Мэдээ мэдээлэл

Жэффри Р.Холланд: Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр дуудагдав

2023 оны 11-р сарын 16-ны Пүрэв гарагт Тэргүүн Зөвлөл дараах мэдэгдлийг зарлав. 

Жэффри Р.Холланд Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр үйлчлэхээр дуудагдлаа. 2023 оны 11-р сарын 12-нд таалал төгссөн ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч асан М.Рассэлл Баллардын ажлыг тэрээр хүлээн авсан ба 2023 оны 11-р сарын 15-нд Сүмийн ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон түүнийг албан ёсоор томилж онцгойлон адисалжээ. 

president-holland-portrait.jpg.jpg
president-holland-portrait.jpg.jpg
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ерөнхийлөгч Жэффри Р.Холланд. 2023 by Intellectual Reserve, Inc. Бүх эрх хамгаалагдсан. 
Download Photo

Арван хоёр төлөөлөгчийн чуулга нь Сүмийн удирдлагын тэргүүлэх хоёр дахь байгууллага юм. Эдгээр төлөөлөгчид дэлхий дахинд Христийн онцгой гэрч байх үндсэн үүрэг хариуцлагатайгаас гадна дэлхий даяарх сүмийн үйл ажиллагаа, хөгжлийг хянах удирдлагын онцгой үүрэг хариуцлагыг хүлээдэг. Тэд Сүмийн ерөнхийлөгч, түүний хоёр зөвлөх бүхий Тэргүүн Зөвлөлийн удирдлага доор үйлчилдэг. 

Сүмийн тогтсон журмын дагуу Арван хоёр төлөөлөгчийн чуулгад томилогдсон огноогоор хамгийн ахмад гишүүн чуулгын ерөнхийлөгч болдог. Ерөнхийлөгч Холланд өмнөх ерөнхийлөгч Баллардын адилаар “Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч”-ээр томилогдоно. Учир нь төлөөлөгчөөр хамгийн удаан үйлчилж буй Даллин Х.Өүкс одоогоор Тэргүүн зөвлөлийн нэгдүгээр зөвлөхөөр үйлчилж байгаа билээ. 

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.