Дэзэрэт Олон Улсын Энэрлийн Байгууллага Налайх дүүргийн Иргэдийн Төлөөгчдийн Хурлын дарга Н. Мандуулын хүсэлтийн дагуу тус дүүргийн 16 худагт ухаалаг ус түгээх төхөөрөмж суурилуулж, өнөөдөр албан ёсоор хүлээлгэн өглөө.
Энэхүү төсөл нь Налайх дүүргийн I, III, IV, V, VII, VIII хорооны иргэдийн ундны усны хүртээмж, эрүүл ахуй, аюулгүй байдлыг сайжруулахад чиглэсэн бөгөөд 24 цагийн турш үйлчлэх шинэ системийг нэвтрүүлснээр иргэдийн ус авах цагийн хязгаарлалтыг арилгаж, амьдралын чанарыг дээшлүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байна.
Төслийн үр дүнд:
• 15,000 иргэн найдвартай ундны усны эх үүсвэрээр хангагдсан.
• Уснаас үүдэлтэй өвчлөл буурч, нийгмийн эрүүл мэндийн үзүүлэлт сайжрах нөхцөл бүрдсэн.
• Ундны усны хүртээмж хоёр дахин нэмэгдэж, нэг хүнд ноогдох усны хэрэглээ өдөрт 6.2 литрээс 12.8 литр болж өссөн.
Энэхүү шинэчлэл нь иргэдийг найдвартай ундны усаар хангахаас гадна тэдний эрүүл мэндийг хамгаалахад онцгой ач холбогдолтой болохыг орон нутгийн удирдлага онцоллоо.
- stamping.JPG
- DSC09466.JPG
- DSC09493.JPG
- Drawing-water
- Tuvshin,-LMS-Manager-of-Mongolia
- Batbileg,-Director-of-Chandmani-Nalaikh-Public-Utility-Company-()
1 / 2 |
Мөн дүүргийнхээ иргэдийн хэрэгцээ, шаардлагыг бидэнд мэдэгдэж, хамтран ажилласан Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба болон Чандмань Налайх ОНӨААТҮГ-ын хамт олонд талархал илэрхийлье. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.