Сэдэв

Мормон табэрнэклийн найрал дуу

Мормон табэрнэклийн найрал дууны чуулга нь АНУ-ын ерөнхийлөгчдийн өмнө дуулж, бичлэгүүд нь сая саяар борлуулагдан, олон тооны шагнал урамшууллыг хүртэж, хэдэн арван улс орны үзэгчдийн сэтгэлийг хөглөсөн дэлхийн хамгийн эртний, хамгийн том найрал дууны чуулгуудын нэг билээ.

Найрал дууны чуулга нь Юта мужийн Солт Лэйк хотод байдаг Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн төв байранд байрладаг.

Найрал дууны чуулга нь 25-60 насны, сүмийн гишүүн, 360 сайн дурын дуучнаас бүрддэг. Тэд дадлага сургуулилтаа долоо хоног бүр хийдэг бөгөөд Ариун сүмийн талбайн найрал хөгжимтэй хамт байнга сургуулилдаг байна.

Мормон табэрнэклийн найрал дууны чуулга нь 19-р зууны дунд үед үүссэн юм. Эхний анхдагчид Солт Лэйкийн хөндийд ирж суурьшаад ердөө л 29 хонож байхад 1847 оны 8-р сарын 22-нд сүмийн чуулганд зориулан жижигхэн найрал дууны хэсэг анх удаа дуулж байжээ.

Солт Лэйкийн ариун сүмийн баруун талд найрал дууны чуулгын гэр нь болох түүхт Мормон табэрнэклийн байр байдаг. Мормон табэрнэклийн найрал дууны чуулга нь барилгын бүтцээсээ хамаарч, ийнхүү нэрлэгдсэн юм.

Их танхимд найрал дуучдыг даган тоглодог, Ютагийн модоор урлаж, гараар сийлэн хийсэн алдартай 11623 алтан хоолой бүхий табэрнэкл бадралт баг бишгүүр хөгжим байдаг. 1867 онд бүтээсэн анхны бадралт баг бишгүүр хөгжмөөс арван хоолой нь өнөөдөр ч гэсэн ажиллаж байна.

Найрал дууны чуулга нь долоо хоног бүрийн ням гарагт Солт Лэйк хот дахь Ариун сүмийн талбайгаас дамжуулдаг Хөгжим ба өгүүлэмж (Music and the Spoken Word) нэвтрүүлгээрээ олны танил болсон билээ. Энэ хөтөлбөр Америкийн үндэсний нэвтрүүлгүүдээс хамгийн удаан тасралтгүй явагдаж байгаа юм.

1981-1989 онуудад АНУ-ын ерөнхийлөгч байсан Рональд Рэйган 1981 онд Мормон табэрнэклийн найрал дууны чуулгыг тангараг өргөх ёслолд дуулахад нь “Америкийн найрал дууны чуулга” хэмээн нэрлэж байжээ.

Он жилүүдийн турш найрал дууны чуулгын хийсэн аялан тоглолтууд Хойд, Өмнөд Америк, Европ, Ази, Номхон далайн агуу их концертын танхимуудад болж байжээ.

— 2002 оны 2-р сарын 8-24-ний өдрүүдэд — Солт Лэйк хотод болсон өвлийн олимпийн хаалтын ёслолын үеэр найрал дуучид дуулсан юм.

Найрал дууны чуулгын бичлэгүүд нь борлуулалтаараа хоёр цагаан алт, таван алтан цомог шагналуудыг мөн “Бүгд Найрамдах Улсын тулааны дуулал” дууны хувилбар нь Грэммийн шагнал хүртэж байв. Найрал дууны чуулга нь Филадельфийн найрал хөгжим, Нью Йоркийн филармоны найрал хөгжим, Иерусалимын симфони найрал хөгжим зэрэг дэлхийн хамгийн алдартай найрал хөгжимтэй хамт бичлэг хийлгэж байсан.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.