Залуу эрэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөл нь 12-18 насны залуу мормон эрэгтэйчүүдийн үйл ажиллагааг хянахаар сүмийн Тэргүүн Зөвлөлийн удирдлаган дор үйлчилдэг. Одоогийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөл нь ерөнхийлөгч Дэвид Л. Бэк, нэгдүгээр зөвлөх Ларри M. Гибсон, хоёрдугаар зөвлөх Адриан Oчoa нараас бүрдэнэ. Тэд 2009 оны дөрөвдүгээр сараас хойш үйлчилж байна.
Залуу эрэгтэйчүүдийн байгууллага нь залуу эрэгтэй бүрийн өсөлт хөгжлийг заавар зөвлөмж, үйл ажиллагаа, Аароны санваартнууд болон Залуу эмэгтэйчүүдийн хамтарсан үйл ажиллагаануудаар дэмжиж ажилладаг. Залуу эрэгтэйчүүдийн байгууллага нь тойргийнхоо Аароны санваартнуудын ажил үйлсийг бэхжүүлж, эцэг эх, гэр оронд нь дэмжлэг өгдөг. Залуу эрэгтэйчүүдийн удирдагчид залуу эрэгтэйчүүдэд Аароны санваарын зорилгуудаа биелүүлэхэд нь тусалдаг юм.