2023 оны 10-р сарын 21-22-ний өдрүүдэд Дархан дүүргийн намрын чуулган Далын ахлагч Жон А.МакКьюны тэргүүлэл дор амжилттай болж өнгөрлөө. Энэ удаагийн дүүргийн чуулганаар Мөрөн салбар Дархан дүүрэгт нэгдсэн түүхэн үйл явдал тохиосон бөгөөд ингэснээр Дархан дүүрэг нийт 6 салбартай болж гадас болоход нэг алхам урагшиллаа.
- Elder-and-sister-mccune.JPG
- group-picture.JPG
- Speaker-2.JPG
- mccune-speaking.JPG
- men-singing.JPG
- women-singing.JPG
- piano.JPG
- speaker-1.JPG
- talking-with-group.JPG
- view-from-stand.JPG
1 / 2 |
Мөн дүүргийн чуулган анх удаа хоёр өөр газар зохиогдсон нь бас нэгэн шинэ түүх болон үлдлээ. Учир нь Бямба гарагийн насанд хүрэгчдийн хуралдаан Хуучин Дархан салбарын байранд зохиогдсон бол Ням гарагийн бүх гишүүдийн хуралдаан Эрдэнэт хотын Уурхайчдын Соёлын Төв Ордонд зохиогдож нийт 548 гишүүд, сонирхогчид оролцлоо.
Энэхүү чуулганаар дүүргийн ерөнхийлөгчийн зөвлөл шинээр дуудагдсан ба ерөнхийлөгчөөр Сэлэнгэ салбарын гишүүн Батбаатарын Отгонзаяа, I-р зөвлөхөөр Эрдэнэт салбарын гишүүн Жанчигийн Туяабаатар, II-р зөвлөхөөр Шинэ Дархан салбарын гишүүн Доржпүрэвийн Даньхүрэл ах нар дуудагдлаа.