амь насыг нь үгүй хийх явдалтай нэлээн дүйж очно.

ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА: Гэрлэлтийг өөрөөр тодорхойлсноор нийгэмд учирч болох хор хөнөөлийн тухай та ярилаа. Тэгвэл “Урт удаан хугацаанд энэ харилцаагаа хэвээр хадгална гэж шийдсэн ижил хүйстэн хүмүүсийг би мэднэ. Тэд бол гайхалтай хүмүүс. Тэд нэг нэгэндээ хайртай. Тэднийг бидэнтэй ижил зан үйлтэй байхыг зөвшөөрөх нь эсрэг хүйстний хандлага бүхий миний гэрлэлтэд ямар хор хөнөөл учруулна гэж? хэмээн үздэг хүмүүст та юу гэж хэлэх вэ?

АХЛАГЧ ВИКМАН: Нэг хормын өмнө хэлсэн зүйлээ би дахиад хэлье. Тэр маргааныг үнэхээр ор үндэсгүй гэдэгт би итгэдэг, яагаад гэвэл гэрлэлт бол нэгдмэл тогтолцоо. Гэрлэлт гэдэг бол эрэгтэй, эмэгтэй хүмүүс өөр хоорондоо амлалт өгсөн, хуулиараа хүлээн зөвшөөрөгдсөн харилцаа. Энэ чинь ийм л утгатай. Илчлэлтүүдэд энэ ийм л утгатай байдаг. Тогтолцоогоороо бол ижил хүйстний гэрлэлт гэдэг юм зэрэгцээд оршиж байхад та ийм гэрлэлттэй байж чадахгүй. Энгийнээр бол байх боломжгүй. Таны хэлээд байгаа ийм нөхцөлд тогтолцоо гэдэг утгаар нь нэг ижил хүйсийн хоёр хүний хоорондын амлалт өгсөн, хуулиар зөвшөөрөгдсөн харилцааг хүлээн зөвшөөрч эхлээд байна мөн та хүйсийн ялгаагүй гэрлэлтийн тогтолцоог шинээр тодорхойлоод байна.

Бид бусад асуултуудад хариулахдаа дурдсанчлан [хүйсийн ялгаагүй гэрлэлт] нь Бурханы хуулийн болоод илчлэгдсэн үгийн эсрэг зүйл. Эртний болон өнөө үеийн сударт Их Эзэн болон Түүний төлөөлөгчид нь эрин үеийн туршид гэрлэлтийг хүмүүнд өгсөн гэдгийг илүү тодорхой хэлж чадахгүй байсан.

Гэвч энэ нь хүн бүрийн хувьд шашнаас ангид арга замаар хүчтэй нөлөө үзүүлдэг. Гудамж уруудах хэн нэгний гэрт юу болж байгаа нь манай гэрт юу болж, хэрхэн харьцаж байгаад үнэхээр нөлөө үзүүлнэ. Түүхийн энэ үеийг болон Бурханаас ирдэг илчлэлтүүдийг бас хүн төрөлхтний түүхийг бодолцвол тэднийг бүхэл бүтэн тогтолцоог хүн бүрийн өмнөөс шинээр тодорхойлох эрхтэй гэж үзэх нь туйлширсан бөгөөд тун эндүү ташаа явдал.

АХЛАГЧ ӨҮКС: Энэ тал дээр өөр нэг дүгнэлт гаргавал бас нэг асуулт гарч ирж байна. Хэрэв хосууд нэг гэрт орж, гэрлэлт гэж нэрлээд байгаа тэр харилцаандаа үнэнч байхаар нэг нэгэндээ амлалт өгөн, аз жаргалтай амьдарч байгаа л юм бол тэд яагаад үүнийг хүсээд байгаа юм бэ? Тэдэнд байгаа гэсэн бүхнийг нь бодолцоод үзэх юм бол тэд яагаад хэдэн мянган жил дамнан хүндэтгэлтэйгээр замнаж ирсэн хууль ёсны гэрлэлтийг үүн дээрээ нэмэхийг хүсээд байгаа юм бэ? Ижил хүйстний гэрлэлтийг дэмждэг тэдгээр хүмүүсийн хүсээд байгаа зүйл нь юу юм бэ? Хэрэв тэр нь ялгаварлан гадуурхалтаас өөр үндэслэл дээр тодоор илэрсэн бол энэ нь нэг их сайн маргаан биш хэдий ч таны асуусан асуултад хариулахад илүү хялбар байх байсан байх. Бас энэ нь бидний аль хэдийн сонссон зүйлийн бодит үнэнийг илэрхийлнэ гэж би бодож байна.

