Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Дорнод аймгийн төв Чойбалсан хот дахь Чойбалсан салбарын гишүүд Хэрлэн сумын 9-р багийн ажлын албатай хамтран хуучны орон сууцны хонгилд хуримтлагдсан хур хогийг цэвэрлэх үйлчлэл зохион байгууллаа. Тус байрны болон ойр орчимд амьдардаг оршин суугчид эрүүл бус орчинд, ялангуяа халуун дулааны улиралд элдэв үнэртэйн улмаас хэцүү нөхцөлд байдаг байв. Энэхүү хур хогийг цэвэрлэж, бохирын лагийг хусаж гаргаснаар орчны эрүүл ахуйн нөхцөл байдал сайжрахын зэрэгцээ сангийн шинэчлэлийн ажил хийх нөхцөл бүрдэж байна. Цаг заваа гарган сайн дурын ажил хийсэн сүмийн гишүүн залуустаа баярлалаа. Үйлчлэл хийхэд хэрэгцээтэй байсан хамгаалалтын хувцас, цэвэрлэгээний материал хэрэгслээр хангаж тусалж дэмжсэн Дезерет олон улсын энэрлийн байгууллагад талархал илэрхийлье.
- 279033650_5050862758339967_3101779952855663239_n.jpg
- 279243102_5050862981673278_2216658425225943164_n.jpg
- 279269316_5050862571673319_5033329492101616387_n.jpg
Temple Square is always beautiful in the springtime. Gardeners work to prepare the ground for General Conference. © 2012 Intellectual Reserve, Inc. All rights reserved. | 1 / 2 |