Гэрлэлтийн тэнгэрлэг тогтолцоо

Удиртгал 

Калифорнийн Дээд Шүүх саяхан ижил хүйстний гэрлэлтийг Калифорни мужид хууль ёсных байхаар тогтоолоо. Сүм нь гэрлэлтийн нийгэмд үзүүлэх ач холбогдлыг ухамсарлан, зөвхөн эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондын гэрлэлт нь хуулиар зөвшөөрөгдөх ёстой хэмээн үзэж, Калифорни мужийн Үндсэн хуулийг өөрчлөхөд чиглэгдсэн ProtectMarriage (Гэрлэлтийг хамгаалах), сүмүүдийн эвсэл, байгууллагууд болон хувь хүмүүсийн явуулж буй Арваннэгдүгээр сарын санал хураалтын үр дүн 8-р мэдэгдэлд оролцох урилгыг хүлээн авсан. (Эвслийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг доорх хаягаар орж үзнэ үү http://www.protectmarriage.com/).

Сүмийн эвсэлтэй хамтарсан оролцоог зарлах тухай “Preserving Traditional Marriage and Strengthening Families (Уламжлалт гэрлэлтийг хадгалан үлдэж, гэр бүлүүдийг бэхжүүлэх нь)” захидлыг 2008 оны 6-р сарын 20-нд сүмийн Тэргүүн Зөвлөлөөс тараажээ. Калифорни дахь Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн цуглаан дээр уншигдсан уг захидалд сүмийн гишүүдээс “санал болгосон Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжихийн тулд чадах бүхнээ хийхийг” хүсжээ.

Калифорнийн эвсэлтэй ижил төстэй эвслүүд одоо байгуулагдаж байгаа Аризона болон Флорида дахь гишүүд мөн өөрсдийн мужууд дахь гэрлэлтийн тухай асуудлаар үндсэн хуулийн өөрчлөлт дээр санал хураалт явуулах болно.

Сүмийн оролцооны гол анхаарал тавьж буй зүйл нь ялангуяа ижил хүйстний гэрлэлт болон үүний үр дагавар юм. Энэ бүхэн нь уламжлалт гэр бүлийн зарчимч байдал эсвэл сүм хийдийн үндсэн эрхтэй зөрчилдөөгүй байгаа цагт эрүүл мэнд, эмнэлгийн үйлчилгээ, орон сууц худалдан авах болон ажил эрхлэх эрх эсвэл эрх батлах тухай эрхийг (Калифорнид аль хэдийн тогтоосон) мөн өөрсдийн шашныг засгийн газрын хөндлөнгийн оролцоогүйгээр удирдан явуулахаар ажилладаг баримтлагчдыг сүм эсэргүүцдэггүй.

Дотны харьцаа нь зөвхөн гэрлэлтийн хүрээнд нэгдсэн эхнэр нөхрийн хооронд л байх нь зохистой гэсэн бэлгийн ёс суртахууны хөдөлшгүй ганц л жишиг сүмд бий.  

Ижил хүйстний гэрлэлтийн эсрэг чиглэсэн сүмийн эсэргүүцэл нь ижил хүйстэн эрэгтэй, эмэгтэй хүмүүс рүү чиглэсэн ямар нэгэн хэлбэрийн дайсагналыг үүсгэдэггүй мөн түүнийг өөгшүүлдэггүй. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондын гэрлэлтийг хамгаалах явдал нь бүх хүнд хайр, сайхан сэтгэл, хүнлэг чанараар хандах сүмийн гишүүдийн Христийн шашны үүрэгт нь нөлөөлдөггүй.

Сүмийн гишүүд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондын гэрлэлтийг хамгаалах талаарх өөрсдийн оролцооны зохих түвшинг шийдэхдээ бусдад хүндэтгэл, ойлголцол, үнэнч шударга чанар болон эелдэг боловсон ёсоор хандаж, уг асуудлыг шийдэх ёстой.

Буруу ойлголтыг болон таагүй сэтгэгдлүүдийг багасгах үүднээс сүм нь ёс суртахууны амин чухал асуудал болохынх нь хувьд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондын гэрлэлтийг хамгаалах учир шалтгаануудыг тайлбарлах зорилгоор “The Divine Institution of Marriage” (“Гэрлэлтийн тэнгэрлэг тогтолцоо”) хэмээх дараах баримт бичгийг гаргасан бөгөөд мөн бусад материалыг үзэх холбоосыг хавсаргасан болно.

