Мэдээ мэдээлэл

Бид КОВИД-19-ийн үеэр Ариун сүмийн хүчийг хэрхэн олж авч болох вэ?

Ахлагч Дэйл Г.Рэнланд Арванхоёр Төлөөлөгчийн Чуулга

          

Хэдэн жилийн өмнө эхнэр Рут бид хоёр Африкийн Зүүн өмнөд бүсэд үйлчилж байхдаа Руанда дахь Сүмийн бүртгэл хүчингүй байсан тухай харамсалтай мэдээ хүлээн авсан юм. Сүм тэндэх салбараа хаах харамсалтай шийдвэр гаргах хэрэгтэй болов. Энэ нь тэрхүү итгэлтэй гэгээнтнүүд маань удаан хугацаанд салбартаа ариун ёслол хүртэх боломжгүй байна гэсэн үг байлаа. Нэлээн цаг хугацаа өнгөрсний дараа тэднийг дахин цугларахад цугларсан хүмүүсийг болон намайг сүнс бүрхэн авах шиг болсон ба энэ бол миний амьдралд тохиолдож байсан хамгийн хүчирхэг ариун ёслолын туршлагуудын маань нэг байсан юм. Энэхүү мэдрэмж нь ариун ёслолоос хүртэхээ санагалзан ирсэн Руандагийн хожмын үеийн гэгээнтнүүдээс ирж байгааг би ухаарч билээ.

Одоогоор сүмийн байр, ариун сүмүүд маань хаагдсан байгааг бодож суухад Сүмийн цуглаандаа дахин тогтмол явж, ариун сүмд үйлчлэх үед дээрхтэй адил мэдрэмж төрнө гэдэгт би эргэлзэхгүй байна. Тэрхүү санагалзсан сэтгэл маань Бурханын онцгойлон адислагдсан өргөөнд дахин орох үед хүчтэй мэдрэмж төрүүлэх болно.

2020 оны 3-р сарын 25-ны өдөр Сүмийн зүгээс дэлхий даяар ариун сүмүүдээ хаах хэцүү шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийг Сүм гишүүдээ дэлхийн сайн иргэд байж, КОВИД-19-ийг үүсгэгч САРС-КоВ-2 вирусын тархалтаас сэргийлэх үүднээс гаргасан.

Ариун сүм рүү орох боломж одоогоор хязгаарлагдмал байгаа ч ариун сүмийн амьдралд маань үзүүлдэг нөлөөг өөрчлөөгүй юм. Бид гэрээ, ёслолуудаараа дамжуулан нөхцөл байдал маань ямар байхаас үл хамааран амьдралдаа бурханлаг хүчийг хүлээн авах боломжтой. Уг бурханлаг хүч нь ёслолын нэгэн хэсэг болох гэрээнд орсон учраас ирдэг. Харин биднийг гэрээгээ сахих үед бурханлаг хүч бидний амьдралд байсаар байх болно.

Бид бусдыг төлөөлөн хийх үед ариун сүмийн ажлын адил ариун сүмд орохдоо гэрээгээ шинэчилдэггүй. Харин хийсэн гэрээг маань бидэнд сануулдаг. Бид ариун сүм рүү биеэр очих боломжтой эсэхээс үл хамааран эдгээр гэрээг сахих нь бурханлаг хүчийг бидний амьдралд авчирна. Бидний амьдралд бурханлаг хүчийг дуудан авчрах Бурханы чадварыг бид хязгаарлах ёсгүй. Бурханлаг хүчийг хүлээн авах чадвар маань Түүнтэй хийсэн гэрээгээ хэрхэн сахихаас хамаардаг.

Бусад удирдагчтай ариун сүмийг хэзээ хэрхэн дахин нээх тал дээр ажиллаж байхдаа энэ нөхцөлд байдалд юүлэн ирэх Аврагчийн хайр, нөлөөллийг би мэдэрсэн. Тэрээр тэргүүлэн удирдаж байна. Тэрээр ариун сүмийг аюулгүй, шүтэн бишрэх газар болгон дахин нээж болохыг олж мэдэхэд биднийг удирдаж байгаа. Түүний биднийг удирдан залж хийлгэж байгаа бүх зүйл намайг гайхшируулан бишрүүлсээр байна.

Ариун сүмүүд бүрэн нээгдтэл бид гэрээнүүдээ сахин, ийн сахиснаар өдөр тутмын амьдралдаа бурханлаг хүчийг олж авах болтугай хэмээн би залбирч байна. Ариун сүмд дахин орох өдөр ирэх үед бидний зүрх сэтгэл, сүнс ариун сүмийн туршлагыг хүлээн авахыг санагалзсан байх болно. Тэрхүү хүсэл, тэрхүү санагалзсан сэтгэлийн үр дүнд ариун сүмийн хүчирхэг туршлагыг хүлээн авах болно.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.