Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй ЕХХҮГС-ийн "Дэзэрэт" Олон Улсын Энэрлийн байгууллагын төлөөлөгчид Монголын Шинжлэх Ухааны Академийн Ботаникийн Цэцэрлэгт хүрээлэнд зочлон эрдэм шинжилгээний ажилчид, академичид болон удирдлагатай нь уулзаж хамтран ажиллах боломжийн талаар харилцан санаа бодлоо солилцлоо.
Уулзалтын явцад талууд УБ хотын агаарын бохирдлыг бууруулах, гэр хороололыг цэцэрлэгжүүлэх болон говь хээрийн бүсийг усаар хангах арга зам гэх мэтийн сэдвээр ярилцсан юм. Ботаникийн хүрээлэнд (хуучин нэрээр) ЕХХҮГС-ийн сайн дурын багш нар эрдэм шинжилгээний ажилчдад Англи хэлний хичээл зааж байсан сайхан уламжлалыг дурсан энэ асуудлаар ч хамтран ажиллах тал дээр мөн санал солилцсон юм.
Хүрээлэнгийн удирдлага "Дэзэрэт" ОУЭБ-ын үйл ажиллагаатай танилцан улс орон оруулж буй хувь нэмрийг судлаачдын нэрийн өмнөөс өндрөөр үнэлэн талархал илэрхийлэв.