Мэдээ мэдээлэл

Тэргүүн Зөвлөл Ромын Пап XIV Леод хандан нөхөрлөлийн захиас илгээв

vatican-aerial.jpgDownload Photo

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Тэргүүн Зөвлөл дараах мэдэгдлийг 2025 оны 5-р сарын 8-ны пүрэв гарагт хийлээ:

“Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн удирдагчид, гишүүдийг төлөөлөн бид Ромын Пап XIV Леод чин сэтгэлийн залбирал хийгээд мэндчилгээгээ хүргэж байна. Католик Сүмийн хувьд тохиож буй энэхүү чухал цаг үе дэлхий дахины хүмүүст няцашгүй итгэл хэчнээн чухал болохыг сануулж байна.

“Есүс Христийн дагалдагчдын хувьд бид хаа газар байгаа Бурханы хүүхдүүдийн амьдралыг адислахаар хамтдаа хөдөлмөрлөх боломжуудыг тэсэн ядан хүлээж байна. Бид ядуус хийгээд тусламж хэрэгтэй хүмүүсийг халамжилж, амар тайвныг тогтоогчид байн, итгэл бишрэл, сайн сайхан цэцэглэн хөгжих дэлхийг бүтээхийн тулд Есүс Христийн үлгэр жишээг дагах болтугай.”

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.