Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон бол Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн 17 дахь ерөнхийлөгч юм. Энэхүү мэдэгдлийг өнөөдөр буюу 2018 оны 1-р сарын 17-ны өдөр Юта мужийн Солт Лэйк Ситид хийв. 93 настай ерөнхийлөгч Нэлсон 2018 оны 1-р сарын 2-нд таалал төгссөн ерөнхийлөгч Томас С.Монсоны халааг авч байна. Сүмийн ерөнхийлөгчийн хувьд тэрээр дэлхийн өнцөг булан бүрийн нэг итгэл бишрэлтэй 16 сая гишүүний удирдагч юм.
| Temple Square is always beautiful in the springtime. Gardeners work to prepare the ground for General Conference. © 2012 Intellectual Reserve, Inc. All rights reserved. | 1 / 2 |
Тэрээр Даллин Х.Өүксийг (85 настай) нэгдүгээр зөвлөхөөр, Хэнри Б.Айрингийг (84 настай) хоёрдугаар зөвлөхөөр Сүмийн дээд удирдах байгууллага болох Тэргүүн Зөвлөлд хамт үйлчлэхэд тус тус дуудлаа.