Мэдээ мэдээлэл

Улаанбаатар зүүн гадасны хагас жил тутмын чуулган боллоо

Улаанбаатар зүүн гадасны чуулган 11 сарын 4-5 хооронд УБ хотод зохион байгуулагдлаа.

Улаанбаатар зүүн гадасны чуулган 11 сарын 4-5 хооронд УБ хотод зохион байгуулагдлаа. Гадасны чуулган Ерөнхийлөгч Н.Адьяаболдын тэргүүлэл дор явагдсан бөгөөд удирдагчдын хуралдаан 11-р сарын 4-ний Бямба гарагийн 14 цагаас эхэлсэн билээ. Уг хуралдаанд нийт 73 удирдагчид оролцжээ.

© 2023 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.


Насанд хүрэгчдийн хуралдаан мөн өдөр 17:00-19:00 цагт зохиогдсон бөгөөд нийт 122 гишүүд оролцсон байна. Харин Ням гарагийн бүх гишүүдийн хуралдаан Улаанбаатар баруун гадасны байранд болсон бөгөөд нийт 349 гишүүд, сонирхогчид оролцсон байна.


Зүүн гадасны гишүүдийн хувьд чуулганы өдрүүдэд сүнслэгээр бэлтгэгдсэн захиас үгсийг гадасны удирдагчдаасаа хүлээн авч Бурхандаа үйлчлэх хүсэл болон Аврагч Есүс Христэд итгэх итгэлээ хүчирхэгжүүлсэн сүнслэг чуулган болж өнгөрсөнийг хуваалцсан билээ.


Чойбалсан салбар Улаанбаатар зүүн гадасны харьяа болж салбарын гишүүд анх удаагаа уг гадасны чуулганд оролцсон явдал нь энэхүү чуулганы төдийгүй монголын сүмийн түүхэнд тодоор бичигдэн үлдэх үйл явдал боллоо.

© 2023 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.