2009 оны 20-р сарーЕсүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмээс АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамад арьсан хавтастай, таван том боть бүхий, олон зуун жилийн үе удмынх нь гэр бүлийн түүхийг гардуулав. Энэхүү танилцуулгыг Сүмийн ерөнхийлөгч Томас С.Монсон болон Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Даллин Х.Өүкс нар хийжээ. Тэднийг Сүмийн гишүүн, Сенат дахь олонхын тэргүүлэгч, Невада мужийн Харри Рийд дагалдан ирэв.
“Ерөнхийлөгч Обамагийн удамд манлайлал, золиос, үйлчлэлийн үлгэр жишээ олон бий. Бидэнд түүний гэр бүлийн түүхийг судлахад таатай байсан бөгөөд өнөөдөр өөрт нь гардуулж өгч байгаа маань нэр төрийн хэрэг юм” гэж ерөнхийлөгч Монсон хэлжээ.
Сүмийн гэр бүлийн түүхийн хөтөлбөрийг удирддаг ахлагч Өүкс “Сүм удам судлалын арвин сантай төдийгүй асар их туршлагатай. Бид энэхүү онцгой, бас нөлөө бүхий гэр бүлийн түүхийг судалсандаа бахархаж байна” гэлээ.
“Би ерөнхийлөгч Монсон, ахлагч Өүкс хоёрт манай шашны удам судлалын өв уламжлалыг ерөнхийлөгчтэй болон түүний гэр бүлтэй хуваалцсанд талархмаар байна” гэж Сенат дахь олонхын удирдагч Харри Рийд хэлэв. Тэрээр “Мөн ерөнхийлөгч Обама, ахлагч Өүкс хоёрыг өөрсдийн дуртай сэдэв болох хууль эрх зүйн талаар ярилцах боломжтой байсанд би баяртай байна. Ерөнхийлөгч, тэргүүн хатагтай хоёрыг гэр бүлдээ их анхаарал тавьдаг гэдгийг тэмдэглэхийн зэрэгцээ манай Сүм тэдний гэр бүлийн түүхийг баримтжуулахад оролцсон нь нэр төрийн хэрэг хэмээн үзэж байна” гэжээ.
Сүм мөн Жорж В.Буш, Билл Клинтон зэрэг АНУ-ын бусад ерөнхийлөгчийн хувийн түүхийг танилцуулж байсан билээ.