242369281_4358951097531140_8621137505243791617_n.jpg
Мэдээ мэдээлэл

Гэгээнтэн залуус Номын баярт үйлчлэл хийв.

Сүхбаатарын талбайд Номын баяр боллоо.

2021 оны 9-р сарын 17-19-ний өдрүүдэд Нийслэл хотын төв талбайд зохион байгуулагдсан "Номын баярт" Сүмийн залуус хувь нэмрээ оруулан 2 өдрийн үйлчлэл хийн оролцлоо. "Сайн номнууд, шилдэг номнуудаас суралц" гэдэг сургаалын дагуу манай сүмийн залуус жилд хоёр удаа уламжлал болон зохиогддог уг Номын баярт сайн дурын үйлчлэл хийхдээ баяртай байдаг. Сүмийн залуус үдээс өмнө болон үдээш хойш хоёр хоёроороо баг болон гурван гол хаалган дээр зогсон хүмүүсийн халууныг хэмжиж, гарыг нь ариутган дотогш оруулах үүрэгтэй байсан. Уг үйл ажиллагааны явцыг фото зурагт буулгах үүргийг зурагчин Ж.Батсуурь хариуцаж гүйцэтгэв. Номын соёлт ертөнц ТББ-ийн тэргүүн Б.Сувд нь уламжлал болсон Номын баярын үйл ажиллагааг хариуцан зохион байгуулдаг.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.