Жаргалант сумын 9-р цэцэрлэг Дэзэрэт Олон Улсын Энэрлийн Байгууллагад цэцэрлэгийнхээ орчин нөхцлийг сайжруулах үүднээс хүсэлт гаргажээ. Тэдний хүсэлтийн дагуу ажиллахаар ахлагч Мэйнс болон Мэйнс эгч нар энэ цэцэрлэгт айлчлах үедээ тэдний сэтгэлийг ихэд хөдөлгөсөн хоёр зүйлийг ажиглажээ. Энэ нь нэгдүгээрт, ажилчид нь юмхнаар юм хийж, зарим зүйлийг өөр юмаар орлуулан ашигладаг бөгөөд ингэснээр багш, хүүхдүүдэд таатай орчин нөхцөл бүрдүүлэхэд дэм үзүүлдэг явдал байв. Хоёрдугаарт, багш нь хүүхдүүдийнхээ унтлагын цагаар шалаа дөрвөн хөллөн угааж байжээ.
- Granting certificate 1
- Granting certificate 2
- Kindergarten carpet
- washing machine
- Restroom in a kindergarten
- toilet
1 / 2 |
ДОУЭБ нь энэхүү цэцэрлэгт хивсэнцэр, угаалгын машин, жорлонгийн суултуур зэргийг хандивлан, тусламж үзүүлэв. Цэцэрлэгийнхэн түүний дотор цэцэрлэгийн эрхлэгч, багш, ажилчин, эцэг эхчүүд хамтран хивсэнцрээ дэвсэх, суултуурын сантехникийн ажлыг хоёр долоо хоногийн дотор хийж гүйцэтгэн дуусгажээ. Тэд тохижилт, тав тухтай байдлыг сайжруулах ийм өөрчлөлтийг хийсэндээ үнэхээр баяр хөөртэй байлаа. ДОУБ-ын төлөөлөгч бидний хувьд хандивын өчүүхэн бэлгэнд баярлан, бие биедээ тусалж байгаа хүмүүсийг харах ямар сайхан байдаг гээч.
Цэцэрлэгийн эрхлэгч Д.Отгонбаяр ДОУЭБ-ын Ховд аймгийн Жаргалант сумын 9-р цэцэрлэгт хүлээлгэн өгсөн бэлэгний зургыг бидэн рүү илгээжээ. Цэцэрлэгийн баяр баясгалан, талархал дүүрэн багш, ажилчид зургаа хамт авахуулсан байна. Хүүхдүүд ч мөн хивсэнцэр, ариун цэврийн өрөөний шинэ хэрэгсэл, угаалгын машин хүлээн авсандаа ихэд баяртай байна. Багш, хүүхдүүд урьд өмнөхөөсөө илүү аятай таатай орчинд өсөж хөгжин, сурч боловсрох нь дамжиггүй юм.