Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Тэргүүн Зөвлөл, Арван хоёр Төлөөлөгчийн Чуулга дараах захидлыг 2020 оны 3-р сарын 19-нд дэлхий даяарх хожмын үеийн гэгээнтнүүдэд илгээв. Дэлхий даяарх гэгээнтнүүдэд COVID-19 хэрхэн нөлөөлж байгаа талаарх шинэчлэгдсэн мэдээг үзнэ үү.
Хүндэт ах, эгч нар аа,
Бид COVID-19 цар тахлын улмаас дэлхий даяар гарч буй нөхцөл байдлыг ажигласны үндсэн дээр номлогчийн үйлчлэл, ариун сүмийн ажил, олноороо цуглах, шүтэн бишрэх арга замууддаа өөрчлөлт оруулсан.
Сүүлийн өдрүүдэд дэлхий даяарх мэргэжилтнүүдээс шинэ чиглүүлэг ирлээ. Тэргүүн Зөвлөл, Арван хоёр Төлөөлөгчийн Чуулган зөвлөлдсөний дараа бид 2020 оны 4-р сарын Ерөнхий чуулганы явагдах хэлбэрт нэмэлт өөрчлөлт оруулах нь ухаалаг хэрэг гэж мэдэрлээ. Хуралдаан бүрийг Ариун сүмийн талбайн жижиг танхимаас шууд дамжуулна. Эдгээр хуралдааныг Тэргүүн Зөвлөл тэргүүлж мөн удирдан явуулах бөгөөд зөвхөн үг хэлж, залбирахаар уригдсан хүмүүс оролцоно. Чуулганд зориулсан хөгжмийг урьдчилан бичих болно.
Эдгээр өөрчлөлтийг хийснээр бид цар тахлын нөлөө, тархалтыг бууруулахаар ажиллаж байгаа хүмүүст дэмжлэг үзүүлж чадна гэж үзэж байна. Бид тэдэнд талархаж байгаа бөгөөд тэдний төлөө үргэлжлүүлэн залбирах болно. Энэ тодорхой бус цаг үед тусламж хэрэгтэй хүмүүст тохинуулж байгаа олон түүхийг сонсоод, бидний сэтгэл их хөдөллөө. Та нарыг Тэнгэрлэг Эцэгийн сонгомол адислалуудыг аваасай хэмээн бид залбирч байна.
Энэ чуулган гайхамшигтай болох болно. Бид Есүс Христийн сайн мэдээний Сэргээлтийг тэмдэглэж мөн Түүнийг сонсохыг эрэлхийлэх үед үнэний болон найдвар, илчлэлтийн захиасууд зонхилох болно.
Хүндэтгэсэн,
Тэргүүн Зөвлөл,
Арван хоёр Төлөөлөгчийн Чуулга