Мэдээ мэдээлэл

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ)-д нярай, ургийн эмчилгээ үйлчилгээнд шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг хандивлалаа.

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ)-д нярай, ургийн эмчилгээ үйлчилгээнд шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг хандивлалаа.


Дэзэрэт Олон Улсын Энэрлийн байгууллага (ДОУЭБ)-д Нийслэлийн Баянгол дүүргийн ИТХ-ын ажлын албанаас өнгөрсөн 9 сард тавьсан хүсэлтийн дагуу уг төслийг эхлүүлсэн бөгөөд 1 дүгээр сарын 23-нд ЭХЭМҮТ-д 101 сая төгрөгийн үнэ бүхий шаардлагатай тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө.

Тоног төхөөрөмж гардуулах арга хэмжээнд ДОУЭБ-н албаны хүмүүс, Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа, ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирал Ш.Алтантуяа, эмчилгээ эрхэлсэн дэд захирал Х.Цолмон нар оролцов.

Эх үрс минь эрүүл саруул байх болтугай!

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.