Мэдээ мэдээлэл

Гэр бүлийнхээ нэрсийг ариун сүмд авч орох нь урьд урьдынхаас илүү хялбар боллоо

“Маш том өөрчлөлт ирэх болно!” гэдгийг Азийн Хойд бүсийн онцгой цугларалтад Ахлагч Наттрэсс болон Маккюн ах нар дурдлаа.

© 2024 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
Download Photo

Есүс Христийн сургаалын сэргээлтийн агуу амлалтуудын нэг нь хөшигний хоёр талд байх гэр бүлийн гишүүдийн зүрх сэтгэл нэгдэн нийлэхэд оршдог (Малахи 4:6; С ба Г 2:1-3). 

10-р сарын 18-нд Азийн Хойд бүсийн гэгээнтнүүдэд хандан ярихдаа Ахлагч К.Брэтт Наттрэсс (Далын ерөнхий эрх мэдэлтэн), Жон А. Маккюн (Азийн Хойд бүсийн ерөнхийлөгч) болон Дэвин Ашби (FamilySearch) энэхүү үүрэг хариуцлага нь хэчнээн баяр баясгалантай хийгээд урам зориг өгөх талаар сануулсан юм. 

© 2024 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
Download Photo

Энэ нь хэчнээн амар мөн биелүүлэхэд амар болсон гээч! 

© 2024 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
Download Photo

Ахлагч Наттрэсс ариун сүмийн ёслолуудын хүч нь бидний амьдралд сүнсийг авчирдаг талаар нэгэн түүхийг хуваалцсанаар яриагаа эхлүүлсэн юм. Тэрээр Далын ерөнхий эрх мэдэлтэн Ахлагч Карлос А. Годой ах болон орон нутгийн нэгэн удирдагчтай Францийн Полинезид нэгэн айлын нөхөр болон хоёр залуухан эгч дүү дээр зочилж очсон талаараа дурсан ярьсан юм. 

Эхлээд тэд зочилж ирсэн хүмүүст төдийлөн дуртай байсангүй. Тэд сүмийн уулзалтуудад очиж байгаа эсэхийг нь асуухад Сүм бол  “бидэнд зориулсан зүйл биш” гэж хариулав. Дараахан нь Ахлагч Наттрэсс ханан дээрх зурганд нэгэн хүн онгоцноос буугаад ариун сүм рүү явж байгааг анзаарав. Тэр хэн бэ? Ариун сүм рүү явж байгаа юм уу? гэж асуулаа. 

Эгч дүүсийн хоёрын нүдэнд нь нулимс цийлгэнэв. “Бид аавдаа хайртай” гэж хэллээ. Тэр сургаалын талаар хүчтэй гэрчлэлтэй байсан. 

Тэгээд тэд ч мөн адил тэр зурган дотор байсан гэдгээ хэлж, тэр үед гэр бүлээрээ мөнхөд лацдан холбуулахаар ариун сүм рүү явсан гэдгээ хэлсэн юм. 

Тухайн мөчид тэр айлчлалын уур амьсгал тэр чигтээ өөрчлөгдсөн юм. “Өрөөнд тааламжтай сүнс орж ирж, бид Есүс Христийн сургаалын талаар ярилцсан” гэж Ахлагч Наттрэсс хэлэв. “Эцэг нь тэдний амьдралд өөрчлөлтийг хийсэн юм. Гэр бүлүүд бол мөнх. Энэ бол түлхүүр нь бөгөөд Аврагч Есүс Христийн хайрын сургаал юм.” 

Ахлагч Наттрэсс тайлбарлахдаа бид өөрсдийн болон өвөг дээдсийнхээ итгэлийн түүхийг хадгалан хамгаалж мөн хуваалцвал тэдгээр нь биднийг хүчирхэгжүүлж мөн биднийг хамтад нь байлгадаг. 