Хэрвээ эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондын гэрлэлтээс бусад зарим харилцаанд олгох юм бол олон мянган жилийн турш хүндэтгэлтэйгээр замнаж ирсэн тогтолцоог доройтуулж мэдэх, үгүй бол бүр сүйтгэж ч мэдэх — гэрлэлтийн тодорхой шинж тэмдгүүд — тодорхой хууль зүйн болон нийгмийн үр дагаврууд бас тодорхой хууль ёсны байдал гэж бий.

Үүний зэрэгцээ хэрэв хүмүүс тодорхой нэг харилцааг хуульчлах хүсэлтэй байгаа ч тэр төрлийн харилцааг нь хэдэн мянган жилийн турш буруушааж байсан бол үүнд бид болгоомжтой хандах хэрэгтэй. Тэд өөрсдийнхөө тухайд илүү дээр сэтгэгдэлтэй байх үүднээс гэнэтхэн л үүнийг хуульчлах хүсэлт гаргалаа. Тэрхүү маргаан их зүйлийг нотолж байна. Нэг хүн хууль бус зан үйлээр амьдрахаар шийдээд үүнийхээ талаар ихэд түгшиж байгаа гээд бод доо. (Тэр нь мэргэжлийн хулгайч эсвэл магадгүй хууль бус үйлчилгээ үзүүлж байгаа хүн, эсвэл юу ч байж магадгүй.) Бид очоод түүний энэ зан үйлийг хуульчилж байгаа нь тэрээр уг нөхцөл дэх сонголтоосоо болоод гадуурхагдсан учраас уу? Эсвэл хийж байгаа зүйл нь түүнд таалагдахгүй ч гэсэн тэрээр ‘үнэхээр сайн’ үлгэр жишээ болохыг хүсэж байгаа учраас уу? Эсвэл тэрээр нийгэм болон гэр бүлийнхээ өмнө өөрийнхөө энэ зан үйлийг хуульчлахыг хүсэж байгаа учраас уу? Миний бодлоор хариулт нь юу вэ гэвэл, тэд одоогийнхоо нөхцөл байдалд өөрчлөлт гаргах маш үнэмшилтэй шалтгаануудыг гаргаж ирэхээс нааш, эдгээр үр дүнгээс нь болоод л бид зан үйлийг хуульчилдаггүй юм.

ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА: Та бүхэн ижил хүйстний гэрлэлтийн эсрэг энэ маргаанаа иргэний холбоонуудад эсвэл гэрлэлтийг доогуур байр сууринд авч үздэг зарим төрлийн холбоонуудад мөн өрнүүлэх үү?

АХЛАГЧ ВИКМАН: Гэрлэлтийг авч үзэх нэг арга зам нь хоёр хүн гэрлэх гэдэг нь юу гэсэн утгатай вэ гэдэгтэй холбогдуулан түүнийг нэг багц эрх гэж үзэх явдал юм. Тэргүүн Зөвлөлийн хийсэн зүйл нь гэрлэлт дэх дэмжлэг туслалцааг бас эрэгтэй, эмэгтэй хүнд харьяалагдаж байгаа тэр багц эрхийг л илэрхийлсэн явдал юм. Тэргүүн Зөвлөл өөрөө ямар нэг тодорхой эрхийн талаар илэрхийлээгүй. Та үүнийг юу гэх нь үнэндээ огт хамаагүй. Хэрэв та гэрлэлтэд хамаарах хууль ёсны багц эрхтэйгээр бас шийдвэр гаргах эрх мэдэлтэйгээр хуулиар зөвшөөрөгдсөн харилцаанд байдаг бол энэ нь иргэний холбоо ч байна уу, гэр бүлийн хамтрал ч байна уу эсвэл өөрөөр юу ч гэж нэрлэлээ гэсэн энэ нь гэрлэлттэй л адилхан. Энэ бол манай сургаал биднээс “Энэ чинь зөв биш ээ. Энэ бол зохисгүй” гэж хэлэхийг энгийнээр шаарддаг тэр л зүйл.