Гэрлэлтийн тэнгэрлэг тогтолцоо

Гэрлэлт нь дэлхий бүтээгдэхээс ч өмнө Бурханаар тогтоогдсон ариун нандин ёслол юм. Адам, Ева хоёрыг бүтээсний дараа Эзэн Бурхан тэднийг эхнэр ба нөхөр болсныг нь мэдэгдсэнд Адам “Ийм учраас эр хүн эцэг эхээ орхиод эхнэртэйгээ нийлэн, тэр хоёр нэгэн бие болох ажгуу” хэмээсэн байдаг. Есүс Христ гэрлэлтийн гэрээний тэнгэрлэг гарал үүслийг нотлон хэлэхдээ Адамын хэлсэн тунхаглалыг давтан: “Бүтээгч анхнаасаа тэднийг эр, эмээр нь бүтээснийг та нар уншаагүй гэж үү? Тиймээс эр хүн эцэг эхээ орхин, эхнэртэйгээ нийлж, хоёулаа нэг бие махбод болдог. Тиймд тэд цаашид хоёр бус, харин нэг бие махбод юм” хэмээн хэлдэг. 

1995 онд гаргасан “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг” нь гэрлэлтийн тухай дараах өөрчлөгдөшгүй үнэнийг тунхаглан хэлжээ:

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Тэргүүн Зөвлөл ба Арванхоёр Төлөөлөгчийн чуулгынхан бид эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондын гэрлэлтийг Бурхан заяасан бөгөөд гэр бүл нь Түүний хүүхдүүдийн мөнхийн хувь заяаны төлөөх Бүтээгчийн төлөвлөгөөний төвд байдгийг чин сэтгэлээсээ тунхаглаж байна . . . Гэр бүл Бурханаас заяагддаг. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс гэр бүл болох нь Түүний мөнхийн төлөвлөгөөний зайлшгүй нэг хэсэг юм. Хүүхдүүд нь гэр бүлийн дотор төрж, гэрлэлтийн тангаргаа үнэнчээр сахидаг эцэг эхээр өсгүүлэх эрхтэй юм.

Уг тунхаглал нь мөн “Хүйс бол хувь хүний мөнх бус байдлын өмнөх, мөнх бус болон мөнхийн амьдралын тодорхойлолт ба зорилгын салшгүй шинж чанар юм” хэмээн заадаг. Адам, Ева хоёрыг бүтээж, газар дэлхий дээр байрлуулан тавьсан тухай өгүүлсэн Эхлэл номонд хоёр өөр хүйсийг бүтээсэн тухай “Тэгээд Бурхан Өөрийнхаа дүр төрхөөр хүнийг бүтээж, Бурханы дүр төрхөөр эрэгтэй, эмэгтэй хүнийг бүтээв”  гэж цохон тэмдэглэдэг.

Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондын гэрлэлт нь авралын төлөвлөгөөний төвд байдаг. Гэрлэлтийн ариун нандин мөн чанар нь нөхөн үржихүйн хүч чадалтай нягт холбоотой. Зөвхөн эрэгтэй, эмэгтэй хоёр хүн л хамтдаа байж, хүүхэд төрүүлэх биологийн унаган чадвартай. Амьдралыг бүтээж, Бурханы сүнсэн хүүхдүүдийг энэ дэлхийд авчрах – нөхөн үржихүйн энэхүү хүч нь – ариун бөгөөд эрхэм нандин юм. Уг хүчийг буруугаар ашиглах нь гэр бүлийн тогтолцоог сулруулж, улмаар нийгмийн харилцааг доройтуулдаг. Хүчирхэг гэр бүлүүд нь иргэншлийг дэмждэг ёс суртахууны хүч, уламжлал болон үнэ цэнийг ирээдүй үеийнхэнд дамжуулах үндсэн байгууллага болж байдаг. Хүний эрхийн түгээмэл тунхаглалд “Гэр бүл нь нийгэм дэх жам ёсны бөгөөд үндсэн бүлэг нэгж мөн” хэмээн баталдаг.

Гэрлэлт бол юуны өмнө хайр сэтгэлээ баталгаажуулах, хэн хэндээ амлалт өгөх хувь хүмүүсийн хоорондын гэрээ биш юм. Харин гэрлэлт болон гэр бүл нь хүүхдүүдийг өсгөн хүмүүжүүлж, нас биед хүрээд хариуцлагатай хүмүүс болохыг нь заах амин чухал зэмсэг билээ. Засгийн газрууд нь гэрлэлтийг бий болгоогүй хэдий ч түүхийн туршид бүх төрлийн засгийн газрууд гэрлэлтийг нийгмийн тогтвортой байдлыг хадгалах мөн амьдралыг энэ хэвээр нь мөнхөд үлдээх үндсэн байгууллага хэмээн үзэж нотолсоор иржээ. Үүнээс хойш гэрлэлт нь шашны зан үйлээр эсвэл иргэний ёслолоор гүйцэтгэснээс үл хамааран бараг бүх соёл иргэншилд гэрлэсэн хосууд юуны өмнө харилцаагаа дэмжиж, үр хүүхдүүдээ өсгөн хүмүүжүүлэх орчныг бүрдүүлэхэд чиглэсэн онцгой ашиг тусыг хүртсээр ирсэн. Эхнэр, нөхөр нь оршин суух газраа эсвэл нийгмийн холбоогоо хуваан эзэмшдэг хоёр хүн гэдгээс илүү дээгүүр өөрсдийгөө өргөмжлөхийн тулд биш, харин гэрлэлт болон гэр бүлийн бүх чухал тогтолцоог хадгалж, үлдээхийн тулд эдгээр ашиг тусыг хүлээн авдаг юм.