Тэрээр Есүс Христийн сургаалын гэрчлэлээ өвлүүлэн үлдээхийг Олимпын гүйлтийн тамирчид бамбараа нэг нэгэндээ амжилттайгаар дамжуулахтай харьцуулсан юм. Хэрэв бамбараа амжилттай дамжуулж чадахгүй бол хувь хувьдаа гүйлтийн тамирчид хэдий хурдан байсан ч багаараа ялах боломжгүй болох юм. 

© 2024 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
Download Photo

Гэр бүлийн түүхээ бичиж, хадгалан хамгаалах нь Аврагчид итгэх итгэлээ нэг үеэс дараагийн үед өвлүүлэн үлдээх боломж болдог. 

FamilySearch вэбсайт нь энэхүү шилжилтэд зориулсан Сүмийн илчлэлээр өгөгдсөн хэрэгсэл юм. 

Ахлагч Наттрэсс Гэр бүлийн түүх болон Ариун сүмийн ажлыг авч явж мөн зааж байгаа тэдэнд зориулан дараах зүйлсийг бодолцож үзэхийг сануулав: 

  • Аврагчийг төв болгох 
  • Энгийнээр үйлдэх 
  • Заахдаа ятган итгүүлж, урам зориг өгч, хүмүүст Их Эзэний хайрыг мэдрэхэд нь туслах 

Ахлагч Наттрэсс бид FamilySearch вэбсайтын гүн гүнзгий байдлыг “Би энийг хийж чадахгүй юм байна” гээд шантарч, зааварт төвлөрөхийн оронд дааж давшгүй зүйл мэт ойлгуулахгүй байх дээр анхаарах хэрэгтэй гэдгийг онцлов. 

“Бага ажиллах нь илүү чухал”  гэдгийг тодотгосон юм. 

Ахлагч Наттрэссын Аврагч дээр төвлөрөх энэхүү сэдвийг үргэлжлүүлэн Дэвин Ашби Аврагч дээр төвлөрөхийг гэр бүлийн түүхийн ажлыг гүйцэтгэж мөн зааж байхдаа Аврагч дээр төвлөрөхийн утга учрыг чухалчлав. “Бид Аврагчгүйгээр гэр бүлээрээ мөнхөд лацдан холбогдож чадахгүй”. 

Өөрөөр хэлбэл, Ариун сүм ба гэр бүлийн түүхийн ажлын цаадах хүч болон нь утга учир нь Есүс Христ юм. 

FamilySearch 

FamilySearch дээр ажилладаг дизайнерууд ариун сүм рүү нэрс авч орох ажлыг аль болох амар хялбар болгохоор ажиллаад байна. 

Ашби ах хэлэхдээ Гэр бүлийн түүх болон Ариун сүмийн ажлын талаар суралцах үед 4 чухал алхмыг санах хэрэгтэй гэв: 

  1. Аврагчаас эхэл. Энэхүү ариун ажилд суурь нь болох Түүний үүргийг чухалчилж үз. 
  2. Өөрт хамаатай нэрсийг ариун сүмд авч орохын тулд “Ёслолууд нь бэлэн” холбоосыг хэрхэн ашиглах талаар суралц. 
  3. Өөрийн ургийн модыг бий болгоход суралц. 
  4. Өөрийн мэдэх зүйлийг нэм- Үүнд зураг, түүхүүд, дурсамжууд болон дуу бичлэгүүд орно. 

Азийн Хойд бүсэд бүхэлд нь үйлчлэхийн тулд FamilySearch вэбсайт нь англи, япон, солонгос, монгол болон бусад хэл дээр хөрвүүлэгдэх боломжтой. 

Урам зориг өгөх хүмүүсийн бодит түүхээс 

Ахлагч Наттрэсс хэлэхдээ бидний ариун сүм рүү авч орж буй нэрс нь цаасан дээрх зүгээр нэг нэрс биш-тэд бол Аврагчийн хайрладаг, Сүнсний дэлхийд өөрсдийн ажлыг гүйцэлдүүлэхээр хүлээж буй бодит хүмүүсийг илтгэж байгааг онцолсон. 

