Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм нь залуу эрэгтэйчүүдийн болон залуу эмэгтэйчүүдийн байгууллагуудаар дамжуулан өсвөр үеийнхнийг цогц хөтөлбөрөөр хангадаг. Ням гарагт 12-17 насны өсвөр үеийнхэн шашны сургаалаас заалгахаар ангид цуглардаг бөгөөд сард хэд хэдэн удаа үйлчлэлийн ажил болон спорт, аялал, бүжиг зэрэг олон нийтийн үйл ажиллагаанд оролцохоор цуглардаг билээ. Залуу эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүд зорилгоо тодорхойлох, бүлгийн үйл ажиллагааг төлөвлөх, асуудлыг шийдвэрлэх зэрэг удирдах ур чадварт суралцахаар байгууллага дотроо удирдах албан тушаалд томилогдсон байдаг.
Зөв зохистой хөвгүүд 12 настайдаа Аароны санваарын албанд диконоор томилогддог. Тэд 14 настайдаа багшийн албанд, 16 настайдаа пристийн албанд томилогддог билээ. Залуу эрэгтэйчүүдийн хөтөлбөрийн удирдагчдын үндсэн үүргийн нэг бол санваарын үүрэг хариуцлагыг үүрч явахад, Есүс Христ болон Түүний сайн мэдээний тухай гэрчлэлээ байгуулахад нь залуу эрэгтэйчүүдийг бэлтгэх явдал юм.
Санваар атгадаг залуу эрэгтэйчүүдийн хүлээх үүрэгт ням гаргийн шүтлэг бишрэлийн үйл ажиллагааны үеэр сүмийн гишүүдэд ариун ёслолыг (шүтлэгийн хэлбэр) бэлтгэж, түгээх мөн гишүүдийн гэрт нь очиж зааж, ядуу иргэдэд хандив цуглуулах зэрэг багтана.
Залуу эрэгтэйчүүдийн байгууллага нь “Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь” нэртэй хөтөлбөрөөр дамжуулан хөвгүүдийг тэдний гэр бүл, хувийн амьдрал, орон нутаг дахь ирээдүйн үүргүүдэд бэлтгэдэг. Үүний зэрэгцээ сүм скаутын хөтөлбөрийг АНУ болон Канадад амьдардаг залуу эрэгтэйчүүдэд зориулан батламжилж мөн ивээн тэтгэдэг.
Залуу эмэгтэйчүүдийн хөтөлбөрийн зорилго нь өсвөр насны охидыг Есүс Христийн тухай гэрчлэлтэй болж, сүмийн эмэгтэйчүүдийн хувьд мөн нийгэмд хувь нэмрээ оруулагч гишүүний хувьд тэдэнд ирээдүйн үүрэгтээ бэлтгэх ур чадварт суралцахад нь туслах явдал юм.
Залуу эмэгтэйчүүдийн удирдагчид залуу эмэгтэйчүүдэд сайн мэдээний зарчмуудыг заах, түүнийгээ хэрхэн өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлэхэд нь туслахаар долоо хоногийн ням гарагт хичээллэх хичээлийг төлөвлөдөг.
Залуу эмэгтэйчүүд “Хувийн хөгжил дэвшил” нэртэй хөтөлбөрийн итгэл, бурханлаг мөн чанар, хувь хүний үнэ цэнэ, мэдлэг, сонголт ба хариуцлага, сайн үйлс, зарчимч байдал, ариун журам гэх зэрэг найман эрхэмлэх чанарт зорилго тавьж, оролцдог. Охид бас залуу эмэгтэйчүүдийн аялалын хөтөлбөрөөр үнэ цэнэтэй ур чадварт суралцаж, шагнал хүртдэг.