Энэхүү нийтлэл шинэ мэдээ мэдээллээр тогтмол шинэчлэгдэж байна. Хамгийн сүүлд оруулсан мэдээллийн тэмдэглэсэн цагийг харна уу.
Энэ хуудсанд Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд болон Сүмийн гишүүдэд COVID-19 (коронавирус) хэрхэн нөлөөлж байгаа талаарх шинэчлэгдсэн мэдээлэл оруулдаг. Сүм нөхцөл байдлыг үргэлжлүүлэн ажиглаж, олон орны засгийн газрын нийгмийн эрүүл мэндийн байгууллагуудын шилдэг туршлага, удирдамжийг дагаж мөрдөх арга хэмжээ авч байна.
Сүмд COVID-19 хэрхэн нөлөөлж байгаа талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээллийг дараах холбоосууд дээр дарж уншина уу.
- Ерөнхий чуулган (3-р сарын 11-нд шинэчлэгдсэн)
- Бусад томоохон цугларалт (3-р сарын 11-нд шинэчлэгдсэн)
- Номлолын ажил (ОНУЦ-аар 3-р сарын 12-ны 11:15 минутад шинэчлэгдсэн)
- Сүмийн боловсролын систем (СБС) (ОНУЦ-аар 3-р сарын 12-ны 17:45 минутад шинэчлэгдсэн)
- Ариун сүмд шүтэн бишрэх (3-р сарын 11-нд шинэчлэгдсэн)
- Долоо хоног бүрийн шүтэн бишрэх цуглаан (ОНУЦ-аар 3-р сарын 12-ны 16:30 минутад шинэчлэгдсэн)
- Гишүүдийн урьдчилан сэргийлэх арга хэмжээ (2-р сард шинэчлэгдсэн)
- Сүмийн ажилтнууд (3-р сарын 5-нд шинэчлэгдсэн)
- Сүмийн тусламж (2-р сарын 4-нд шинэчлэгдсэн)
Ерөнхий чуулган (3-р сарын 11-нд шинэчлэгдсэн)
Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Тэргүүн Зөвлөл болон Арван хоёр Төлөөлөгчийн Чуулга дэлхий даяарх Сүмийн гишүүддээ 2020 оны 3-р сарын 11-нд захидал илгээсэн. Сүмийн удирдагчид 2020 оны 4-р сарын Ерөнхий чуулганд гарсан чухал өөрчлөлтийн талаар мэдэгдэл хийв. Хуралдаанууд алсын зайнаас явагдана. Гишүүд Солт Лэйк Сити дэх Чуулганы төвд эсвэл COVID-19 тархаж буй бүсүүд дэх гадасны төв, цуглааны байранд цуглахгүй.
Бусад томоохон цугларалт (3-р сарын 11-нд шинэчлэгдсэн)
Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Тэргүүн Зөвлөл ба Арван хоёр Төлөөлөгчийн Чуулга дэлхийн өнцөг булан бүрд байгаа хожмын үеийн гэгээнтнүүдэд 2020 оны 3-р сарын 11-ний лхагва гарагт захидал илгээсэн. Уг захидалдаа тэд хожмын үеийн гэгээнтнүүдийн томоохон цугларалтад мэдэгдэхүйц хязгаарлалт тавьсан талаар дэлгэрэнгүй мэдээлэв. 2020 оны 3-р сарын 16-ны өдрөөс эхлэн Ази, Азийн хойд бүс, Европ, Европын зүүн бүс, АНУ, Канадын бүс дэх томоохон цугларалтыг хойшлуулахаар болов.
Номлолын ажил (ОНУЦ-аар 2020 оны 3-р сарын 12-ны 11:15 минутад шинэчлэгдсэн)
Европ дахь эрүүл мэндийн ноцтой асуудалтай эсвэл архаг өвчтэй бүх ахмад, залуу номлогч 2020 оны 3-р сарын 12-ны пүрэв гаргаас эхлэн эх орондоо буцна. Эдгээр номлогч COVID-19-ийн улмаас хүндрэл үүсэх өндөр эрсдэлтэй Европын 22 номлолд харьяалагдаж байгаа. Тэд гэртээ харьсныхаа дараа өөрсдийгөө 14 хоногийн турш тусгаарлах болно. Эдгээр номлогчийг түр хугацаагаар шинээр томилохгүй боловч COVID-19-ийн нөхцөл байдал намжсаны дараа дахин томилох эсэх асуудлыг авч үзнэ.
