Senegal-Ambassador-Visit-8.jpg
Мэдээ мэдээлэл

Олон улсын засгийн газрын болон шашны удирдагчид Сүмийн удирдах газарт зочилж, Тэргүүн зөвлөлтэй уулзалт хийв

Этиоп, Унгар, Монгол, Мексик, Руанда, Самоа болон Сенегал зэрэг орны дээд түвшний албан тушаалтнууд Солт Лэйк Ситид зочлов

Сүүлийн хэдэн долоо хоногт дэлхийн өнцөг булан бүрээс засгийн газрын болон шашны долоон нэр хүнд бүхий удирдагчид Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн удирдагчидтай уулзахаар Юта мужид айлчиллаа. Зочдын дунд Унгар улсын Ерөнхийлөгч, Самоа улсын Ерөнхий сайд, Руанда улсын Кардинал, Этиоп, Мексик, Монгол болон Сенегал улсын элчин сайд нар байв.

Руанда улсын Кардинал

Руанда улсын Кигали хотын хамба Кардинал Антойн Камбанда 2023 оны 9-р сарын 11-ний даваа гарагт шинэхэн сэргээн засварлагдсан Ютагийн Сэйнт Жорж ариун сүмтэй танилцан айлчлалаа эхлүүлсэн.

“Бидний айлчлал халуун дулаан, нээлттэй мөн оролцоо сайтай боллоо. Бид Аврагчийг хайрладаг найзууд болж үлдлээ” хэмээн Сүмийн Юта бүсийн ерөнхийлөгч, Далын ерөнхий эрх мэдэлтэн Ахлагч Кэвин В.Пийрсон хэлэв.

Rwanda-Cardinal-St-George-Temple-1Download Photo

Кардинал Камбанда дараа нь Солт Лэйк хот руу аялж, Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Роналд А.Расбанд, Далын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн Ахлагч С.Марк Палмэр нартай уулзаж мөн Халамжийн болон хүмүүнлэгийн төв -тэй танилцлаа.

Унгар улсын Ерөнхийлөгч

2023 оны 9-р сарын 26-ны мягмар гарагт Унгар улсын ерөнхийлөгч Каталин Новак Юта мужийн Прово дахь Бригам Янгийн Их сургуулийн (БЯИС) оюутнууд болон багш ажилчидтай уулзаад Бурханд итгэх итгэл, гэр бүлийн талаар ярилцав. “Заримдаа бид өдөр бүр итгэлээ хөгжүүлэх нь хэчнээн чухал

болохыг мартдаг. Жишээлбэл энэ бол миний хувьд амьдралын маань маш чухал хэсэг юм” гэж гурван хүүхдийн ээж тайлбарлав. Тухайн өдрийн үдээс хойш ерөнхийлөгч Новак Солт Лэйк хотод Тэргүүн зөвлөлийн гишүүдтэй уулзлаа.

Самоа улсын Ерөнхий сайд

9-р сарын 27-ны лхагва гарагт Тэргүүн зөвлөлийн гишүүд, Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Үлиссэс Соарэсын хамт Самоагийн тусгаар улсын Ерөнхий сайд Хон.Фиам Наоми Мата’афаг угтаж авав. Мата’афа Халамжийн төв болон БЯИС-д зочилж, Юта мужийн дэд захирагч Диэдр Хэндэрсонтай уулзлаа.

Hon.-Fiame-Naomi-Mataafa,-Prime-Minister-of-Samoa,-visits-Welfare-Square-in-Salt-Lake-City,-Utah,-USA.-28-September-2023.Download Photo

Этиоп улсын элчин сайд

2023 оны 10-р сарын 1-нээс 4-ний хооронд БЯИС дээр зохион байгуулагдсан Олон улсын эрх зүй, шашны хурал дээр үг хэлэхээр Африкийн шашны холбооны төлөөлөгч, Африкийн шашны нэгдсэн санаачилгын захирал Мусси Хайлу Юта мужид айлчиллаа. Тэр мөн Солт Лэйк Сити дэх Сүмийн чуулганы талбайд зочилж, Ерөнхий чуулганы хуралдаанд оролцсон юм. Айлчлалынхаа үеэр Хайлу 2023 оны эхээр танилцсан Сүмийн хүмүүнлэгийн үйлчлэлийн захирал Шарон Юбанктай дахин уулзав.

Мексик улсын элчин сайд

10-р сарын 12, 13-нд хийсэн айлчлалынхаа үеэр Мексик улсаас АНУ-д суугаа элчин сайд эрхэмсэг ноён Эстэбан Моктэзума Барраган Солт Лэйк хотын орон нутгийн Сүмийн байруудтай танилцаж, Тэргүүн зөвлөлийн гишүүдтэй уулзаж, БЯИС-ын зочны цуврал лекцийн нэг хэсэг болгож БЯИС-т оюутануудад хандан үг хэллээ. Элчин сайд Барраган мөн Юта мужийн захирагч Спэнсэр Кокстой уулзсан байна.

Монгол улсын элчин сайд

Монгол улсаас АНУ-д суугаа элчин сайд эрхэмсэг ноён Өлзийдэлгэрийн Батбаяр Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар чөлөөндөө гарсан Далын ерөнхий эрх мэдэлтэн ахлагч Ричард И.Күкийг гадаадын иргэнд өгдөг хамгийн дээд шагнал болох Алтан гадас одонгоор 10-р сарын 13-ны өдөр шагналаа.

Mongolian-Ambassador-Visit-4.jpgDownload Photo

Хэдэн зуун залуу эмэгтэй, эрэгтэйчүүдийг Хавай дахь БЯИС-д дээд боловсрол эзэмшихэд зориулсан боловсролын санг байгуулж, Монголд үзүүлсэн нөлөөллийг нь үнэлэн БЯИС дахь Хинкли төвд ахлагч Күкт шагналыг гардуулав.

Сенегал улсын элчин сайд

10-р сарын 17-ны мягмар гарагт Сенегал улсын Нью Йорк дахь НҮБ-ын төлөөлөгч, элчин сайд Чэйх Ниан Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсоны хамт Тэргүүн зөвлөлийн гишүүдтэй уулзлаа. Элчин сайд мөн БЯИС-д хэсэг хугацааг өнгөрөөж, Солт Лэйк Сити дэх орон нутгийн Сүмийн байруудтай танилцсан юм.

Senegal-Ambassador-Visit-3Download Photo

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.