Мэдээ мэдээлэл

Бошиглогч 20 шинэ ариун сүм бариулахаар болсон тухай 2021 оны 4-р сарын Ерөнхий чуулганаар зарлав 

2018 оноос хойш бошиглогч Рассэлл М.Нэлсон 69 ариун сүм бариулах тухай зарласан юм

20-new-temples-bg.jpg

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон дэлхий даяар 20 шинэ ариун сүм бариулахаар төлөвлөж байгаагаа зарлалаа. Ариун сүм баригдах газрууд:  

• Норвегийн Осло 

• Бельгийн Брюссель 

• Австрийн Вена 

• Ганын Кумаси 

• Мозамбикийн Бэйра 

• Өмнөд Африкийн Кэйп Таун 

• Бүгд Найрамдах Сингапур Улсын Сингапур 

• Бразилын Бэло Оризончи 

• Колумбийн Кали 

• Мексикийн Кэрэтаро 

• Мексикийн Торрион 

• Монтанагийн Хелена 

• Вайомингийн Каспер 

• Колорадогийн Гранд Жанкшин 

• Нью Мексикийн Фармингтон 

• Айдахогийн Бөрли 

• Орегоны Юүжийн 

• Невадагийн Элко 

• Калифорнийн Ёорба Линда 

• Ютагийн Смитфилд 

Энэ бол Сүмийн түүхэнд нэг цаг хугацаанд хамгийн олон ариун сүм бариулахаар зарласан хоёр дахь тохиолдол юм. 1998 оны 4-р сарын Ерөнхий чуулганаар Сүмийн ерөнхийлөгч асан Гордон Б.Хинкли (1910–2008) тодорхой байршлуудыг нь дурдаагүй ч 32 шинэ ариун сүм бариулахаар төлөвлөж байгаагаа зарлаж байв.  

Саяхан ерөнхийлөгч Нэлсоны шинээр бариулах 20 ариун сүмийг болон тэдгээрийн байршлыг зарласан явдал нь зүгээр нэг тодорхой байршилтай нь хамт заасан түүхэн тоог хэлсэн онцгой үйл явдал биш юм. Бошиглогч Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн ерөнхийлөгчөөр үйлчилж буй гурван жилийн хугацаандаа шинээр баригдах 69 ариун сүмийн талаар зарласан байна. Одоогоор Есүс Христийн Сүм үйл ажиллагаа явуулж буй, баригдаж байгаа, бариулахаар зарласан нийт 251 ариун сүмтэй болоод байна. 

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.