Мэдээ мэдээлэл

Монгол салбар нээгдлээ

Монголын сүмийн түүхэнд анх удаа тус улсаас өөр газар сүмийн нэгж зохион байгуулагдлаа

Юта мужид анх удаа Монгол салбар зохион байгуулагдсан түүхэн үйл явдал долоодугаар сарын 2-ний ариун ёслол дээр болж өнгөрлөө. Энэхүү Монгол салбарын ерөнхийлөгчөөр Ц.Нацагдарж, 1-р зөвлөхөөр Г.Болдбаатар, 2-р зөвлөхөөр Д.Энхбаяр, гүйцэтгэх нарийн бичгээр М.Төрмөнх, бичиг хэргийн ажилтнаар М.Бум-Эрдэнэ ах нар тус тус дуудагдсан бөгөөд уг салбар Дрэпэр Ривэр Виү (Draper River View) гадасны 7-р салбар нэртэйгээр зохион байгуулагдсан юм. Тус ариун ёслолд уг гадасны ерөнхийлөгчийн зөвлөл, далын зөвлөлийн хоёр ахлагч, 150 гаруй монгол гэгээнтнүүд, Монголд бүрийн цагийн номлолоо хийсэн олон номлогч нар, ахмад номлогч нар ирж оролцлоо. Эх хэлээрээ ариун ёслолын цуглаан, ням гарагийн хичээлээ сонсож, сүмийн дууллуудыг дуулах боломжтой байсандаа гэгээнтнүүд ихэд баясав.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.