Үүнээс доогуур ямар нэгэн зүйл байгаа цагт — манай нийгэм дэх гэрлэлттэй холбогдсон тэд бүгдэд цөмөөрөнд нь биш харин зарим хосуудад хэд хэдэн эрхийг олгодог харилцааны — тухайд гэвэл миний л мэдэж байгаагаар Тэргүүн Зөвлөл өөрөө ямар нэгэн юм илэрхийлээгүй байгаа. Нийгэмд маань ижил хүйстний харилцааны бус хэд хэдэн төрлийн хос болох харилцаанууд бий бөгөөд бид тэдний эрхийг эсэргүүцдэггүй. Юу хэлж байна вэ гэхээр… зарим үед ижил хүйстний харьцаатай тэдгээр хүмүүст олгох эрхийн тухайд бидний сэтгэлийг зовоож байгаа зарим нэг тодорхой эрхүүд байж магадгүй. Санаанд орж ирж байгаа нь гэвэл хүүхэд үрчлэх явдал байна. Яагаад гэхээр энэ бол түүхийн бас сургаалын хувьд гэрлэлт болон гэр бүлтэй нягт холбоотой байдаг нэг эрх. Хүүхэд үрчлэх нь хүүхдийг өргөж авах мөн өсгөж өндийлгөхтэй холбоотой учраас би үүний эш татаж байна л даа. Манай сургаалд, тэр ч байтугай орчин үеийн бүрэн дүүрэн сургаал болох амьд бошиглогч, төлөөлөгчдөөр бичигдсэн Гэр бүлийн тунхагт хүүхдүүд нь гэртээ аав, ээжээр өсгүүлэх эрхтэй гэсэн байдаг юм.

ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА: Ижил хүйстний гэрлэлтийг хориглох тухай Үндсэн хуулийн өөрчлөлтийн тал дээр гэвэл, ижил хүйстний гэрлэлтийг эсэргүүцэж байгаа ч үүнийгээ Үндсэн хуулиар дамжуулан нийтэд илэрхийлэх хүсэлгүй байгаа зарим нэг хожмын үеийн гэгээнтнүүд бий. Сүм яагаад тэр чиглэлд алхам хийх ёстой гэж үзсэн юм бол?

АХЛАГЧ ӨҮКС: Хууль нь дор хаяж хоёр үүрэгтэй байдаг: нэг үүрэг нь хүлээн зөвшөөрөхүйц зан үйлийн хязгаарыг тогтоож журамлах, нөгөө нь хувь хүмүүст зориулаад сонголт хийх зарчмыг нь заах. Хууль нь албадах болон хүлээн зөвшөөрөх боломжгүй зүйлсийг тунхагладаг бөгөөд үүнийг дагаж мөрдүүлдэг яллагч гэж байдаггүй. Гэрлэлт нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хооронд байх ёстой хэмээн тунхаглаж буй Нэгдсэн Улсын Үндсэн хуулийн өөрчлөлт дэх агуу мэргэн ухаан болон зорилгыг харах тэр цаг нь манай нийгэмд ирчихсэн байна. Уг санал болгосон өөрчлөлтөд гэмт хэргийн яллах ажиллагааг эсвэл өмгөөлөгчдийг гараад хууль зөрчсөн хүмүүсийг цуглуулах даалгаврыг шаарддаг ямар ч юм байхгүй, харин энэ нь зарчмыг танилцуулж мөн гэрлэлтийн уламжлалт тогтсон байдлыг өөрчилдөг тэдгээр хүмүүсийн эсрэг хамгаалалтыг л үүсгэж байгаа юм.

