GettyImages-2192298102.jpg
Мэдээ мэдээлэл

Бид Өмнөд Калифорнийн ‘Гал түймэрт өртсөн бүх хүнтэй зүрх сэтгэлээрээ хамт байна’ 

Есүс Христийн Сүм нь тусламж үзүүлэх зорилгоор өөрийн нөөц бололцоог дайчилж байна. 

Шинэчлэл: 2025 оны 1-р сарын 10, Баасан гараг 

Өмнөд Калифорнид гал түймэр  үргэлжлэн гарсаар байгаа энэ үед Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм олон түвшинд яаралтай тусламж үзүүлж байна. Орон нутгийн бишопын агуулахаас болон Солт Лэйк Сити дэх Бишопын Төв Агуулахаас хэрэгцээтэй хүмүүст яаралтай тусламжийн хангамжийг өгч байна. Жишээ нь, өнөөдөр 1,500 багц усыг гал түймэрт хамгийн их өртсөн газруудад хүргэж байна. 

Ойролцоогоор 1,000 орчим гэгээнтэн нүүлгэн шилжүүлэгдэж, төрөл төрөгсөд, найз нөхөд, сүмийн гишүүд болон бусад байршилд байрлаж байна. Гэгээнтнүүдийн 30 гаруй гэр орон сүйдсэн. Сүмийн барилгуудыг нийтийн зохион байгуулалт болон хоргодох газар болгон ашиглаж байна. 

Бүх номлогч аюулгүй байгаа бөгөөд үйлчлэлээ үргэлжлүүлж байна. Лос Анжелесын Ариун Сүм 1-р сарын 8-нд хаагдаад 1-р сарын 9-нд дахин нээгдэж, тогтмол хуваарийн дагуу ажиллаж байна. 

Маш олон хүн дэмжлэг үзүүлж, тусламжийн үйл ажиллагаанд гар бие оролцоход бэлэн байгаагаа илэрхийлж байгаад орон нутгийн удирдагчид гүн талархалтай байна. Энэхүү туслалцааг авахад бэлэн болтол туслахыг хүссэн хүмүүс Сүмийн хүмүүнлэгийн санд хандивлах эсвэл орон нутгийн бусад байгууллагуудаар дамжуулан тусламжийн үйлсэд нэгдэж болно. 

2025 оны 1-р сарын 9, Пүрэв гараг 

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Умард Америкийн Баруун Бүсийн Ерөнхийлөгч Марк А. Брагг дараах мэдэгдлийг гаргасан: 

Өмнөд Калифорнид сүйрэл учруулсаар буй гал түймэрт өртсөн бүх хүнтэй бид зүрх сэтгэлээрээ хамт байна. Энэ нутагт өсөж торнин, гүн гүнзгий холбогдсон хүний хувьд би энэ газар нутагт хайртай. Бид гэр орноо алдаж шилжин нүүлгэгдсэн хүмүүс болон анхны тусламж үзүүлэгчдийн төлөө залбирч байна. Бид дотны хүнээ алдсан хүмүүстэй хамт гашуудаж, Аврагчийн тайтгарлын сүнс тэдэнтэй байхын төлөө гуйн залбирч байна. Бид мөн энэ хямралд өртсөн хүмүүст итгэл мөн үйлсээрээ үйлчлэн дэмжиж буй хүмүүст талархал илэрхийлье. 

Одоогоор сүм нь өөрийн нөөц бололцоог дайчилж байна. Бид бүх хүнийг сайн дурын үйлчлэл үзүүлж, тусламж хэрэгтэй хүмүүст туслахад бэлэн байхыг уриалж байна. Сүм энэ яаралтай үед болон үүний дараа ч туслах болно. 

GettyImages-2192311233.jpg

Палисэйдсийн түймэрт Пасифик Палисэйдсийн ойролцоо орон гэрүүд шатаж байна, 2025 оны 1-р сарын 7-ны Мягмар гараг.

Гэрэл зураг: Ханс Гуткнехт/MediaNews Group/ Лос Анжелес Дэйли Ньюс, Getty Images-с авав.  

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.