Мэдээ мэдээлэл

“Сион” хамтлаг “Авьяаслаг Монголчууд” шоунд амжилттай оролцлоо

Монгол дахь Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн залуучуудаас бүрдсэн найрал дууны “Сион” хамтлаг Монгол HD Телевизийн хоёр дахь удаагаа зохион байгуулж байгаа “Авьяаслаг монголчууд” шоуны эхний шалгаруулалтад амжилттай оролцлоо.

Монгол дахь Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн залуучуудаас бүрдсэн найрал дууны “Сион” хамтлаг Монгол HD Телевизийн хоёр дахь удаагаа зохион байгуулж байгаа “Авьяаслаг монголчууд” шоуны эхний шалгаруулалтад амжилттай оролцлоо. Тус шоуны шүүгчдээр МУУГЗ, СТА, хөгжмийн зохиолч, продюсер, "Харанга" хамтлагийн ахлагч Ц.Чулуунбат, хөтлөгч нэвтрүүлэгч С.Чимгээ, реппер Rokitbay, СТА, хийлч Ч.Дэлгэрцэцэг нар ажиллаж байгаа билээ.  

 

“Сион” хамтлаг гучин таван хүний бүрэлдхүүнтэй бөгөөд тэд оюутан, компанийн ажилтан, хувиараа хөдөлмөр эрхлэгч гэх мэт төрөл бүрийн чиглэлээр суралцдаг, ажил хөдөлмөр эрхэлдэг залуучууд юм. Тэд хамтлагийнхаа нэрний учрыг СЭТГЭЛ, ИТГЭЛ, ОЮУНААРАА НЭГДСЭН хэмээн тайлбарлаж байна. Хамтлагийн удирдаач МУСТА, Universe Best Song уралдааны тэргүүн байрын шагналт П.Өнөржаргал “Найрал дууны хөгжилд хувь нэмрээ оруулах хүсэлтэй байгаа” хэмээн хамтлагийнхаа тухай тайлбарлав.  

   

Хамтлагийн гишүүд өнгөрсөн жилийн шоунаас хойш санаа сэтгэлээ нэгтгэн, бэлтгэл сургуулилт хийж байгаад, шоуны эхний шалгаруулалтад дөрвөн шүүгчийн үнэлгээгээр тэнцлээ. Шүүгч Ц.Чулуунбаатар “Зорилготой байгааг”, С.Чимгээ “эрч хүчтэй, Монголын залуучуудын нүүр царай,”  Rokitbay “орчин үеийн залуучууд хамтарч ажиллаж чаддаг гэдгийг харуулсан” хэмээн хэлж байв.

Дараа дараагийн шалгаруулалтад гайхалтай үзүүлбэр бэлдэж, олныг гайхшируулна гэдэгт олон гишүүн итгэж байна.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.