Мэдээ мэдээлэл

Сүм сэтгүүлүүдээ үнэ төлбөргүй өгч эхлэлээ

Өрх бүр "Лиахона," "Залуучуудын бат бөх байдлын төлөө," "Найз" гэх олон улсын гурван сэтгүүлд бүртгүүлэх боломжтой болов.

Удахгүй дэлхийн өнцөг булан бүрд байгаа өрх бүр сар болгон гишүүдийн түүхийг хуваалцдаг, гэр оронд төвлөрсөн байдлаар сайн мэдээг судлахыг дэмждэг, Тэргүүн зөвлөлийн эсвэл Арван хоёрын чуулгын гишүүний шинэ захиас орсон Сүмийн аль нэг эсвэл бүх сэтгүүлийг ямар ч үнэ төлбөргүй захиалах эрхтэй болно. © 2023 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.

Удахгүй дэлхийн өнцөг булан бүрд байгаа өрх бүр сар болгон гишүүдийн түүхийг хуваалцдаг, гэр оронд төвлөрсөн байдлаар сайн мэдээг судлахыг дэмждэг, Тэргүүн зөвлөлийн эсвэл Арван хоёрын чуулгын гишүүний шинэ захиас орсон Сүмийн аль нэг эсвэл бүх сэтгүүлийг ямар ч үнэ төлбөргүй захиалах эрхтэй болно.

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм одоогоор 50 хэлээр хэвлэгдэн гарч, дэлхий даяарх сая сая Сүмийн гишүүнд түгээгдэж байгаа гурван сэтгүүлийг хэвлэмэл хэлбэрээр ямар ч үнэ төлбөргүй авах боломжийг санал болгож байна.

2023 оны 8-р сарын 1-ээс эхлэн дэлхийн тодорхой хэсэгт Сүмийн аккаунттай хэн ч байсан “Лиахона” (насанд хүрэгчдэд зориулсан), “Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө” (12-оос 18 насны өсвөр үеийнхэнд зориулсан) болон “Найз” (хүүхдэд зориулсан) гэх Сүмийн нэг буюу хэд хэдэн сэтгүүлийг жилээр захиалах (өрх бүрд нэг хувь) боломжтой болно. Захиалгын шинэ систем нь дараагийн хэдэн сард дэлхийн өөр бусад улс оронд хэрэгжих болно. Үнэгүй захиалга нь ирэх жилүүдэд тогтмол явагдана.

“Сүм бошиглогчдын үгсийг хаанаас ч олж сонсох боломжийг олгохыг хүсэж байгаа бөгөөд бид Сүмийн сэтгүүлүүдийн хэвлэмэл хувийг ямар ч үнэ төлбөргүйгээр авах боломжийг олгож байгаадаа баярлаж байна.” —Ахлагч Дийтр Ф. Угдорф

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дийтр Ф.Угдорф “Бид гэр орондоо сайн мэдээг тогтмол судалснаар Есүс Христтэй ойртдог. Сүм бошиглогчдын үгсийг хаанаас ч олж сонсох боломжийг олгохыг хүсэж байгаа бөгөөд бид Сүмийн сэтгүүлүүдийн хэвлэмэл хувийг ямар ч үнэ төлбөргүйгээр авах боломжийг олгож байгаадаа баярлаж байна” хэмээн хэлэв.

Сүм нь 1830 оноос хойш амьд бошиглогчдын үгсийг нийтэлж, Есүс Христийн сайн мэдээг сэтгүүл болон бусад тогтмол хэвлэлээр дамжуулан ойлгоход гишүүдэд тусалсаар ирсэн.

Сүүлийн жилүүдэд Сүмийн сэтгүүлүүд Есүс Христийн сайн мэдээнээс суралцаж, үүний дагуу амьдрахын тулд гаргаж буй гишүүдийн хүчин чармайлтад тусламж дэмжлэг үзүүлэхийн тулд томоохон өөрчлөлтүүдийг хийсэн бөгөөд тэдгээрийн агуулгыг дэлхийн өнцөг бүрд байх гишүүдэд илүү хүртээмжтэй болгов. 2021 онд Сүм нь насны бүлэг бүрд зориулсан сэтгүүлүүдээ олон хэлээр нийтэлж эхэлсэн. Тэдгээрийг одоогийн байдлаар 50 хэл дээр хэвлэмэл болон дижитал хэлбэрээр авах боломжтой. Өөр олон хэлээр дижитал хэлбэрээр авч болно.

Сүм нь 2021 оны 1-р сард “Лиахона,” “Найз” болон “Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө” гэсэн олно улсын гурван сэтгүүлийг нийтэлж эхэлсэн. © 2023 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.

Насанд хүрэгчдэд зориулсан “Лиахона” нь Сүмийн удирдагчдын сургаал, тохинууллыг онцлон, сайн мэдээний зарчмуудыг хэрхэн амьдралд хэрэгжүүлэхийг харуулсан сүнслэгээр өдөөгдсөн нийтлэлүүдийг хуваалцаж, сайн мэдээг гэртээ суралцахыг дэмжиж, судрын сэдвүүдийн талаарх ойлголтыг өгдөг.

“Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө” нь Төлөөлөгчид болон Сүмийн бусад удирдагчийн сүнслэг өдөөлт бүхий захиас, дэлхий даяарх өсвөр үеийнхний гэрчлэл, туршлага, хөгжилтэй үйл ажиллагаа, Есүс Христийн шавийн хувьд баяр баясгаланг олоход туслах урам зориг, хүч чадлыг өсвөр үеийнхэнд өгдөг.