Тэрээр бид бүх гишүүн FamilySearch дээр “Ёслолууд нь бэлэн” холбоосыг ашиглах үед “амжилтыг атгасан” мэт зорилгоо биелүүлэх нь тэр гэдгийг онцолсон. Ахлагч Маккюн хэлэхдээ “Маш том өөрчлөлт ирэх болно” гэсэн юм. 

Ахлагч Наттрэсс Шинэ Гвиней дэх нэгэн эгчийн үнэнийг олохоор олон жил залбирч хайж байсан түүхийг хуваалцсан. Нэг өдөр “хар-цагаанууд” ирээд (энэ нь түүний хожмын үеийн гэгээнтэн номлогчдын дүрслэл-цагаан цамц болон хар арьс). “Тэд надад заах үед хүчийг нь мэдэрч байсан” гэв. “Тэдний хэлж байсан зүйлс үнэн гэдгийг би мэдсэн.” 

Тэр хэлэхдээ номлогч нараас Бурхан амьд гэдгийг сурсан гэв. “Энэ нь миний амьдралыг өөрчилсөн” хэмээн гэрчлэв. 

Хөрвөлтийнхөө дараа тэрээр Мормоны номыг 5 хүүхдэдээ өдөр бүр уншиж өгдөг байв, “учир нь тэдэнд тэр хүч хэрэгтэй” гэж хэлсэн. 

Тэрээр нөхөртэйгөө ариун сүм рүү явахаар бэлдэж эхлээд 5 жилийн турш мөнгө цуглуулсан. Ням гаргуудад тэд өглөөний 5 цагт босоод сүм рүү 5 цаг алхахдаа 5 гол, 2 уулыг давж очдог. Тэд ариун ёслолоос хүртэхийн тулд ийнхүү явдаг байв. Тэд гэртээ буцаж ирэхийн тулд өнөөх 5 гол, 2 уулыг дахиад л давах хэрэгтэй болдог. Энэ бүх зүйл нь тэдний Есүс Христийн талаарх гэрчлэлээс үүдэлтэй юм. 

Яваандаа Шинэ Гвиней дэх бүх гэгээнтний амьдралыг адисалсан гайхамшиг тохиосон юм. 

Засгийн газар гэр бүлүүдийг ариун сүм рүү явахын тулд улсаас гарахыг хориглосон юм. Сүмийн эрх мэдэлтнүүд ерөнхий сайдтай нь уулзсанаар тухайн гэр бүл улсаасаа гарч Шинэ Зиландын Хамилтон дахь ариун сүм рүү явах зам нь нээлттэй болсон. 

© 2024 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.

Ахлагч Наттрэсс энэ гэр бүлтэй ариун сүмд уулзсанаа дурсан ярьсан. Их Эзэний өргөөнд тэдний гэр бүл мөнхөд лацдан холбогдсон юм. Лацдан холболтын төгсгөлд тэд 150 гэр бүлийн нэрийг авчирсан байсан юм. Тэд орой болтол ариун ёслолууд болон лацдан холболтуудыг хийсэн юм. 

Эдгээр гайхалтай түүх нь Аврагч дээр төвлөрдөг, “энгийнээр үйлддэг” итгэлтэй гишүүдэд тохиолддог билээ. 

© 2024 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
Download Photo

Ахлагч Маккюн Ахлагч Наттрэссын хамт дэлхий даяарх Сүмийн ариун сүмийн хурдацтай урагшилж буй барилгуудын талаар ярьсан юм. “Эдгээр ариун сүм нь Сүмийн хөшигний хоёр талд Израйлыг цуглуулах үүрэг хариуцлагын нэгэн хэсэг юм.” “Ариун сүмийн барилгын ажил нь явагдаж буй олон газарт гэгээнтнүүд ариун сүмд тогтмол оролцох боломжоор адислагдаж байгаа” гэж тайлбарлав. 

Ахлагч Маккюн дараа нь Маккюн эгчийн анхдагч өвөг дээдэс болох Элиза Кутбэрт Бүртоний түүхийн талаар  хуваалцсан. 

