
Ахлагч Дэйл Г.Рэнланд 2015 оны 10-р сарын 3-д Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Төлөөлөгчөөр дэмжин батлагдсан. Ахлагч Рэнланд Арван хоёр төлөөлөгчийн чуулгад дуудагдахаасаа өмнө 2009 оны 4-р сараас хойш Далын ерөнхий эрх мэдэлтнээр үйлчилж байсан ба өмнө нь Африкийн Зүүн өмнөд Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлд үйлчилж байв.
Ахлагч Рэнланд Ютагийн Их Сургуулийг бакалавр, магистрын зэргээр дүүргэсний дараа, Жонс Хопкинс эмнэлэгт анагаах ухааны болон судалгааны сургалтад хамрагдсан. Тэрээр Ютагийн Их Сургуулийн анагаах ухааны профессор, Ютагийн Эрхтэн шилжүүлэн суулгах салбар эмнэлгүүд дэх Зүрх шилжүүлэн суулгах хөтөлбөр хариуцсан эмнэлгийн захирал байсан.
Ахлагч Рэнланд Шведэд бүрэн цагийн номлогч, гадасны ерөнхийлөгч, бишоп, Бүсийн Дал зэрэг Сүмийн олон дуудлагад үйлчилсэн.
Ахлагч Рэнланд 1952 оны 11-р сард Юта мужийн Солт Лэйк Ситид төрсөн. Тэр 1977 онд Рут Либбэрттэй гэрлэсэн бөгөөд тэд нэг охины эцэг эх юм.