Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Ричард И.Күк (Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн чөлөөнд гарсан ерөнхий эрх мэдэлтэн, ахлагч) Алтан Гадас одонгоор шагнууллаа. Монгол улсаас Америкийн Нэгдсэн Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ноён Өлзийдэлгэрийн Батбаяр шагналыг гардуулан өгсөн бөгөөд энэ нь гадаадын иргэнд олгодог Монгол Улсын хамгийн нэр хүндтэй шагнал юм.
Уг арга хэмжээ 2023 оны 10-р сарын 13-ний Баасан гарагт Бригам Янгийн Их Сургуулийн (БЯИС) Хинкли төвд болсон бөгөөд Ахлагч Күкийн Монгол улсад оруулсан хувь нэмэр тэр дундаа олон зуун залуучуудыг Хавай дахь БЯИС-д дээд боловсрол эзэмшихэд дэмжлэг үзүүлсэн гавьяаг ийнхүү үнэлсэн байна.
Ахлагч Күк анх Монгол улстай холбогдсон түүхээ хуваалцахдаа, өглөөний 5 цагийн үед Ерөнхийлөгч Гордон Б.Хинклигийн ажлын албанаас холбогдоод эхнэр бид хоёрыг Монголд анхны номлолын ерөнхийлөгчөөр үйлчлэхээр дуудагдсан мэдээг дуулгасан. Ерөнхийлөгч Хинкли түүнд “Итгэлээр урагшил, Их Эзэн энэ ажлыг удирдаж байгааг санаарай” гэж захисныг нандигнан дурсав.
Тэд 1995 оны 7-р сарын 1-нд Монголд ирж шинээр байгуулагдсан Монгол Улаанбаатар Номлолын анхны ерөнхийлөгч болсон билээ. Монголын ард түмнийг яагаад ингэж их хайрлах болсныг Ахлагч Күк, түүний эхнэр хоёроос асуухад, түүний эхнэр Мэри: “Биднийг очиход тэнд бараг юу ч байгаагүй.” Хоол хүнс олж авахад хэцүү, нөхцөл байдал хүнд байсан ч Монголчууд бидэнд өгөөмөр, сайхан сэтгэлээр хандаж, бүх зүйлсээ талархалтайгаар хуваалцаж байсан! Тэд бидэнд үйлчилсэн учраас зөрүүлээд тэдэнд үйлчлэхэд хялбар байсан” гэв.
- PolarStar1.PNG
- PolarStar6.PNG
- PolarStar2.PNG
- PolarStar3.PNG
- PolarStar4.PNG
- PolarStar5.PNG
- PolarStar7.PNG
- PolarStar8.PNG
1 / 2 |
Күкийн гэр бүл залуусын гэрэлт ирээдүй өөд хөтлөх замыг сэтгэлээ гарган тавьсан нь одоог хүртэл бидний найз нөхөд, номлогчид, удирдагчид, гэр бүлийн гишүүдэд үр шимээ өгсөөр байна.
“Хүнийг хүнтэй холбосон харилцаа нь бидний ирээдүйг тодорхойлдог” хэмээн элчин сайд хэлэв. Мөн тэрээр “Боловсрол бол ирээдүйн түлхүүр бөгөөд энэ нь Монголын зуун зуун залууст гайхалтай боломжийг нээж өгсөн” хэмээн цохон тэмдэглэв.
Элчин сайд Ө.Батбаяр нэмж тайлбарлахдаа, Монгол улсын хүн амын 70 хувийг 40-өөс доош насны иргэд эзэлдэг. Ахлагч Күк, эхнэр Мэригийн хамт манай залуу үеийнхний нүдийг нээж, амьдралаа дээшлүүлэхэд нь туслах замыг тавихад сэтгэл гарган ихэд хөдөлмөрлөсөн билээ. Хавай дахь БЯИС-д суралцсан мэдлэг, удирдах ур чадвар нь тэдгээр залуучуудад улс орноо хөгжүүлэхэд туслахаас гадна манай улсын ирээдүйд оруулж буй хөрөнгө оруулалт юм гэдгийг онцлолоо.