Зарим гэрлэсэн хосууд өөрсдийн сонголтоор эсвэл үргүйдлээс болоод хүүхэдтэй болдоггүй нь үнэн. Гэвч гэрлэлтийн онцгой байдал нь төрөлх хүч чадал, нөхөн үржихүйн үүрэг хариуцлага мөн хүйсийн хоорондын төрөлхийн ялгаатай нягт холбоотой. Ямар нэгэн шалтгаар нэг гэрт орох нь гэрлэлтийн шинэ хэлбэрийг үүсгэх хангалттай шалтгаан биш.

Америкийн нийгэмд ганц бие эцэг, эх маш олон байдгаас болоод салалт болон гэрлээгүй эцэг эхээс төрөх хүүхдийн тоо хурдацтай өсөж байна. Эдгээр ганц бие эцэг, эхээс олон нь үлгэр жишээ хүүхдүүдийг өсгөсөн байлаа ч дийлэнх тохиолдолд эхнэр, нөхрийн хайранд нэгдэж, бүхнээ зориулсан гэрлэлт л хамгаалагдан, өсөж, хүмүүжих эерэг орчноор хүүхдүүдийг хангаж байгааг өргөн цар хүрээтэй судалгаа харуулсан юм. Энэ нь зөвхөн хүүхэд төрүүлж өсгөхөд эцэг, эх хоёрын өгч чадах ихээхэн хэмжээний хувийн нөөц бололцооноос шалтгаалж байгаа юм биш. Харин аав, ээжийн ялгаатай хүч чадлаас шалтгаалж, хүйсийнх нь ариун журам үүнийг биелүүлж байгаа хэрэг юм. Нэртэй социологич Дэвид Попино хэлэхдээ:

Нийгмийн шинжлэх ухааны нотолгооны үүрэг нь хүйсийн ялгаатай эцэг эхээр өсгүүлэх нь хүний хөгжилд чухал бөгөөд хүүхдийг өсгөж өндийлгөхөд аав хүний оруулж буй хувь нэмэр нь хосгүй үнэтэй бөгөөд юугаар ч орлуулшгүй гэсэн санааг дэмждэг гэсэн юм.

Попино үүнийг тайлбарлахдаа:

. . . Эрэгтэй, эмэгтэй эцэг, эхийн хүүхдээ өсгөх хэв маягийн харилцан бие биенээ нөхөн гүйцээх байдал нь гайхамшигтай бөгөөд хүүхдийн ерөнхий хөгжилд асар их ач холбогдолтой. Аавууд нь хүүхдийнхээ удаан хугацааны хөгжилд илүү санаа тавьдаг байхад харин ээжүүд нь яг одоогийнх нь сайн сайхан байдалд нь (мэдээжийн хэрэг, хүүхдийн удаан хугацааны сайн сайхан байдалд хамаарах бүх зүйлс энд багтана) анхаардаг гэж заримдаа үздэг байна. Тэгэхээр тодорхой байгаа нэг зүйл бол хүүхдэд шаардлагатай хоёр хэрэгцээ байдгийн нэг нь бие даасан байдал, нөгөө нь хамааралтай байдал бөгөөд нэг нь сорилт бэрхшээлийн тулд, нөгөө нь дэмжлэг туслалцааны тулд байдаг явдал юм.

Нийгмийн ухааны түүхч Дэвид Блэнкэнхорн өөрийн бичсэн Аавгүй Америк хэмээх номондоо үүнтэй төстэй учир шалтгааныг төгс нийгэмд бол хүүхэд бүр аав, ээжийн аль алинаар нь өсгүүлэх болно хэмээн гаргасан байдаг.

