Өвчтэй, зовлонтой мөн бусад бэрхшээлтэй тулгарсан хайртай хүмүүсийнхээ төлөө залбирах нь сүсэгтэн хүмүүсийн хувьд нийтлэг зүйл юм. Олон итгэл үнэмшилд хүмүүс онцгой шаардлагатай байгаа тэдний төлөө хамтдаа цуглан залбирдаг ёс байдаг. Судруудад Есүс Христ бүлгээрээ залбирсан тухай мөн тэнд цугласан хүмүүсийг залбирахыг сануулсан талаар олон жишээг цэдэглэжээ.
Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн ариун сүмд энэхүү уламжлалыг хадгалж үлдээсэн байдаг. Ариун сүмийн “залбирлын жагсаалт” хэмээн нэрлэгддэг жагсаалтад шаардлагатай байгаа тэдгээр хүний нэрсийг хийхэд гишүүдийг урьдаг. Гишүүд залбирлын жагсаалтад нэрс нь байгаа тэдгээр хүнийг адислахын төлөө Тэнгэрлэг Эцэгээс гуйх залбиралд нэгддэг.
Гэр бүл, найз нөхдийнхөө нэрсийг ариун сүмийн залбирлын жагсаалт руу илгээх боломжийг гишүүдэд олгох онлайн системийн талаар Тэргүүн Зөвлөл зарлалаа. temple’s information page хуудас руу зочлоод, залбирлын жагсаалтын холбоосоор орж, ариун сүмийн залбирлын жагсаалт руу нэрс явуулах хүсэлтээ илгээж болно. Мөн “Member Tools” мобайл аппликэйшны “Temples” гэсэн хэсэг рүү ороод, (2020 оны 8-р сарын 25-ны өдрөөс эхлэн андройд хэрэглэгчид, 2020 оны 9-р сарын 1-ээс эхлэн iOS хэрэглэгчид) хүсэлтээ илгээж болно. Нэрсийг оруулсан үед тухайн ариун сүм рүү нэрс илгээгдэнэ (хэрвээ нэр илгээсэн ариун сүм хаалттай байвал хамгийн ойрын үйл ажиллагаагаа явуулж байгаа ариун сүм рүү нэрс илгээгдэнэ).
Нэмэлт эх сурвалж
КОВИД-19-ийн хязгаарлалт суларч байгаа энэ үед Сүм хэрхэн дахин нээгдэж байгаа талаар эндээс үзнэ үү