Мэдээ мэдээлэл

“Эргэлдэн бүжих тэргэнцэр”

 

Улаанбаатар хот дахь ЕХХҮГС-ийн Баянзүрх байранд “БИД ЧАДНА ТББ” болон Швейцарийн хөгжлийн агентлагийн хамтрсан “Эргэлдэн бүжих тэргэнцэр” төслийн жүжигчид удахгүй зохиогдох концертныхоо бэлтгэлийг хийж байна.

Мэргэжлийн болон тэргэнцэртэй бүжигчдийн хамтарсан “Учрал” нэртэй энэхүү төсөл нь контемпорари бүжгээр дамжуулан хүмүүний учрал, холбоосын тухай ярилцдаг. Щвейцарийн Базель хотноо төрсөн бүжиг дэглээч Фабиан Коннь бүжгэн  жүжиг, үггүй жүжгийн мэргэжилтэй нэгэн бөгөөд уг бүтээлээрээ хүмүүс хоорондын зааг хязгаар болон нийлэмжийн тухай хийгээд бид хэрхэн учирч, ойр дотно харилцаа үүсгэн, өөр хоорондын ялгааг хүлээн зөвшөөрч болох тухай асуудлыг сөхөх ажээ.

“Учрал” контемпорари бүжгийн тоглолт нь тэгш бус нөхцөл байдал, нийгмийн гарал үүслээс үл хамааран хүмүүс өөр хоорондоо нэгдэн холбогдоход ямар өөрчлөлт, шинэ боломжууд гарч ирж болох талаар өөрийн уран бүтээлээрээ үзэгчдээс мөн асуух юм.

Хүний  амьдралын гоо сайхан хийгээд эмзэг байдлын тухай шинэ өнцгийг гаргахыг зорьж байгаа залуустаа амжилт хүсч байна.

Уг бүжгийн тоглолт нь АСЕМ ВИЛЛА ХҮН ТЕАТРТ 2019 оны 10-р сарын 5-ны 19.00-с ганцхан удаа болох аж. Та бүхнийг уг тоглолтыг өргөнөөр дэмжин очиж сонирхохыг уриалж байна.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.