Гэрлэлт болон гэр бүлд учирдаг бэрхшээлүүд

Уламжлалт гэрлэлт мөн – эхнэр, нөхөр болон хүүхдүүдээс бүрдсэн элэг бүтэн гэр бүл – халдлагад улам бүр өртөж байгааг орчин үед бид харж байна. Бэлгийн ёс суртахуун доройтож, эхнэр / нөхөртөө үнэнч биш байх явдал ихэслээ. 1960 оноос хойш гэрлээгүй эцэг эхээс төрж буй хүүхдүүдийн эзлэх хувь 5.3%-аас 38.5% болтлоо огцом хурдтай өссөн байна (2006).  Гэр бүл салалт энгийн үзэгдэл болж, нийтээр хүлээн зөвшөөрөгдөн, Нэгдсэн Улс дэлхийд салалтын түвшин хамгийн өндөртэй орнуудын нэг болоод байна. 1973 оноос хойш үр хөндөлтөөр 45 сая гэм зэмгүй амийг хөнөөгөөд байна. Мөн одоо үед үзвэр үйлчилгээний жишиг доройтож, порнограф олон хохирогчийг донтуулан шаналгах боллоо. Хүйсийн ялгааг шалихгүй, чухал биш, цаг зуурын асуудал хэмээн үл хайхарч, ингэснээр эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн аль алиныг нь бүтээсэн Бурханы зорилгыг алдагдуулж байна.

Сүүлийн жилүүдэд Нэгдсэн Улсад болон бусад орнуудад ижил хүйстний гэрлэлтийг хүний үндсэн эрх болгохыг хөхиүлэн дэмжих хөдөлгөөн бий боллоо. Энэ бол жижиг алхам биш, харин нэлээн том өөрчлөлт бөгөөд нийгэм үүнийг тэвчин хүлцэж эсвэл нууцлан хүлээж авахын оронд насанд хүрэгчдийн хоорондоо тохиролцсон бэлгийн зан үйл гэж үзэж, ижил хүйстний гэрлэлтийг дэмжигчид нь үүндээ албан ёсны дэмжлэг аван, хүлээн зөвшөөрүүлэхийг оролдож байна.

Массачусетсийн (2004) болон Калифорнийн (2008) шүүхийн шийдвэрүүд ижил хүйстний гэрлэлтийг зөвшөөрсөн. Уг хандлага нь гэрлэлтэд болон гэр бүлд ноцтой аюул заналыг бий болгож байна. Гэрлэлтийн тогтолцоо доройтож, үр дүнд нь хүүхдүүд болоод насанд хүрэгчдийн хэн хэнд нь сөрөг үр дагаврууд учирна.       

2008 оны арваннэгдүгээр сард Калифорнийн сонгогчид гэрлэлтийг зөвхөн эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хооронд байна гэж тогтоохоор мужийнхаа үндсэн хуулийг өөрчлөх эсэхээ шийдэх юм. Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм нь энэхүү өөрчлөлтийн төлөө санал өгч батлахыг урамшуулж буй бусад шашны бүлгүүд, байгууллагууд болон хувь хүмүүсийн өргөн хүрээтэй эвсэлд нэгдсэн билээ.      

Шууд эсвэл сонгосон төлөөллөөрөө дамжуулан оролцож буй – Нэгдсэн Улсын иргэд – хэрэв хүүхдүүдийг болон гэр бүлүүдийг хамгаалж, ёс суртахууны үнэ цэнийг цааш нь түгээе гэвэл Америкийн нийгэмд өмнө нь байсан уламжлалт гэрлэлтийг энэ хэвээр нь үргэлжлүүлэх ёстой гэсэн шийдвэрлэх чухал үүргийг ойлгосон юм.

Гэрлэлт нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хооронд байна гэдгийг тодруулж гаргасан хууль тогтоомжийг дөчин дөрвөн муж гаргаад байна. Тэдгээр мужуудын талаас илүү нь буюу хорин долоон муж нь Калифорни, Аризона болон Флоридад шийдэгдэх шатандаа яваа өөрчлөлттэй адилаар Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулсан юм.     

Эрс ялгаатай нь гэвэл Америкийн нийгэмд ижил хүйстний гэрлэлт байхыг тогтоосон хүмүүс нь өөр замыг сонгосон. Дэмжигчид нь тэдний нөхцөл байдлыг мужийн шүүхүүдэд танилцуулж, нийгэм маань хүлээн зөвшөөрөөд хэдэн мянган жилийн турш хамааралтай байсаар ирсэн гэрлэлтийн тогтолцоог шинэчилж өгөхийг шүүгчдээс хүсэж байна. Хэдий тийм ч бүр уг нөхцөлд ч шүүхүүдийн дийлэнх хэсэг нь буюу – найман мужийн дээд шүүхээс зургаа нь – уламжлалт гэрлэлтийн хуулийг дагаж мөрдөх шийдвэр гаргасан байна. Үлдсэн хоёр нь болох Массачусетсийн болон Калифорнийн шүүхүүд л хоёуланд нь 4 ба 3-ын яльгүй зөрүүний улмаас өөрөөр шийдсэн байна.       

