Удирдагчийн намтар

Гари И.Стивэнсон 

Гари И.Стивэнсон 2015 оны 10-р сарын 3-д Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Арван хоёр төлөөлөгчийн чуулгын гишүүнээр дэмжин батлагдсан.

gary_e_stevenson.jpegDownload Photo

Ахлагч Гари И.Стивэнсон 2015 оны 10-р сарын 3-д Арван хоёр төлөөлөгчийн чуулгын гишүүнээр үйлчлэхээр дуудагдсан. Арван хоёрт дуудагдах үедээ тэр Сүмийн тэргүүлэх бишоп байсан бөгөөд уг дуудлагад 2012 оны 4-р сараас хойш үйлчилж байжээ.

Тэрээр 2008 оны 4-р сард Далын нэгдүгээр чуулгад дуудагдаж, эхлээд Азийн хойд бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлийн зөвлөхөөр, дараа нь ерөнхийлөгчөөр тус тус үйлчилсэн. Тэр өмнө нь Сүмд Японы Фүкүока номлолд бүрэн цагийн номлогч, тойргийн Ням гарагийн ангийн багш, дээд зөвлөлийн гишүүн, бишоп, гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийн зөвлөх, Японы Нагоя номлолын ерөнхийлөгчөөр (2004–2007) тус тус үйлчилжээ.

Тэрээр Юта мужийн Их Сургуулийг бизнесийн удирдлагаар бакалаврын зэрэгтэй дүүргэжээ. Тэрээр дасгалын тоног төхөөрөмж үйлдвэрлэгч АЙКОН Хэлт & Фитнесс инк компанийг хамтран байгуулж, 2008 оныг хүртэл тус компанийн ерөнхийлөгч, үйл ажиллагаа хариуцсан захирлаар ажиллаж байв. Мөн тэр иргэний олон үйл ажиллагаанд оролцож, олон удирдах зөвлөлд зөвлөхөөр ажиллаж байжээ.

Ахлагч Стивэнсон нь 1955 оны 8-р сарын 6-д Эван Н. болон Вэра Жин Холл Стивэнсон нарын гэр бүлд төрж, Юта мужийн Кашэ Валлид өсжээ.

Тэрээр 1979 оны 4-р сард Лэса Жийн Хиглитэй гэрлэсэн бөгөөд тэд дөрвөн хүүгийн эцэг эх юм.