Дээрх мэдээлэл доор дурдсан 22 номлолд хамаарна. Үүнд:
- Адриатын Өмнөд номлол
- Альпийн герман хэлний номлол
- Бельги/Нидерланд номлол
- Чех/Словак номлол
- Данийн Копенгаген номлол
- Английн Бирмингем номлол
- Английн Лийдс номлол
- Английн Лондон номлол
- Английн Манчестер номлол
- Финландын Хельсинки номлол
- Францын Парис номлол
- Францын Лион номлол
- Германы Берлин номлол
- Германы Франкфурт номлол
- Италийн Милан номлол
- Италийн Ром номлол
- Норвегийн Осло номлол
- Португалын Лисбон номлол
- Шотланд/Ирланд номлол
- Испанийн Барселон номлол
- Испанийн Мадрид номлол
- Шведийн Стокгольм номлол
Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Тэргүүн Зөвлөл болон Арван хоёр Төлөөлөгчийн Чуулга дэлхий даяарх гэгээнтнүүдэд 2020 оны 3-р сарын 11-нд захидал илгээсэн. Удирдагчид дараах хоёр Номлогчдыг Бэлтгэх Төвийн үйл ажиллагаанд гарсан чухал өөрчлөлтийн тухай мэдэгдэв. Юта мужийн Прово, Английн Прэстон дахь Номлогчийг Бэлтгэх Төвүүдэд орохоор төлөвлөсөн бүх номлогчид зориулан 2020 оны 3-р сарын 16-ны өдрөөс эхлэн видео хурлаар алсын зайн сургалт явуулах болно.
Номлолын ажилтай холбоотой бусад асуудал
Бүх номлогчид хаана үйлчилж байгаагаас үл хамааран, өвчнөөс сэргийлэхийн тулд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үндсэн алхмуудыг дагаж мөрдөх хэрэгтэйг сануулав. Ерөнхийдөө залуу номлогчдыг коронавирусын ноцтой хүндрэл үүсэх эрсдэлтэй гэж үзэхгүй байгааг онцлох нь чухал юм.
COVID-19-ийн халдвар тархсан улс оронд байгаа номлогчид аль болох орон байрандаа байж, бусад хүнтэй харилцахаас зайлсхийж, утас эсвэл бусад технологи ашиглан заах зэргээр өвдөхгүй байхын тулд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах хэрэгтэй.
Номлолын ерөнхийлөгчид эдгээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ, орон нутгийн нөхцөл байдлын талаар мэдээлэхээр номлогчдын гэр бүлийнхэнтэй холбогдож байгаа болно.
Эдгээр алхам нь номлогчдын үр дүнтэй ажиллах, аюулгүй байдлыг нь хангах, халдварын өндөр эрсдэлтэй байгаа хотуудаас нүүлгэн шилжүүлэх зэрэг тохиолдолд тэднийг орон байраар хангахад чиглэсэн уян хатан арга хэмжээ авах боломжийг номлолын ерөнхийлөгчдөд олгож байна.
Эдгээр алхам нь дараах номлолуудад хамаарна. Үүнд:
- Камбожийн Пномпень номлол
- Италийн Милан номлолд
- Японы Фукуока номлол
- Японы Кобэ номлол
- Японы Нагоя номлол
- Японы Саппоро номлол
- Японы Токио Хойд номлол
- Японы Токио Өмнөд номлол
- Солонгосын Пусан номлол
- Солонгосын Сөүл номлол
- Солонгосын Сөүл Өмнөд номлол
- Монголын Улаанбаатар номлол
- Сингапур номлол
- Тайландын Бангкок номлол
Камбож, Сингапур, Тайланд: Эдгээр номлолд үйлчлэхээр бэлтгэж байгаа эсвэл тус улсуудад амьдардаг бүх ирээдүйн номлогчдын номлолын эхлэх хугацааг хойшлуулах юм уу түр хугацаагаар томилох болно. Мөн үйлчлэлийн хугацаа нь дуусаж байгаа номлогчид номлолоосоо эрт чөлөөлөгдөнө.
Эрүүл мэндийн ноцтой асуудалтай эсвэл архаг хууч өвчтэй бүх ахмад, залуу номлогчийг гэр лүү нь буцааж эсвэл түр хугацаагаар эх оронд нь томилсон. Зарим ахмад номлогч номлолын ажлыг алсын зайнаас үргэлжлүүлэн хийх болно.
Япон: Японд үйлчлэхээр бэлтгэж байгаа бүх ирээдүйн номлогчийн номлолын эхлэх хугацааг хойшлуулах юм уу түр хугацаагаар томилох болно.
Солонгос: Солонгосын иргэн биш бүх номлогч өөрийн нутагт үйлчлэх шинэ томилгоог хүлээн авахаас өмнө тус улсаас явж, гэртээ харьсан. Мөн үйлчлэлийн хугацаа нь дуусах дөхсөн болон архаг хууч өвчтэй номлогчид гэртээ эрт харьсан.
Тухайн улсаас явсан бүх номлогч хэсэг хугацаанд өөрсдийгөө тусгаарлаж, байрныхаа гадна буй хүмүүстэй харилцаагүй. Солонгост үйлчлэхээр бэлтгэж байгаа эсвэл тус улсад амьдардаг бүх ирээдүйн номлогчийн номлолын эхлэх хугацааг хойшлуулах юм уу түр хугацаагаар томилох болно.
Монгол: Монголын иргэн биш бүх номлогчийг тус нутгаас түр хугацаагаар нүүлгэн шилжүүллээ. Үйлчлэлийн хугацаа нь дуусах дөхөж буй номлогчид гэртээ харьж, бусад номлогч түр хугацаагаар томилогдсон.