Элиза Кутбэрт Англид нэгэн чинээлэг фермчин айлын охин байжээ. 20 гаран насандаа Иосеф Бүртонтой гэрлэсэн. Тэд хожмын үеийн гэгээнтэн номлогчидтой уулзах үед Иосеф сэргээлтийн сайн мэдээг удалгүй сонирхсон ч Элиза сонирхсонгүй. Тэр сүмийн талаар цуу яриа сонссон байсан учраас сүмтэй холбоотой баймааргүй байлаа.  

Тэр залбирч мөн юу хийх ёстой талаараа санаа зовж байх үед “өрөөнд нь гэрэл үзэгдэж, өрөө нь өдөр шиг гэрэлтэй болсон” гэх гэр бүлийн түүх бичигдсэн байдаг. Тэгээд сүм үнэн гэдгийг мэджээ. 

Удалгүй дараахан нь баптисм хүртэж, Бүртонгийхон гэр бүлээрээ 2 хүүхдийнхээ хамт лацдан холбуулахыг хүсэж, Юта руу аялах төлөвлөгөө гаргаж эхэлжээ. 

Гэсэн хэдий ч эмгэнэлтэй зүйл тохиож хөлгийн зогсоол дээр ажиллаж байхдаа Бүртон хүнд зүйл өргөж байгаад судсаа хагалчхав. Тэрээр үхэх үедээ Элизад ариун сүм рүү очиж гэр бүлээрээ мөнхөд лацдан холбогдоорой хэмээн хүссэн. 

Гэр бүлийнхээ эсэргүүцлийг сөрөн Элиза хаа холын Сион руу хоёр бага насны хүүхдээ аваад явав. Тэд Айовад улирал дуусаж байх үед ирэхэд зүтгүүрт тэрэг байхгүй байв. 

Тэр гар тэрэг олж аван, хүүхдүүдээ суулгаад, хомсхон байсан хүнсээ ачаад Мартины гар тэрэгний ангитай нийлээд өргөн уудам Америкийг зорих аяллаа эхлүүлэв. 

Гар тэргэн аялал Ютад хүрэхээс өмнө цасан шуурга эхлэв. Платтэ голыг гатлах хэрэгтэй байв. Тэргэн аяллаас олонх нь голын дундуур үүрч гатлах шаардлагатай байв, гэсэн ч Элиза үүрүүлэхгүй гэв. Тэр эхлээд 7 настай хүүгээ үүрээд, охиноо авахаар буцаад явахад нь хүү нь түүнийг араас нь дагахгүйн тулд түүнийг бутанд уясан байна. Тэр голыг тусламж авалгүйгээр 3 удаа гаталсан.  

Ютад хүрэхийн өмнө гар тэрэг аяллын 25% нь нас барсан ч Элиза хүүхдүүдийн хамт хүрч чадсан юм. 

© 2024 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
Download Photo

1865 онд, Элиза болон Иосеф Бүртон хамтдаа хүүхдүүдтэйгээ хишгийн өргөөнд лацдан холбогдсон юм. 

Ахлагч Маккюн итгэл ба золиослолын түүхүүд нь биднийг хүчирхэгжүүлдэг гэдгийг тайлбарлав. “Бид ийм ижил төстэй хүч чадлыг өнөө үеийн олон гэгээнтнээс олж хардаг. Эдгээр түүх нь хайрлан хамгаалагдаж мөн сануулагдах хэрэгтэй.”  

Ариун сүмүүдэд ариун ёслолуудыг гүйцэтгэхдээ бид хайрладаг тэднийгээ Бурханд болон бие биетэйгээ холбож, аврал болон өргөмжлөл рүү тэмүүлдэг. Бошиглогч Иосеф Смит 1842 онд ийн заасан, “. . . бидэнгүйгээр тэд төгс болгогдож чадах нь үгүй-мөн өөрсдийн нас барагсадгүйгээр бид ч төгс болгогдож чадах нь үгүй болой.” Бид мөнхийн амьдралын жимснээс хүртэж болохын тулд хамтдаа хөшигний хоёр талд бие биеэ өргөх хэрэгтэй (С ба Г 128:15). 

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.