Товчхондоо бол, гэрлэлт гэж юу болох тухайд маш хүчтэй маргаан Америк даяар өрнөж байна. Калифорнийн иргэд өөрсдөө дөнгөж найман жилийн өмнө энэ асуудал дээр саналаа өгч байхдаа уламжлалт гэрлэлт нь нийгэмд бүхэлд нь, ялангуяа нийгэм дэх хүүхдүүдэд амин чухал гэдгийг ойлгож байсан. Уг асуудал гэр бүлийн жинхэнэ мөн чанарт хүнд цохилт болж байгаа учраас, энэ нь манай цаг үе дэх ёс суртахууны ноцтой асуудлуудын нэг учраас, мөн гэр бүлд энэ нь маш томоор нөлөөлөх боломжтой учраас л энэ асуудал дээр сүм санаа бодлоо илэрхийлж мөн үүнд оролцохыг гишүүдээсээ хүсэж байна.

Хүлцэл, ижил хүйстний гэрлэлт ба шашны эрх чөлөө

Ижил хүйстний гэрлэлтэд нааштай ханддаг тэдгээр хүмүүс эсрэг хүйстэн хосуудын адилаар гэрлэх эрхийг тэдэнд өгөхийг “хүлцэл” нь шаарддаг хэмээн нотолдог. Гэвч “хүлцлийн” уг шаардлага нь Америкийн ихэнх үеийн түүхийн туршид энэхүү үгийн илэрхийлж байсан утгаас мөн Есүс Христийн сайн мэдээнд агуулагддаг утгаас дэндүү өөр утга учиртай болж, үр дагаврыг хаацайлж байна. Аврагч хайрын тухай илүү өндөр түвшний ойлголтыг заасан. “Хөршөө хайрла” хэмээн тэрээр анхааруулсан билээ. Садар самуун явдал үйлдсэн эмэгтэйд сайхан сэтгэлээр хандсан ч “дахин нүгэл бүү үйлд” хэмээн түүнд захисан нь Есүс нүгэлтнийг хайрлаж харин нүглийг нь буруушааж байсныг нотолж байна. Сургаалын зарчмаар бол хүлцэл гэдэг нь нэг нэгнээ гэсэн хайр болон өршөөл гэсэн утгатай болохоос биш зөрчлийг “хүлцэх” явдал биш билээ.     

Өнөөдрийн шашингүй дэлхийд хүлцэл хэмээх ойлголт нь огт өөр утга санааг илэрхийлдэг болжээ. Энэ нь хайрын оронд хууль бус зан үйлийг харилцааны үнэлэмжээ болгон хүлээн зөвшөөрүүлэх явдлыг – өөгшүүлэх гэсэн санааг илэрхийлж байна. Бид зөрчлийг нь өөгшүүлэлгүйгээр бие биенээ хайрлаж, санаа тавих ёстой гэдгийг Есүс заасан юм. Гэтэл өнөөдрийн улс төрийн хүсэл сонирхол нь хэн нэгэн нь нүглээ хүлээн зөвшөөрөөгүй л бол нүгэлтнийг нь ч хүлцэн тэвчдэггүй гэсэн санааг нотлох гэж зүтгэж байна.       

Ахлагч Даллин Х. Өүксийн тайлбарласнаар,

Мэдээж хэрэг, хүлцэл нь бие биенийхээ ялгаатай талыг маргаангүйгээр хүлээн авахыг шаарддаг. Гэхдээ хүлцэл гэдэг нь улс төрийн эсвэл олон нийтийн бодлогын сонголтын тал дээр хэн нэгний тогтоосон жишиг эсвэл үзэл бодлыг нь болиулахыг шаарддаггүй. Хүлцэл бол зөрүүтэй байдалд хариу үйлдэл үзүүлэх нэг арга зам, харин үүнийг байцаалтаас хамгаалах тушаал биш.

Сүм бусадтай харгис хатуугаар харьцахыг өөгшүүлдэггүй бөгөөд бүх хүнтэй хүндэтгэлтэй харьцахад нь гишүүдээ урамшуулан дэмждэг. Гэсэн хэдий ч ижил хүйстний гэрлэлтийг хамруулаад – ёс суртахууны тал дээр санал зөрөлддөг дадал хэвшлүүдийн эсрэг сүм үзэл бодлоо илэрхийлэх нь – хатуу ширүүн харьцааг эсвэл үргэлж буруугаар ашигласаар ирсэн “хорслын үг” хэмээх үг хэллэгийг бий болгодоггүй. Бид ижил хүйстэнтэйгээ нөхцөх явдлыг эсвэл гэрлэлтийн ямар ч шинээр тогтоосон загварыг хүлээн зөвшөөрөлгүйгээр ижил хүйстэн гэр бүлийн гишүүнд эсвэл анд найздаа чин сэтгэлийн хайр болон нөхөрлөлөө илэрхийлж чадна.   

