Мэдээ мэдээлэл

2021 оны 4-р сарын Ерөнхий чуулганы үеэр дуудагдсан далын шинэ ерөнхий эрх мэдэлтнүүд болон Хүүхдийн хэсгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлтэй танилцана уу

2021 оны 4-p    сарын Ерөнхий чуулганы үеэр 11 шинэ удирдагч дуудагдсаныг зарлав. Эдгээрт далын найман ерөнхий эрх мэдэлтэн болон Хүүхдийн хэсгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөл багтаж байгаа юм. Энэ долоо хоногийн эхээр 77 шинэ Бүсийн далыг удирдагчдын хуралдаан дээр зарласан.  

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Тэргүүн Зөвлөлөөс ерөнхийлөгч Даллин Х.Өүкс Ерөнхий чуулганы бямба гаргийн үдээс хойших хуралдааны үеэр эдгээр дуудлагыг танилцуулав. Мөн тэрээр Бүсийн далын зургаан гишүүнийг чөлөөлж байгааг зарласан юм.   

Эдгээр удирдагчийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоосоор орж үзнэ үү.  

• Далын ерөнхий эрх мэдэлтнүүд  

• Хүүхдийн хэсгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөл  

• Чөлөөлөгдсөн Бүсийн дал ба Далын ерөнхийлөгчийн зөвлөлийн шинэ гишүүд  

https://youtu.be/w8Vo14-IvkoДалын шинэ ерөнхий эрх мэдэлтнүүд 

Далын ерөнхий эрх мэдэлтнүүд нь Далын ерөнхийлөгчийн зөвлөл, Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөл болон удирдах төвийн захиргааны бусад бүтцэд үйлчилдэг. Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын удирдлаган доор тэд Сүмийн удирдагч, номлогч, орон нутгийн Сүмийн цуглаануудын гишүүдтэй уулзаж мөн тэдэнд заахын тулд тогтмол аялдаг. Бүсийн далын эрх мэдэлтэн нь ерөнхийдөө үйлчилж буй бүс дотроо үйлчилдэг боловч тэдэнд дэлхийн хаана ч үйлчлэх эрх мэдэл бий. 

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.