Удирдагчийн намтар

Д.Тодд Кристоффэрсон 

Д.Тодд Кристоффэрсон 2008 оны 4-р сарын 5-нд Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Арван хоёр төлөөлөгчийн чуулгын гишүүнээр дэмжин батлагдсан.

d_todd_christofferson_portrait.jpgDownload Photo

Ахлагч Д.Тодд Кристоффэрсон 2008 оны 4-р сарын 5-нд Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Арван хоёр төлөөлөгчийн чуулгын гишүүнээр дэмжин батлагдсан. Тэрээр дуудлагаа авах үедээ Далын ерөнхийлөгчийн зөвлөлд үйлчилж байв.

Ахлагч Кристоффэрсон Далын ерөнхийлөгчийн зөвлөлд байх хугацаандаа Гэр бүлийн болон Сүмийн түүхийн хэлтсийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан юм. Тэрээр өмнө нь Сүмийн Өмнөд Мексикийн бүсийн ерөнхийлөгчөөр үйлчлэн, Мехико хотод амьдарч байжээ.

Тэрээр Арван хоёр төлөөлөгчийн чуулгын гишүүний хувьд Бразил, Өмнөд Америкийн өмнөд, Өмнөд Америкийн баруун хойд, Филиппин, Африкийн баруун, Юта бүсүүдийг өөр өөр цаг үед хариуцан ажиллаж байсан. Тэрээр Санваарын болон Гэр бүлийн зөвлөл, Номлогчийн гүйцэтгэх зөвлөл, Уялдаа зохицуулалтын гүйцэтгэх хороо, Сүмийн боловсролын итгэмжлэгдсэн зөвлөлийн гүйцэтгэх хорооны тэргүүлэгч болон бусад үүрэгт ажилд үйлчилж байсан.

Ахлагч Кристоффэрсон бүрэн цагийн ерөнхий эрх мэдэлтнээр үйлчлэхээр дуудагдахаасаа өмнө Нашвилл дахь Коммерс Юнион Банк оф Тэннэсси банкны ахлах дэд ерөнхийлөгч, хуулийн зөвлөх, Хойд Каролины Шарлотт дахь Нэйшнс Банк Корпорэйшны (одоогийн Банк оф Америка) туслах хуулийн зөвлөх зэрэг ажил мэргэжлээр ажиллахын сацуу олон нийтийн ажил болон шашин хоорондын байгууллагуудад идэвхтэй ажиллаж байв. Ахлагч Кристоффэрсон Уотергейтын шүүх хурал хэмээх цуутай хэрэг болон бусад шүүх хурал дээр (1972–1974) Америкийн Нэгдсэн Улсын дүүргийн шүүгч Жон Ж.Сирикагийн хуулийн бичиг хэргийн ажилтнаар үйлчилснийхээ дараа 1975–1980 онд Вашингтонд хуульчаар ажилласан.

Юта мужийн Америк Форк хотод төрсөн тэрээр Нью Жөрсигийн Сомерсет дэх ахлах сургуулийг төгсжээ. Түүнчлэн Бригам Янгийн Их Сургуулийг бакалаврын зэрэгтэй төгсөхдөө Эдвин С.Хинклигийн судлаачийн шагналыг хүртэж, дараа нь Дюкийн Их Сургуулиас хуулийн зэрэг хамгаалжээ.

Тэрээр Сүмд олон дуудлагад үйлчилсний дотор бүс нутгийн төлөөлөгч, гадасны ерөнхийлөгч, бишопоор мөн залуу байхдаа Аргентинд бүрэн цагийн номлогчоор үйлчилсэн.

Ахлагч Кристоффэрсон, түүний эхнэр Кэтрин Жэйкоб Кристоффэрсон нар 5 хүүхэдтэй.