“Найз” нь дэлхийн өнцөг бүлэн бүрд байх хүүхдүүдийг Есүс Христийг дагахыг урьдаг. Дугаар бүрд судрын түүх, бошиглогчид болон Сүмийн бусад удирдагчийн хүүхдүүдэд ээлтэй захиас, тоглоом, будах хуудаснууд мөн Аврагчид итгэх итгэлээ үйлдлээрээ харуулж буй дэлхий даяарх хүүхдүүдийн түүх багтсан болно.

Тэргүүн зөвлөл нь 2020 онд дэлхий даяарх хожмын үеийн гэгээнтнүүдэд хандсан захиас бичигтээ “Сүмийн сэтгүүлүүд нь Есүс Христийн сайн мэдээнээс суралцаж, Түүний Сүмийн нэгэн хэсэг гэдгээ мэдрэх үнэ цэнтэй эх сурвалж юм. Хаана ч байсан гишүүд захилгаа өгч, энэхүү итгэлийг дэмжих нөлөөг зүрх сэтгэлдээ болон гэр орондоо халуун дулаанаар хүлээн авах нь бидний хүсэл юм” хэмээн цохон тэмдэглэсэн.

Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгч Камил Н.Жонсон “Би дэлхийн өнцөг булан бүрд амьдардаг гишүүдийн түүхийг уншихдаа бид хэрхэн Бурханы хаант улсыг хамтдаа босгож байгаа олон улсын сүм болохыг харах дуртай. Энэ нь надад алс хол амьдардаг ах эгч нартайгаа илүү ойртоход тусалдаг” гэжээ.

Хэзээнээс эхэлж захиалах боломжтой болох тухай

2023 оны 8-р сарын 1-ээс эхлэн Сүмийн Баруун Ази болон Хойд Америкийн баруун бүсийн өрхүүд хүссэн Сүмийн сэтгүүлээ ямар ч үнэ төлбөргүйгээр захиалах боломжтой. Бразил бүсийн үнэ төлбөргүй захиалгын систем хойшлогдсон байгаа бөгөөд дараа нь ажиллаж эхэлнэ.

2023 оны 12-р сарын 1-ээс эхлэн Сүмийн Төв Африк, Өмнөд Африк, Баруун Африк, Ази, Карибын тэнгис, Төв Америк, Төв Европ, Зүүн Европ, Хойд Европ, Мексик, Ойрх Дорнод/Хойд Африк, Номхон далай, Филиппин, Өмнөд Америкийн баруун хойд болон Өмнөд Америкийн өмнөд бүс дэх өрхүүд захиалах боломжтой болно.

2024 оны 2-р сарын 1-ээс эхлэн Сүмийн Хойд Америкийн төв, Хойд Америкийн зүүн хойд, Хойд Америкийн зүүн өмнөд, Хойд Америк баруун өмнөд болон Юта бүсэд амьдардаг өрхүүд бүртгүүлэх боломжтой болно.

Захиалагчид анхны сэтгүүлээ захиалснаасаа хойш 6-8 долоо хоногийн дараа хүлээн авах болно. Бусад сэтгүүлийн шинэ дугаарын нэмэлт хувийг

store.ChurchofJesusChrist.org-оос эсвэл жижиглэнгийн дэлгүүрээс худалдан авч болно. Өмнөх дугааруудыг Gospel Library-аас дижитал хэлбэрээр авч болно.

Сэтгүүлүүдийг хэрхэн захиалах вэ?

MagazineSubscriptions.ChurchofJesusChrist.org-оос хэвлэмэл сэтгүүлийн захиалгаа зохицуулна уу. Аль сэтгүүлийг захиалахаа сонгоод, шаардлагатай бол нэмэлт мэдээллийг бөглөнө үү. Сэтгүүлийн захиалгын вэб хуудасны дэлгэцийн зураг. © 2023 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.

Өрхийн насанд хүрсэн гишүүн MagazineSubscriptions.ChurchofJesusChrist.org дээрээс захиалгаа зохицуулж болно. Сүмийн аккаунтаа ашиглан нэвтрэн орно. Сүмийн аккаунтгүй хэн ч байсан account.ChurchofJesusChrist.org дээр үнэ төлбөргүйгээр аккаунттай болох боломжтой.

Сэтгүүлийн зураг, тайлбарын хажууд байх “захиалах” товчийг дарж хэвлэмэл сэтгүүлийг захиалах боломжтой. Хуудасны доод хэсэгт гэрийн хаяг болон хэлний сонголтоо бөглөнө үү.

Сэтгүүлийн шинэ дугаар онлайнаар гарах үеийг мэдэгдэх э-мэйлийг сар бүр авахаар бүртгүүлэхийн тулд “Онлайн сэтгүүлийг э-мэйлээр мэдэгдэх” хэсгээс хүссэн дижитал сэтгүүлээ сонгоно уу.

Тойргийн зөвлөл сүмд эцэг эх нь явдаггүй хүүхэд, өсвөр үеийнхэнд болон нэмэлт тусламж хэрэгтэй гишүүдэд зориулан захиалж болно. Удахгүй удирдагчид Удирдагч, бичиг хэргийн ажилтны мэдээллийн сангийн (УБХАМС) Тайлан руу, дараа нь Сэтгүүлийн захиалга руу орж үүнийг хийх боломжтой. Эдгээр бүлэгт зориулан захиалга хийхийн тулд нэмэлт тусламж шаардлагатай гишүүдээс болон хүүхдүүдийн эцэг эхээс зөвшөөрөл авсан байх шаардлагатай.

Захиалгын талаар хариулсан асуултуудыг энэ FAQ page-ээс үзнэ үү.

© 2023 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.