Холбооны Үндсэн хуулийн өөрчлөлтийг эсэргүүцэж байгаа хүмүүс бий, яагаад гэвэл гэр бүлийн хуулийг муж нь гаргах ёстой гэж тэд үзэж байна. Тэр тал дээр хууль ёсны маргаан гарч байгааг би ойлгож байна. Гэсэн хэдий ч миний бодлоор энд эндүүрэл гарсан. Яагаад гэвэл холбооны засгийн газар нь холбооны шүүгчдийн шийдвэрээр дамжуулаад тэр хэсэгт аль хэдийн хяналтаа тогтоочихсон. Холбооны хэргийн хуулийн хариуцах асуудлын хувьд Үндсэн хуулийн өөрчлөлт нь мужийн зохих ёсоор танилцуулж бас шаардсан шаардлагыг эсэргүүцдэг тэдгээр хүмүүсийн эсрэг, ижил хүйстний гэрлэлтийг хүлээн зөвшөөрүүлэхээс — эсвэл эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондын гэрлэлт шаардлагатай гэсэн мужийн хуулийг хүчингүй болгохоос хамгаалсан арга хэмжээ юм. Дүгнээд хэлэхэд Тэргүүн Зөвлөл нь хуулийн үүргийг заах явдлыг дэмжиж, өөрчлөлт хийхийн төлөө (батлагдаж ч магадгүй, батлагдахгүй ч байж магадгүй) зорьсон. Ийм өөрчлөлт нь бүх газрын шүүгчдийн гаргах шийдвэрийн эх сурвалж нь байх олон нийтийн бодлогын маш чухал илэрхийлэл болох болно.

АХЛАГЧ ВИКМАН: Хэрэв зөвшөөрвөл би үүн дээр нэмж хэлье. Сүм гэрлэлтийн асуудлыг холбооны хуулийн ажил хэрэг болгоогүй. Ижил хүйстний гэрлэлт гэж нэрлээд байгаа юмыг эрчимтэйгээр дэмжигчид нь үндсэндээ үүнийг ингэж буруугаар хийсэн. Нөгөө талаар улс орны хуулийг гэрлэлтийн асуудал руу чиглүүлэх нөхцөл байдлыг үүсгэсэн хүмүүс бол тэд. Энэ бол сүм асуудлыг хууль зүйн юм уу улс төрийн тавцан дээр аваачихаар сонгочихсон байгаа тийм нөхцөл байдал биш. Уг асуудал угаасаа л тэнд байсан.

Гэрлэлт гэдэг зүйлийн одоо тодорхойлж байгаа тэр тодорхойлолт хэвээр үргэлжилж, үүнийг Нэгдсэн Улсын хууль зүйн үндсэн баримт бичигт оруулна гэдгийг батлах хамгийн сайн арга зам нь асуудлын бодит үнэн юм. Энэ нь Үндсэн хуулинд бий. Энд гэрлэлтийн тухай хууль ёсны хэлэлцүүлэг өрнөсөн. Үндсэндээ энд л уг хэлэлцүүлэг шийдэгдэх болно. Энэ нь нэг талаар холбооны хуулийн асуудал болж шийдэгдэнэ. Тиймээс энэ бол уг асуудлаар хожмын үеийн гэгээнтнүүд бидний сонгосон хэлэлцүүлгийн талбар биш, гэхдээ л энэ нь үүсээд бий болчихсон ба үүний тухайд санаа бодлоо илэрхийлэх багахан сонголт л бидэнд байна. Сүм ердөө ийм л юм хийсэн.

Энэ асуудалд тэд хэрхэн хүндэтгэлтэй ханддагийн тухайд гэвэл, сүмийн гишүүдийн төлөөх шийдвэрүүд нь мэдээж хэрэг иргэн хүнийх нь хувиар хүн нэг бүрийн эрх зүйн чадамжинд нь харьяалагдах ёстой.

ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА: Энэхүү ярилцлагад онцлоод буй эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондын уламжлалт гэрлэлт тогтвортой, нэгэн хэвийн байсаар ирсэн. Тэгэхээр Нэгдсэн Улсын болон дэлхий даяарх маш олон хүний оюун санаанд нэгэн цагт уламжлалт бус гэрлэлтийн хэлбэр болох — олон эхнэртэй байх ёсыг дэмжиж байсан гэдгээрээ танил болсон үед уг асуудлын тухайд сүм олон нийтэд ил тодоор ярьж байгаа явдал танд егөөтэй санагддаг уу?

АХЛАГЧ ӨҮКС: Бид бурханлаг илчлэлтээр баталгаа хүлээн авдаг гэдгийг ойлголгүйгээр хэн нэг нь үүнийг хүлээж авах үед егөөтэй мэт байж болохыг би ойлгож байна . 19-р зуунд мормончууд, миний өвөг дээдэс ч гэсэн 19-р зуунд олон эхнэртэй байх ёсыг баримтлахыг тэгтлээ хүсэж байгаагүй. Тэд Бригам Янгийн жишээг дагацгаасан бөгөөд энэ зарчим анх өөрт нь илчлэгдэх үед Бригам Янгад маш хүчтэй татгалзах мэдрэмж төрж байсан. Олон эхнэртэй байх ёсыг баримталж байсан 19-р зууны эрэгтэй, эмэгтэй мормончууд энэ нь Бурханаас тэдэнд оноосон үүрэг гэж үзсэн учраас л үүнийг дагасан.

Уг үүрэг нь тэднээс авагдахад Үндсэн хуулиараа олон эхнэртэй байх ёсыг хориглодог улсын хуулинд захирагдахыг тэдэнд зааварласан. Тэдний олон эхнэртэй байх ёсыг болиулах үед үүнд нь дургүйцэж байсан хүмүүс ч байсан байх. Гэхдээ миний бодлоор барууны иргэншлийн гол загвар болох нэг эрэгтэй, нэг эмэгтэй хүний хоорондын гэрлэлтийг эргүүлэн сэргээх болсондоо дийлэнх хэсэг нь сэтгэл амарч, баяртай байсан болов уу. Товчоор хэлэхэд хэрэв энэ сүмийн үндэс суурь нь болсон мөн үргэлжлэн ирсээр буй илчлэлтүүдийн талаар анхаарч үзвэл үүнд ямар ч егөөтэй зүйл үгүй гэдгийг тэр үед та ойлгох болно. Харин түүнийг анхаарч үзээгүй цагт та маш хүчтэй егөөдлийг олж харна.

ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА: Ижил хүйстнүүдийн зовлон шаналлыг нимгэлэх зорилготой янз бүрийн дэмжигч бүлгүүдийн тухайд юу гэж хэлэх вэ?

АХЛАГЧ ВИКМАН: Миний бодлоор бид тэднийг дэмждэг ч үгүй, буруушаадаг ч үгүй. Гэхдээ тэдгээр бүлгүүдийн мөн чанараас ихээхэн зүйл хамаарна. Ижил хүйстний амьдралын хэв маягийг хөхиүлэн дэмждэг ямар ч бүлэг юм уу байгууллагын үйл ажиллагаанд оролцож буй хүмүүсийг бид буруушаах нь гарцаагүй.

Хамгийн гол нь ижил хүйстэндээ татагдан шаналж байгаа хэний ч хувьд хамгийн ухаалаг зам бол өөрийнхөө бэлгийн болон хүйсийн чиг хандлагын тухай мэдлэгийн хүрээгээ тэлэхээр чармайж, өөрийгөө бие хүн гэдэг утгаар нь харахыг хичээх явдал юм. Хэрэв би ижил хүйстэндээ татагдан шаналж байгаа хүн юм бол би өөрийгөө хамаагүй өргөн утгаар нь… сод ухаантай, хөгжмийн эсвэл спортын ч юмуу ямар нэгэн авьяастай эсвэл бусдад туслах чин хүсэлтэй Бурханы хүүхэд юм байна гэж арай илүү алсын хараатайгаар харах, ингэснээр амьдралаа тэр түвшинд тавьж харах ёстой болж байгаа юм.