Гэртээ харьсан номлогч бүрээс Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага болон АНУ-ын Өвчний хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн зааварчилгааны дагуу 14 хоногийн турш өөрийгөө тусгаарлахыг хүссэн.
СБС-ийн удирдамж (ОНУЦ-аар 3-р сарын 12-ны 17:45 минутад шинэчлэгдсэн)
Сүмийн Боловсролын Системийн удирдагчид 2020 оны 3-р сарын 16-аас эхлэн хэрэгжих түр зуурын удирдамжийг хүлээн авсан.
Ариун сүмд шүтэн бишрэх (3-р сарын 11-нд шинэчлэгдсэн)
Ариун сүмийн ажилтнууд, тэнд үйлчилж буй хүмүүст сэтгэл зовниж байгаа тул хэд хэдэн ариун сүмийг хаалаа. Олон ариун сүмийн ажилтан, үйлчилж буй хүмүүс нь корона вируст өртөх эрсдэл бүхий ахмад насныхан юм. Ариун сүмийг хаах болсон энэхүү арга хэмжээг орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудын зөвлөмжийн дагуу авлаа. Дараах ариун сүмүүдийг түр хугацаагаар хаасан болно.
• Парагвайн Асунсион ариун сүм
• Массачусеттсын Бостон ариун сүм
• Данийн Копенгаген ариун сүм
• Японы Фукуока ариун сүм
• Португалын Лисбон ариун сүм
• Кентакигийн Луисвилл ариун сүм
• Нью-Йоркийн Манхэттэн ариун сүм
• Италийн Ром ариун сүм
• Солонгосын Сөүл ариун сүм
• Японы Саппоро ариун сүм
• Вашингтоны Сиэтл ариун сүм
• Тайванийн Тайпей ариун сүм
• Бритиш Колумбын Ванкувер ариун сүм
(Засварын ажлын улмаас хаагдсан байсан)
• Хятадын Хонконг ариун сүм
• Японы Токио ариун сүм
Шүтэн бишрэх цуглаан (3-р сарын 12-ны 16:30 минутад шинэчлэгдсэн)
Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Тэргүүн Зөвлөл, Арван хоёр Төлөөлөгчийн Чуулга дэлхий даяарх гэгээнтнүүдэд 2020 оны 3-р сарын 12-нд дэлхий даяар шүтэн бишрэх цуглаануудыг түр зогсоосон талаар захидал илгээсэн.
Урьдчилан сэргийлэх арга хэмжээ
Сүмийн бүх гишүүн ханиад томууны улиралд эрүүл мэнддээ анхаарах нь ухаалаг хэрэг юм. Дараах урьдчилан сэргийлэх арга хэмжээг* авч болно. Үүнд:
- Гараа савантай усаар тогтмол сайтар угаах эсвэл спирт агуулсан ариутгагчаар гараа ариутгах
- Өвчин туссан хүмүүст ойртохгүй байх (Үүнд гар барих зэрэг хэвшиж заншсан мэндчилгээ орно)
- Нүд, хамар, амандаа хүргэхээс зайлсхийх
- Өвчтэй байгаа бол гэртээ байх
- Ханиаж, найтаахдаа амны цаас хэрэглэх мөн хэрэглэсэн амны цаасаа хогийн саванд хаях
- Ханиаж, найтааж байгаа хүнээс наад зах нь нэг метрийн зайтай байх
- Ахуйн зориулалттай цэвэрлэгээний шүршигч, алчуур ашиглан байнга хүрдэг болон бусад эд зүйлийн гадаргууг цэвэрлэж ариутгах
- Амны хаалт хэрэглэхдээ нийгмийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөгөөг дагах зэрэг болно.
* Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, АНУ-ын Өвчний хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн зөвлөмжид үндэслэв
Орон нутгийн удирдагчид эдгээр зөвлөмжийг дагахыг гишүүдэд уриалах хэрэгтэй.
Сүмийн ажилтнууд (2020 оны 3-р сарын 5-нд шинэчлэгдсэн)
Сүмийн ажилтнууд энд заасан удирдамж, Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлийн өгсөн бусад зааварчилгааг дагаж мөрдвөл зохино.
Сүмийн тусламж (2020 оны 2-р сарын 4-нд шинэчлэгдсэн)
Сүм Хятад улсад эмнэлгийн маск, хамгаалалтын шил, хувцасны эхний тусламжийг үзүүлснээс хойш үүнтэй ижил төстэй тусламж хүссэн олон хүсэлт хүлээн авсан. Сүм эдгээр хүсэлтийн дагуу тусламж үзүүлэх боломжтой хэдий ч тухайн бүтээгдэхүүнүүдийн хэрэгцээ дэлхий дахинд их байгаа тул тодорхой хэмжээгээр хязгаарлаж байгаа болно.
Дүгнэлт
Та бүгдийн үзүүлж буй дэмжлэг, тавьж буй анхааралд бид талархаж байна. Бид нөхцөл байдлыг сайтар ажиглаж байгаа бөгөөд шаардлагатай бол нэмэлт өөрчлөлт оруулна. Вирусын халдвар авсан хүмүүсийн төлөө бид үргэлжлүүлэн залбирах болно.