Мэдээ мэдээлэл

Христийн Сүм хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөрлөгт оролцлоо 

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр Сонгинохайрхан Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай хамтран хэлмэгдэгсдийн ар гэр, үр хүүхдүүдэд хүндэтгэл үзүүллээ

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм (ЕХХҮГСүм) нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр хэлмэгдэгсдийн ар гэр, үр хүүхдүүдэд хүндэтгэл үзүүлэх тусгай арга хэмжээнд зориулан хандив өргөн Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай хамтран ажиллаж жил бүрийн 9-р сарын 10-ны өдөр зохион байгуулдаг уг арга хэмжээнд оролцдог заншил тогтоод байгаа билээ. Хэлмэгдэгсдийн ар гэрийнхэн, үр хүүхдүүдэд зөвхөн сэтгэлийн дэм өгөөд зогсохгүй Монгол улсынхаа түүхийг авч үлдэхэд хувь нэмрээ оруулж байгаа хэлбэр бол энэ арга хэмжээнд оролцож байгаа явдал гэж бид үздэг. Улс төрийн үзэл баримтлал, шашин шүтлэг, итгэл бишрэлээсээ болж хэн ч хэлмэгдэх ёсгүй гэж Мормончууд бид үздэг бөгөөд тэр хатуу хүнд жилүүдэд зовж зүдэрч, хэлмэгдсэн хүмүүсийн ар гэрийнхэн, төрөл төрөгсдөд тусалж дэмжих нь Ардчилсан нийгмийн иргэн бүрийн үүрэг гэдгийг ойлгож мэдэрч байдаг.

Энэ жил хүндэтгэлийн зоогонд хэлмэгдэгсдийн ар гэрээс нийт 150 хүн оролцож, халуун дотно яриа өрнүүлж, түүхээ эргэн дурсан, дахин ийм хар өдөр гаргахгүйн тулд мартах ёсгүй дурсамж, дурдатгалуудыг сэргээн ярилцлаа.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.