Хүн хүйсийн чиг хандлагын хүрээнээс илүү цааш харж чадахын хэрээр амьдрал илүү аз жаргалтай бас илүү сэтгэлд нийцсэн болох учиртай. Бидэнд ямар уруу таталт учирч байгаагаас үл хамаараад, бас бидний энэ амьдрал дээрх дур хүсэл ямар гэдгээс үл хамаараад — хэнд маань ч тохиолдож болох хамгийн муу зүйл гэвэл хүйсийн энэ чиг хандлага дээрээ бат тогтож, тэр чигээрээ үлдэх явдал юм. Бид ингэх үедээ зөвхөн бидний амьдралын нэг хэсэг болсон бусад зүйлсийг үгүйсгээд зогсохгүй, эцэст нь бид уг дур хүслээ өөрийн эрхгүй дагах хандлагатай болдгийг амьдралын туршлага харуулж байна.

АХЛАГЧ ӨҮКС: Ахлагч Викманы ярьсан зарчмыг товчхон дүгнэхэд, хэрэв та ижил хүйстэндээ татагдах байдлаа хянаж амьдрахаар хичээж байгаа бол үүнийг хийх хамгийн зөв арга зам бол бүлгийнхээ гишүүдийг ижил хүйстэндээ татагддаг гэдгээс өөрөөр тодорхойлж авч үздэг бүлгүүдэд нэгдэх явдал юм.

ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА: Хэрэв таныг энэхүү маш ээдрээтэй асуудлыг хэдхэн үндсэн зарчим болгоод хэлээч гэвэл юу гэж хэлэх вэ?

АХЛАГЧ ӨҮКС: Бурхан Өөрийнхөө бүх хүүхдэд хайртай. Тэрээр хүүхдүүддээ зориулан мөнх оршихуйд тэдэнд өгөгдөх хамгийн сонгомол адислалуудыг эдлэхэд нь туслах төлөвлөгөөг зохиосон. Тэдгээр сонгомол адислалууд нь бүтээлтийг мөн энэ амьдралд бас ирэх амьдралд аз жаргалыг гэр бүлийн нэгжид авчрахын тулд санваарын зохих эрх мэдлээр батлагдсан, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондох гэрлэлттэй холбоотой байдаг.

Бид эсрэг хүйстэндээ татагддаг хүмүүсийг Их Эзэний болоод улс орны хуулийн дагуу гэрлэх боломжтой болох хүртлээ дур хүслийнхээ дагуу үйлдэхгүй байхад ятгадаг шиг ижил хүйстэндээ татагддаг тэдгээр хүмүүсийг мөн адил уг хүслээ хянаж, уг нүглийг үйлдэхгүй байхад зоригжуулж байна. Энэ бол аз жаргалд болон мөнх амьдралд хүрэх зам юм. Бурхан бидэнд дагаж мөрдөх хүч чадлыг өгөлгүйгээр ямар ч зарлиг өгөөгүй. Энэ бол Түүний хүүхдүүддээ зориулсан авралын төлөвлөгөө бөгөөд уг төлөвлөгөөг тунхаглаж, үүний үнэнийг заах мөн Түүний хүү Есүс Христийн гүйцэлдүүлсэн ажлын төлөө Бурханыг магтах нь бидний үүрэг мөн. Энэ бол Христийн Цагаатгал нь нүглүүдээсээ өршөөгдөх боломжийг бидэнд олгож, Түүний амилалт нь үхэшгүй байдлын болон ирэх амьдралын баталгааг бидэнд өгдөг зүйл юм. Энэ бол мөнх бус амьдралд бид Түүнээс адислалуудыг авахад тэнцэхүйц байж болохын тулд Бурханы хуулиудаар амьдрах шийдвэр төгс байдлыг маань бэхжүүлдэг мөн бидний ойлголтыг чиглүүлдэг дараачийн амьдрал юм.

ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА: Баярлалаа.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.