Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Азийн Хойд Бүсийн эрүүл мэндийн зөвлөх Ахлагч Сандерс эхнэрийн хамт Монгол Улсад ажлын айлчлал хийлээ. Тэдэнтэй хамт Бүсийн Харилцаа холбооны сайн дурын ажилтан Ахлагч Роттвейлер, түүний гэргий болон “Дэзэрэт Олон Улсын Энэрлийн Байгууллага”-ын захирал Д.Пүрэвсүрэн нар Улаанбаатар хотын эмнэлгүүд болон ойр орчмын эрүүл мэндийн байгууллагуудад зочилсон юм.
Айлчлалын гол зорилго нь Монголд үйлчилж буй сайн дурынхны эрүүл мэндийн нөхцөл байдал, Дэзэрэт Олон Улсын Энэрлийн Байгууллагаар дамжуулан эрүүл мэндийн салбарт дэмжлэг үзүүлэх боломжийг тодорхойлох явдал байв. Тэд эмнэлгийн удирдлага, эмч, ажилтнуудтай уулзаж тулгамдаж буй асуудлууд болон сүмийн хүмүүнлэгийн төсөл хөтөлбөрөөр дамжуулан хэрэгжүүлэх боломжуудын талаар санал солилцов.
Temple Square is always beautiful in the springtime. Gardeners work to prepare the ground for General Conference. © 2012 Intellectual Reserve, Inc. All rights reserved. | 1 / 2 |
Мөн айлчлалын хүрээнд тэд Улаанбаатар номлолын ерөнхийлөгч Н.Намгүр, түүний гэргий болон хөвгүүдийн хамт орон гэргүй иргэдэд үйлчилдэг “Энэрлийн ордон” төвд сайн дурын ажилд оролцсон нь сүмийн нийгэмд чиглэсэн бодит үйл ажиллагааг харуулсан чухал хэсэг байв.
Temple Square is always beautiful in the springtime. Gardeners work to prepare the ground for General Conference. © 2012 Intellectual Reserve, Inc. All rights reserved. | 1 / 2 |
Энэхүү айлчлал нь орон нутгийн эрүүл мэндийн болон хүмүүнлэгийн байгууллагуудтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлээд зогсохгүй, Монголын ард иргэдийн бие махбод, сүнслэг хэрэгцээнд анхааран, үйлчлэх сүмийн тууштай зорилтыг бататгасан онцгой үйл явдал боллоо.