Temple Square is always beautiful in the springtime. Gardeners work to prepare the ground for General Conference. © 2012 Intellectual Reserve, Inc. All rights reserved. | 1 / 2 |
"Дэлхийг Гэрэлтүүлцгээе!" аян ид өрнөж байгаа энэ өдрүүдэд Хожмын үеийн Гэгээнтэн ах, эгч нар олон хүмүүст Аврагч Христийн хайрыг мэдрүүлэх үйлчлэлд нэгдээд байгаа билээ. 2019 оны 12-р сарын 13-ны өдөр ЕХХҮГС-ийн гишүүн ээж нарын оёж бэлдсэн "Нярайн багцыг" тараах үйлчлэл эхэлж анхны хандиваа Эрүүл мэндийн яамны харьяа "Хүүхдийн төв сувилалд" хүргэж өглөө. Уг төвд 0-3 насны эцэг эхийн хараа хяналтгүй болсон бяцхан үрс болон 0-16 насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн өсөлт бойжилтын хоцрогдлыг сайжруулах, хоол тэжээлийн дутагдалтай хүүхдийг эмчлэх, сувилах, тэнхрүүлэх үйл ажиллагаа явуулдаг. "ЕХХҮГС-ээс бяцхан үрсдээ зориулав" шошго бүхий хөнжил, өлгий, нярайн хувцас эзэддээ хүрч бидний хайраар дулаацуулж эхэллээ.
Энэхүү аян маань цаашид ч бас үргэлжлэн явах юм. Бяцхан үрсийг маань Христийн хайр дулаацуулаг.