Тойрог

Гишүүд нь гэрийнхээ ойролцоо орших шүтлэг бишрэлийн цуглаанд оролцож болохоор газар зүйн хувьд зохион байгуулагдсан Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн цуглааныг тойрог гэнэ. Гэр бүлийн гишүүн бүр нь тойрог эсвэл салбарт харьяалагддаг. Тойргийн удирдагчийг бишоп гэж нэрлэдэг. Тэрээр энэ албан тушаалд сайн дураараа үйлчлэхээр дуудагдсан цуглааны гишүүн юм.

Тойрог бүрд хүүхэд, өсвөр үеийнхэн, насанд хүрэгчид гэх мэт өөр өөр насныханд зориулсан ангиуд болон үйл ажиллагаанууд явагддаг. Гишүүд өөрсдөө тойргийг удирдан зохион байгуулж, гишүүдийн хэрэгцээ шаардлагыг хангах ихээхэн цаг хугацаа, хүчин чармайлт гаргадаг. Гишүүдийн ихэнхээс тодорхой чадвараар хувь нэмрээ оруулахыг орон нутгийн удирдагчид нь хүсдэг. Орон нутгийн удирдлагын болон заах мөн үйлчлэлд чиглэсэн албан тушаалууд үүнд хамаарна. Эдгээр үүрэг хариуцлага нь цуглааны хэрэгцээний дагуу тогтмол өөрчлөгдөж байдаг.

Тойргийн гишүүд нь ням гарагт хамтдаа цугларч,шүтэн бишрээд үйл ажиллагаагаа долоо хоногийн дундуур явуулдаг. Тойрог нь мормончуудын найз нөхөдтэй болох, бусад сүмийн гишүүдийнхээ Есүс Христийг дагаж, шүтэн бишрэх хүчин чармайлтад нь тусалж болох орон нутгийн иргэдийн нэгдэл болдог. Хүн бүрийг ням гарагт тойргийн шүтлэг бишрэлийн үйл ажиллагаанд айлчлан ирэхэд урьж байна.

Хэд хэдэн тойрог нийлж, гадсыг бүрдүүлдэг бөгөөд энэ нь Католик сүмийн дүүрэгтэй төстэй юм. Гадасны удирдагчийг гадасны ерөнхийлөгч гэж нэрлэдэг. Цөөн сүмийн гишүүнтэй газар нутагт хожмын үеийн гэгээнтнүүд дүүрэг ба салбарыг гадас ба тойргийн оронд зохион байгуулдаг байна. Салбарын удирдагчийг салбарын ерөнхийлөгч гэж нэрлэдэг.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.