group of people with Buyan.JPG
Мэдээ мэдээлэл

Монгол бахархлын өдрийг тохиолдуулан НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ зохион байгууллаа

“ҮЛ ТАСРАХ ХЭЛХЭЭ - УДМЫН БИЧИГ” сэдвийн дор 2023 оны 11-р сарын 14-ний Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 861 жилийн ой, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан олон нийтэд нээлттэй зохион байгууллаа.

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм (ЕХХҮГС) Монгол Улсад байгуулагдсаны 30 жилийн ойд зориулсан Нээлттэй Хаалганы Өдрийн арга хэмжээг Гэр бүлийн түүх, Ургийн бичгээ хөтлөх талаар “ҮЛ ТАСРАХ ХЭЛХЭЭ - УДМЫН БИЧИГ” сэдвийн дор 2023 оны 11-р сарын 14-ний Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 861 жилийн ой, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан зохион байгууллаа.

Үйл ажиллагаанд зочин илтгэгчээр оролцсон Чингис хааны ургийн мод, угийн бичиг судлаач Б.Буян, “Би үүнийг 20 шахам жил ганцаараа хийлээ. Би ингээд аваад явах биш төрийн хэмжээний, Улсын хэмжээний бодлого болгоод явах ёстой юм. Бусад улсын архиваас материал авах нь миний хувьд боломжгүй тул хэлийг нь мэдэх хүнтэй хамтарч ажиллах хэрэгтэй. Үүнийг өргөжүүлж, багийн ажил болговол тун удахгүй дэлхийн хэмжээний гайхалтай юм болно. Монголын өв соёл, бараг үүнийг хараад Монгол гэж харахаар зүйл болговол” хэмээн хэлсэн нь угийн бичиг ямар чухал болох, мөн үүнийг ганцаараа биш, олон нийтээрээ хамтран хийхийн ач холбогдлыг бидэнд ухаалан өгүүллээ.

© 2023 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.

Urgiinbichig.mn сайтын үүсгэн байгуулагч Н.Батбаяр энэ үйл ажиллагааны талаар сэтгэгдлээ хуваалцахдаа, “Миний хувьд энэ үйл ажиллагаанд оролцож байгаа бөгөөд сэтгэгдэл өндөр байна. Үйл ажиллагаа маш их таалагдлаа. Би FamilySearch-ийг урьд нь мэддэг байсан харин энд ирээд энэ сайтын хүмүүстэй холбогдоод сэтгэгдэл маш өндөр байна” гэв.

© 2023 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.

Үндэсний Төв Архивын захирал Т.Сайнжаргалыг манай олон гишүүд таньж, дотночилж уулзаж байсан нь маш их өндөр сэтгэгдэл төрүүлж байлаа. Сүмийн гишүүдийн зүгээс очоод үйлчлүүлж байхдаа олж авсан мэдлэг, гарч байсан бэрхшээлийг хэрхэн давж туулснаа хэлж, өөр ямар аргаар эрж хайж болох талаар асууж байсан бол нөгөө талаас захирал Сайнжаргал хайж байгаа хүнийхээ мэдээлэлд тулгуурлан хэрхэн хайх, хүсэлт өгөхдөө юун дээр анхаарах, онлайнаар хүсэлт илгээгээд орон нутгийн салбараас хүлээн авах шинэ боломжуудын талаар зөвлөж байлаа. 

© 2023 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.

Олон Улсын удмын бичиг судлаач АНУ-ын иргэн Конние Вилиамс илтгэл тавиад зогсолгүй “Өсвөр Үеийнхэн болон Гэр бүлийн түүх” сэдэвчилсэн хичээлийг өсвөр үеийнхэнд зориулан танилцуулсан юм. Оролцогчид нь өсвөр үеийнхнээс гадна хэд хэдэн ээж нар оролцсоны нэг болох Туяа “Би эндээс сурч авсан арга, тоглоомуудаа ашиглан хүүхдүүддээ заахыг хүсэж байсан ч тэдгээр нь гэр бүлийн үдшидээ ч ашиглаж болох юм байна” гэсэн билээ.

Үйл ажиллагааны туршид сүмийн гэр бүлийн түүхийн зөвлөх Б.Мартцэцэг, Ш.Баяржав, М.Мандухай нар угийн бичгийн хувьчилсан зөвлөгөө өгч, гишүүдийг FamilySearch.org сайтад өөрийн аккаунтыг нээх, эрхээ сэргээх зэрэгт сайн дурынхны хамт тусалж байсан бол, угийн бичиг сонирхогч С.Пүрэвсүрэн “Монгол Улсын иргэд бид яагаад угийн бичгээ хөтлөх нь чухал вэ?”, Удмаа Дээдэлье ТТБ-ын тэргүүн Ц.Наранчимэг “Өвөг дээдсийнхээ өв соёлыг хэрхэн хадгалж хамгаалах вэ?” сэдвээр заавар зөвлөгөө, танилцуулга хийж байлаа.

Гэр бүлийн түүхийн сонирхон хөтлөгч С.Бадамханд аав Сосорбурамын хамт “Ургийн номоо хэрхэн бүтээх вэ?” сэдвээр танилцуулга хийсэн бөгөөд түүний аав “Би архивын мэдээллийг уншиж ойлгохын тулд Ковидын хорионы үеэр Монгол Бичиг сурсан” гэсэн юм. Уг үйл ажиллагаанд нийт 450 гаруй гишүүд, угийн бичиг сонирхогчид оролцсон байна.

Зөвхөн дээрх үйл ажиллагаагаар хязгаарлалгүй ЕХХҮГСүмийн гишүүд тогтмол угийн бичиг, гэр бүлийн бичээсээ хөтлөн явуулдаг байна. Учир нь тус сүмийн “Итгэлийн Тунхаг”-т  амьдарч буй улс орныхоо хуулийг хүндлэн дээдэлж мөн дэмжих ёстой хэмээн заасан зарчмыг гишүүд нь даган биелүүлдэг бөгөөд ариун журамтай, сайн сайхан, сайшаалтай зөв бүхнийг хэвшил болгохыг эрмэлздэг ажээ.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.