Удирдагчийн намтар

Улиссэс Соарэс 

Улиссэс Соарэс 2018 оны 3-р сарын 31-д Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Арван хоёр төлөөлөгчийн чуулгын гишүүнээр дэмжин батлагдсан.

soares_official_portrait.jpegDownload Photo

Ахлагч Улиссэс Соарэс 2018 оны 3-р сарын 31-ий өдөр Арван хоёр төлөөлөгчийн чуулгын гишүүнээр дэмжин батлагдсан. Дуудагдах үедээ тэрээр Далын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн байсан бөгөөд уг албыг 2013 оны 1-р сараас хойш хашиж байсан.

Ахлагч Соарэс өмнө нь Африкийн Зүүн Өмнөд Бүсийн зөвлөх, Бразил бүсийн ерөнхийлөгч, Бразил Өмнөд бүсийн зөвлөхөөр тус тус үйлчилж байсан. Тэрээр Рио де Жанейро Бразил номлолд бүрэн цагийн номлогч, ахлагчийн чуулгын ерөнхийлөгч, бишопын зөвлөлийн зөвлөх, дээд зөвлөлийн зөвлөх, гадасны гүйцэтгэх нарийн бичгийн дарга, бүсийн халамж хариуцсан төлөөлөгч, гадасны ерөнхийлөгч, Португалийн Порто Номлолын ерөнхийлөгч (2000-2003) зэрэг Сүмийн хэд хэдэн дуудлагад үйлчилжээ.

Ахлагч Соарэс нь 1985 онд Сан Паулогийн Санваартны Католикийн Их Сургуулийн Эдийн засгийн шинжлэх ухааны сургуульд нягтлан бодох бүртгэл, эдийн засгийн бакалаврын зэрэг, дараа нь бизнесийн удирдлагаар магистрын зэрэг хамгаалсан байна. Ажил мэргэжлийн замналын хувьд тэр Бразил дахь олон улсын корпорацуудад нягтлан бодогч, аудитор, Бразилын Сан Пауло дахь Сүмийн бүсийн албанд Арын алба хариуцсан захирлаар ажиллаж байв.

Улиссэс Соарэс 1958 оны 10-р сарын 2-д Бразилын Сан Пауло хотод төрсөн. Тэрээр 1982 оны 10-р сард эхнэр Розанатайгаа гэрлэсэн бөгөөд тэд гурван хүүхдийн эцэг эх юм.