
Хувийн амьдрал
1933 оны 5-р сарын 31-нд Нью-Жерси мужийн Принстон хотод төрсөн. Тэрээр бүсийн төлөөлөгч, Ням гаргийн ангийн ерөнхий удирдах зөвлөлийн гишүүн болон бишопоор Сүмд үйлчилж байсан.
Ерөнхийлөгч Айринг Катилин Жонсонтой гэрлэсэн ба тэд дөрвөн хүү, хоёр охины эцэг эх.
Ажил мэргэжил
Ерөнхийлөгч Хэнри Б.Айринг 2018 оны 1-р сарын 14-ий ням гарагт Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Тэргүүн зөвлөлийн хоёрдугаар зөвлөхөөр дэмжигдэж, онцгойлон адислагдсан. Өмнө нь тэрээр 2008-2018 оны хооронд Ерөнхийлөгч Томас С.Монсоны, 2007-2008 оны хооронд Ерөнхийлөгч Гордон Б.Хинклигийн зөвлөхөөр үйлчилж байсан. 1995 оны 4-р сарын 1-д Арван хоёр төлөөлөгчийн чуулгын гишүүнээр дэмжигдсэн ба 1985 оны 4-р сараас хойш Ерөнхий эрх мэдэлтнээр үйлчилж байна.
Ерөнхийлөгч Айринг 1985 оны 4-р сараас 1992 оны 9-р сар хүртэл Тэргүүлэх бишопын зөвлөлийн нэгдүгээр зөвлөхөөр, 1980 оны 9-р сараас 1985 оны 4-р сарыг хүртэл мөн 1992 оны 9-р сараас 2005 оны 1-р сар хүртэл Сүмийн боловсролын бүрэн эрхт төлөөлөгчөөр тус тус үйлчилсэн.
Ерөнхийлөгч Айринг 1971-1977 оны хооронд Айдахо мужийн Рэксбург хотын Рикс коллежийн захирал байсан. 1962-1971 он хүртэл Стэнфордын Их Сургуулийн Бизнесийн Магистрын сургуульд багшаар ажиллаж байсан.
Тэрээр Ютагийн Их Сургуулийн физикийн бакалавр, Харвардын Их Сургуулийн бизнесийн удирдлагын магистр болон докторын зэрэгтэй.