Ижил хүйстний гэрлэлтийг хуульчлах нь засгийн газрын бодлого, үйл ажиллагаанд олон янзаар нөлөөлөх болно. Мужийн засаг захиргаа нь ижил хүйстний гэрлэлтийг иргэний эрх гээд зарлачихвал тэдгээр засгийн газрууд ижил хүйстэн хосуудын эсрэг ямар ч ялгаварлан гадуурхалт байхгүй гэдгийг баттай болгох зорилготой олон янзын бусад бодлогыг хэрэгжүүлэх нь гарцаагүй. Ингэвэл “сүм болон засгийн газрын хооронд сөргөлдөөн гарах” сайхан шалтаг болж мэднэ.

Ижил хүйстний гэрлэлтийн хэтийн төлөв нь үг хэлэх болон шашны итгэл бишрэл дээр үндэслэн үйлдэх эрх бүхий албан ёсны зөрчлийг аль хэдийн бий болгочихсон. Жишээ нь, зарим нэг мужууд дахь дэмжигчид болон засаг захиргааны албан тушаалтнууд нь удаан хугацаанд мөрдсөн шашны итгэл бишрэлээ дагаж, хүүхдүүд нь аав, ээж хоёулаа байдаг газарт өсөх ёстой гэсэн хүүхэд үрчлүүлэх шашны албаны эрхийг нь болиулах гэж байна. Үүний үр дүнд Бостон дахь католик буяны байгууллагууд хүүхэд үрчлүүлэх ажлыг явуулахаа зогсоосон байна.       

Ижил хүйстний гэрлэлтийг дэмждэг бусад дэмжигчид нь ижил хүйстний харилцааг хүлээж авдаггүй шашны ямар ч байгууллагыг татвараас чөлөөлөх болон хандив өргөх явдлыг зогсоох хэрэгтэй хэмээн үзэж байна. Бусад үед олон нийтэд нээлттэй байдаг шашны байр барилга дотор гэрлэх ёслол эсвэл хүлээн авалт хийхийг зөвшөөрдөг шашны байгууллагуудыг албадан шахахад олон нийтийн барилга байгууламжийн хууль аль хэдийн хөшүүрэг болон хэрэгжиж байна. Зарим тохиолдолд магадлан итгэмжлэгдсэн байгууллагууд нь ижил хүйстэн хосуудыг амьдрах сууцаар хангахын тулд шашны дунд болон их сургуулиудад дарамт шахалт үзүүлж байна. Хэрэв оюутны шашны байгууллагууд ижил хүйстэн хосуудыг нийгэмлэгийн гишүүнчлэлээс хасах юм бол их сургуулийн хотхон дахь зөвшөөрлийг болон хандив тэтгэлгээ алдах болно хэмээн зарим их сургуулиуд тэднийг сүрдүүлсэн байна. 

Эдгээр жишээнүүдээс олон нь Европын Холбооны зарим үндэстнүүдийн дунд албан ёсны бодит байдал болсон ба Европын парламент ижил хүйстэн хосуудын эрхийг хамгаалах хуулийг Европын Холбоо даяар нэг ижил болгох санал гаргалаа.  Тийнхүү хэрэв ижил хүйстний гэрлэлтийг иргэний эрх болгоод хүлээн зөвшөөрвөл шашны эрх чөлөөнд үлэмж хэмжээний зөрчил гарна. Мөн зарим томоохон бүсүүдэд шашны эрх чөлөө буурч ч мэднэ.

Ижил хүйстний гэрлэлт нь нийгэмд хэрхэн нөлөөлж болох вэ?

Шашны эрх чөлөөг хязгаарлах нь зөвхөн ижил хүйстний гэрлэлтийг хуульчлах нийгмийн далд санаа биш. Магадгүй ижил хүйстний гэрлэлтийг сурталчлагчдын үүсгэдэг хамгийн түгээмэл маргаан бол ижил хүйстний гэрлэлт нь ямар ч гэм хоргүй бөгөөд эсрэг хүйстний уламжлалт гэрлэлтийн тогтолцоонд ямар ч байдлаар нөлөөлөхгүй гэдэг санаа юм. “Энэ танд нөлөөлөхгүй, тэгэхээр та яагаад санаа зовох ёстой гэж?” гэсэн санаа нь нийтлэг амны уншлага болжээ. Ижил хүйстний гэрлэлтийг хүлээн зөвшөөрөх нь оршин тогтнож буй бүх гэрлэлтэд нэн даруй шууд нөлөөлөхгүй гэдэг нь үнэн боловч хэрэг дээрээ цаг хугацаа өнгөрөхийн хэрээр өсөж буй болон ирээдүйн үеийнхнийг хамруулан нийгэмд бүхэлд ньхэрхэн нөлөөлөх вэ гэсэн асуулт гарч ирэх юм. Ижил хүйстний гэрлэлтийг аль хэдийн хуульчилсан Европын цөөхөн хэдэн орны туршлагаар бол гэрлэлтийн тогтсон уламжлалд ямар ч өөрчлөлт гарахгүй гэдэг нь гэрлэлтийн болон гэр бүлийн аль хэдийн суларсан тогтвортой байдлыг бүхэлд нь улам ихээр сүйтгэнэ. Ижил хүйстний гэрлэлтийг хүлээн зөвшөөрөх нь нийгмийн хор уршигтай үр дагавраар гэрлэлтийн уламжлалт ойлголтыг гутаахад хүргэдэг.    

Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондын гэрлэлт дэх ариун нандин мөн чанарыг сулруулж мөн алдагдуулахад үүсэх маш ноцтой үр дагавраас гадна олон нийтийн бодлогын тал дээр эцэг эхчүүд болон бүхэл нийгмийн хувьд маш их сэтгэл зовоох бодитой үр дагаврууд олон байна. Эдгээр нь ижил хүйстний гэрлэлтийн ерөнхий асуудлын ноцтой байдлыг ойлгоход нэн чухал юм.    

Эрэгтэй, эмэгтэй хоёр хүн шинэ гэр бүл үүсгэх зорилготойгоор гэрлэхэд уг гэрлэлтэд гаргах тэдний амжилт нь санасандаа хүрэхийн тулд тууштай хөөцөлдөх явдлыг орхиж, мөн өөрсдийн цаг зав болон хөрөнгө мөнгийг үр хүүхдүүдээ өсгөн хүмүүжүүлэхийн төлөө золиослох хүслээс нь шалтгаална. Гэрлэлт бол үндсээрээ аминч бус үйлдэл мөн: зөвхөн эрэгтэй, эмэгтэй хүмүүс хамтдаа шинэ амьдралыг бүтээж чадах учраас, гэрлэлтийн үндсэн зорилго болсон хүүхдүүдийг өсгөн хүмүүжүүлэх нь насан туршийн үүрэг амлалт учраас хууль ёсоор хамгаалагдсан байдаг. Ижил хүйстний гэрлэлтийг нийгмийн талаас хүлээн зөвшөөрөх нь үүнд оролцогч хүмүүсийн санасандаа хүрэх гэсэн хүслээр нь яавч зөвтгөгдөхгүй, учир нь боломжтой бүх арга замаар хувь хүн бүрийг сэтгэл хангалуун байлгахын тулд хуулиар хамгаалах нь засгийн газрын зорилго биш. Тодруулж хэлбэл, тэдний хайр сэтгэл нь ямар ч байлаа гэсэн ижил хүйстний бүх харилцаа нь үр хүүхэдтэй болох боломжгүй, нэг ижил хүйсийн хоёр хүн өөрсдийн гэсэн үр удмыг өсгөн гэрлэлтийг хэзээ ч бий болгож чадахгүй.

Зарим ижил хүйстэн хосууд өмнө нь эсрэг хүйстний харилцаанд байхдаа төрүүлсэн, нэгдсэн улсын зөвшөөрөгдсөн хэсэгт үрчилж авсан эсвэл хиймлээр үр тогтоох явдлаар дамжуулан хүүхэд асран хамгаалагчийн эрхийг олж авах нь үнэн. Хэдий тийм боловч олон нийтийн бодлогын хамгийн чухал асуулт бол хүүхдэд болон өсөж яваа үеийнхэнд ямар орчин хамгийн тохиромжтой вэ? гэдэг асуулт байх ёстой. Уламжлалт гэрлэлт нь бат бөх бөгөөд сайтар бий болгосон нийгмийн мөн чанараар хүүхдийг хангадаг. Энэ нь тэд хайр болон нөхөн үржихүйн аль алинтай нь нягт холбогдох бэлгийн чиг хандлагатайгаар хүйсийн тодорхой байдлыг бий болгох магадлалыг нэмэгдүүлдэг. Эрс ялгаатай нь гэвэл ижил хүйстний гэрлэлтийг хуульчлах нь нийгмийн байдал, хүйсийн хөгжлийг мөн хүүхдийн ёс суртахууныг устгах магадлалтай. Хүүхдүүдэд үзүүлж болох урт хугацааны үр дагаврыг нь анхаарч үзэлгүйгээр ийм том туршилтын араас хөөцөлдөх нь нийгмийн хувьд үнэхээр ухаалаг хэрэг мөн гэж үү?

