Удирдагчийн намтар

Ж.Кимо Эсплин 

Ж.Кимо Эсплин 2023 оны 4-р сарын 1-д Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Ерөнхий эрх мэдэлтэн далаар дэмжигдсэн.

j_kimo_esplin_official_portrait.jpgDownload Photo

Сүмийн үйлчлэл

Ахлагч Ж.Кимо Эсплин 2023 оны 4-р сарын Ерөнхий чуулганы үеэр Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Ерөнхий эрх мэдэлтэн далаар дэмжигдсэн. Дуудлага хүлээн авах үедээ тэрээр Юта бүсийн далын арван хоёр дахь чуулгын гишүүнээр үйлчилж байсан. Өдгөө тэр Азийн хойд бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлд үйлчилж байна.

Ахлагч Эсплин Японы Кобэ номлолд бүрэн цагийн номлогч, дээд зөвлөх, бишоп, гадасны ерөнхийлөгч, Японы Токио хойд номлолын ерөнхийлөгч, Японы Токио өмнөд номлолын ерөнхийлөгч, Бүсийн дал зэрэг хэд хэдэн Сүмийн дуудлагад үйлчилсэн.

Ажил мэргэжил

Ахлагч Эсплин 1987 онд Бригам Янгийн Их Сургуулийг нягтлан бодох бүртгэлийн бакалаврын зэрэгтэй мөн 1990 онд Нортвэстэрн Их Сургуулийн Кэллогг Менежментийн Сургуулийг бизнесийн удирдлагын магистрын зэрэгтэй тус тус дүүргэсэн. Тэрээр Банкирс Траст компанийн банкны хөрөнгө оруулалтын салбарын дэд ерөнхийлөгч, Хантсмэн Корпорацын гүйцэтгэх дэд ерөнхийлөгч болон санхүүгийн албаны захирал, Савэж компанийн удирдах зөвлөлийн гишүүнээр тус тус ажиллаж байсан.

Хувийн амьдрал

Жон Росс Кимо Эсплин нь 1962 оны 8-р сарын 18-нд Хавай мужийн Кахуку хотод төрсөн. 1985 онд тэр Кэй Дэвистэй гэрлэсэн ба тэд найман хүүхдийн эцэг эх юм.