
Ахлагч Квинтин Л.Күк 2007 оны 10-р сарын 6-нд Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Арван хоёр төлөөлөгчийн чуулгын гишүүнээр дэмжин батлагдсан. Тэрээр 1996 оны 4-р сард ерөнхий эрх мэдэлтнээр дуудагдан, Далын хоёрдугаар чуулга, нэгдүгээр чуулга мөн Далын ерөнхийлөгчийн зөвлөлд үйлчилжээ.
Тэрээр өмнө нь Филиппин бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлд мөн Номхон далайн арлууд болон Хойд Америкийн баруун хойд бүсүүдийн ерөнхийлөгч, Номлолын хэлтсийн гүйцэтгэх захирлаар үйлчилж байсан.
Тэрээр Сүмийн ерөнхий эрх мэдэлтнээр дуудагдах үедээ Саттер Хэлт Системийн дэд захирлаар ажиллаж байв. Өмнө нь тэрээр бизнесийн хуульч, Сан Францискогийн Бэй Ариа дахь хуулийн компанийн менежментийн хамтрагч, Калифорнийн эрүүл мэндийн системийн ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал зэрэг алба хашиж байсан. Тэрээр мөн иргэний болон бизнестэй холбоотой хэд хэдэн корпорацийн удирдах зөвлөлд үйлчилж байв.
Тэр Юта мужийн Логан хотын уугуул бөгөөд Юта мужийн Их Сургуулийг улс төрийн шинжлэх ухааны бакалаврын зэрэгтэй төгсөж, Стэнфордын Их Сургуульд хууль зүйн докторын зэрэг хамгаалсан юм.
Тэрээр Сүмд Британийн номлолд бүрэн цагийн номлогч, Калифорнийн Сан Франциско гадсанд бишоп, гадасны ерөнхийлөгч, бүс нутгийн төлөөлөгч, Хойд Америкийн Баруун бүсийн эрх мэдэлтнээр үйлчилж байсан.
Тэрээр 1962 оны 11-р сарын 30-нд Мэри Гаддитэй гэрлэсэн. Тэд 3 хүүхэдтэй бөгөөд ач зээ, ачинцар, зээнцэрүүдтэй.