Ахлагч Нийл Линдэн Андэрсэн 2009 оны 4-р сарын 4-нд Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн төлөөлөгчөөр томилогдсон юм.
Ахлагч Андэрсэн Арванхоёрын чуулгад дуудагдахаасаа өмнө Далын ерөнхийлөгчийн зөвлөлд ахлах гишүүнээр үйлчилж байв. Тэрээр 1993 оны 4-р сард 41 настайдаа Далын нэгдүгээр чуулгын гишүүнээр томилогдсон юм. Тэр өмнө нь өмнөд Бразилд сүмийн ажлыг удирдаж байсан бөгөөд дараа нь Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүний хувьд Баруун Европ дахь сүмийг удирдаж байв. Мөн Мексик болон төв Америк дахь сүмийн ажлыг удирдан чиглүүлэхэд тусалсан юм. Нэмж хэлэхэд, тэрээр сүмийн “Нэг сүргийн нэг Хоньчин” кино зураг авалтыг удирдаж, Сүмийн дуу дүрс бичлэгийн албаны гүйцэтгэх захирлын хувьд Чуулганы төв дэх нэвтрүүлэгт хэрэглэгдэх эд хөрөнгийн зохион байгуулалтын ажлыг хариуцан ажилласан. Ахлагч Андэрсэн төрөлх англи хэлнээсээ гадна франц, португал, испани хэлээр ярьдаг.
Ерөнхий эрх мэдэлтнээр дуудагдахаасаа өмнө ахлагч Андэрсэн Францын Бордокс номлолд номлолын ерөнхийлөгчөөр болон Флоридагийн Тампа гадасны ерөнхийлөгчөөр үйлчилж байсан.
Ахлагч Андэрсэн Ютагийн Логан хотод төрж, Айдахогийн Покатэлло хотын нэгэн ферм дээр өссөн юм.
Тэрээр Бригам Янгийн Их Сургуулийг Хинклийн нэрэмжит тэтгэлгээр суралцаж төгссөн бөгөөд Харвардын Их Сургуульд бизнесийн удирдлагын чиглэлээр магистрийн зэрэг хамгаалсан. Үүний дараа Флоридагийн Тампад оршин сууж, зар сурталчилгаа, үл хөдлөх хөрөнгийн болон эрүүл мэндийн тусламжийн салбарт ажиллаж байв.
Ахлагч Андэрсэн болон түүний эхнэр Кэти Виллиамс Андэрсэн нар 4 хүүхдийн эцэг эх билээ.