Хүүхдүүдэд хэрхэн сөргөөр нөлөөлж болох нэг жишээ гэхэд иргэний эрхийн хувиар ижил хүйстний гэрлэлтийг үндэслэх нь сургуулиудын сургалтын хөтөлбөрт заавал дагаж мөрдөх өөрчлөлтүүдийг гаргахыг зайлшгүй шаардана. Ижил хүйстний гэрлэлт нь эсрэг хүйстний гэрлэлттэй адил хэмээн муж нь тунхаглах үед улсын сургуулиудын сургалтын хөтөлбөр уг мэдэгдлийг дэмжих ёстой болно. Бага сургуулиасаа эхлээд хүүхдүүд гэрлэлтийг насанд хүрсэн ямар ч хамаагүй хоёр хүний дундах харилцаа мөн хоорондоо тохиролцсон бэлгийн харьцаа нь ёс суртахууны хувьд төвийг сахисан байдаг хэмээн заалгах болно. Дунд сургуулийн бэлгийн боловсролын хичээл дээр ижил хүйстний дотно харилцааг эсрэг хүйстний харилцаатай адилтгаж үзэх тухай заагдах болно. Эдгээр нөхцөл байдлууд нь шашнаас ангид сургуулийн системт хөтөлбөр болон ёс суртахууны уламжлалт жишгийг үр хүүхдүүддээ заах эцэг эхчүүдийн эрхийн хооронд хүчтэй тэмцлийг өрнүүлэх болно.

Эцэст нь хэлэхэд түүхийн туршид гэр бүл нь хувь хүний эрх чөлөөний амин чухал бат бөх хамгаалалт байсаар ирсэн. Гэрийн хана хэрэм нь нийгмийн хортой нөлөөнөөс, заримдаа засгийн газрын хэт их эрх мэдлээс хамгаалах хамгаалалт болж өгдөг. Харгислал эсвэл үл тоомсорлох явдал байхгүй үед нь гэр орондоо байгаа хүүхдүүдийг өсгөн хүмүүжүүлэх болон ёс суртахууны боловсрол олгох явдалд хөндлөнгөөс оролцох эрх засгийн газарт байхгүй. Тийм учраас хүчирхэг гэр бүлүүд нь улс төрийн эрх чөлөөнд туйлын чухал. Гэвч засгийн газрууд уламжлалт бус гэрлэлтийг олон нийтээр хүлээн зөвшөөрүүлэх журмыг гаргаж, гэрлэлтийн мөн чанарыг шинээр тогтоох гэж оролдох үед тэд гэр бүлийн амьдралын ариун нандин хэсэгт хөндлөнгөөс оролцоход нэг алхам ойртож байгаа хэрэг юм. Уг үйлдлээс гарах үр дагаврууд нь олон бөгөөд урьдаас таамаглах аргагүй ч засгийн газрын гүйцэлдүүлэхээр оролдож байгаа зорилгод чиглүүлэх эрх мэдлийг болон хэтийн төлөвийг ихэсгэж болзошгүй.

Гэрлэлтийн цэвэр ариун байдал

Эцэг эхээр удирдуулсан, хүчирхэг, бат бөх гэр бүлүүд бол иргэншсэн нийгмийн өмөг түшиг мөн. Хүйсийн будлиантай байдлаар болон Бурханаас заяасан утга учрыг нь гуйвуулах явдлаар дамжуулан гэрлэлтийг ганхуулах үед өсөж буй хүүхэд залуучуудын хувьд эрэгтэй, эмэгтэй хүний төрөлх шинж чанараа хөгжүүлэх нь улам бүр хэцүү болох болно. Заримынх нь хувьд зөв үерхлийг эхлүүлэх, бат бөх гэр бүлийг бий болгох мөн ёс суртахууны хүч болон зорилгоор дүүрэн өөр нэг шинэ үеийг өсгөн хүмүүжүүлэх нь илүү хэцүү байх болно.

Энэ нь манай шашинд болон нийгмийн маань ирээдүйд гүнзгий ач холбогдолтой ёс суртахууны няцааж болшгүй асуудал учраас Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондын гэрлэлтийн цэвэр ариун байдлыг хамгаалах явдалд бусад олон сүм, байгууллага болон хувь хүмүүстэй хамт оролцохоор шийдсэн юм.

Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхагийн сүүлийн мөр нь Тэргүүн Зөвлөл болон Арванхоёрын чуулгаас дэлхий дахинд өгөх “Итгэл хүлээсэн иргэд, төрийн албан хаагч та бүхнийг нийгмийн үндсэн нэгж болох гэр бүлийг бэхжүүлэн авч явах эдгээр арга замыг ямагт хэрэгжүүлэгтүн хэмээн уриалан дуудаж байна” гэсэн анхааруулга юм. Энэ бол сүмийн удирдагчдын өгсөн чиглэл бөгөөд энэ нь сүм ба үндэстний аюулгүй байдлыг хамгаалах цорын ганц чиглэл билээ.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.