Ижил хүйстэндээ татагдах нь

Ижил хүйстэндээ татагдах тухай өгүүлэх нь

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм нь ижил хүйстэндээ татагдах нь хайр болон өрөвч нинжин сэтгэл болон харилцан ойлголцлыг шаардах эмзэг асуудал гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Энэхүү mormonsandgays.com вэб сайт нь сүмийн удирдагчид болон гишүүдийн ярилцлагаар мөн видео бичлэгээр дамжуулан ижил хүйстэндээ татагдах явдалд холбогдсон хувь хүмүүс болон тэдний гэр бүлүүдэд чиглэн ажилладаг. Мэдэгдлүүд болон түүхүүд нь бие биенээ хайрлах Христийн зарлигийн ач холбогдлыг онцлон тэмдэглэж, сүмийн байр суурийг дахин баталдаг.

Бэлгийн харьцаа нь гэрлэсэн эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хооронд байх ёстой гэсэн сүмийн сургаалын байр суурь маш тодорхой юм. Гэвч үүнийг найрсаг бус байдлыг зөвтгөх шалтгаан болгон ашиглах ёсгүй. Бидний даган дууриадаг Есүс Христ бэлгийн харьцааны ёс суртахуунгүй байдлыг буруушаасан хэдий ч хэзээ ч харгис хатуу байгаагүй билээ. Түүний хүсэл бол хүмүүсийг шүүмжлэх бус харин тэднийг өргөж дэмжих явдал байсан юм. [i]

Товчоор хэлбэл, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм нь хүний бэлгийн чиг хандлага, хүйстэй холбоотой сургаалын амин чухал чанарыг, түүнчлэн эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн нэгдэл гэдэг утгаар нь гэрлэлтийн цэвэр ариун байдлыг болон ач холбогдлыг батлан хэлдэг. [ii] Гэсэн хэдий ч сүм нь бүх хүмүүс адилхан Бурханы хайртай хүүхдүүд мөн бөгөөд хайр, хүндэтгэл хүлээх эрхтэй хэмээн бат итгэдэг. Сүмийн төлөөлөгч ахлагч Квинтин Л. Күк: “Сүмийн хувьд хэн ч үүнээс илүү хайр энэрэл, өрөвч сэтгэлээр хандах учиргүй. Бусдад хүрч хайр энэрэл, өрөвч сэтгэлээ илэрхийлэх тал дээр тэргүүн эгнээнд явцгаая. Өөрсдийнхөө хүйсийн талаарх мэдрэмжээсээ болоод амьдралын өөр хэв маягийг сонгосон тэдгээр хүмүүст хүндэтгэлгүй хандан гэр бүлээсээ хасахгүй байцгаая” хэмээн мэдэгджээ. [iii]

Гэрлэлтийн тэнгэрлэг тогтолцоо

Сүм нь ижил хүйстэндээ татагдах мэдрэмж, зан төлөв хоёрын хооронд ялгаа тогтоодог. Ижил хүйстэндээ татагдах мэдрэмж, дур хүсэлтэй байх нь угаасаа нүгэлтэй зүйл биш, харин ижил хүйстний зан төлөвт татагдан орох нь “эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондын гэрлэлт нь Түүний хүүхдүүдийн мөнхийн хувь заяаны төлөөх Бүтээгчийн төлөвлөгөөний төвд байдаг… гэсэн ариун судар дээр үндэслэсэн сургаалын зарчимтай” зөрчилддөг. [iv]

Учир нь нөхөн үржихүйн “үр удмаа үлдээх нандин хүч нь зөвхөн хууль ёсоор гэрлэсэн эхнэр, нөхөр хоёрын хооронд байх ёстой, … нэг ижил хүйсийн хүмүүсийн хоорондын харилцааг хамруулсан өөр ямар ч төрлийн бэлгийн харьцаа нь тэнгэрлэгээр бүтээгдсэн гэр бүлийн тогтолцоог алдагдуулдаг” хэмээн сүм итгэдэг. Тийм учраас гэрлэлтийг эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн нэгдэл гэж тогтоодог хууль журамд сүм нааштай ханддаг юм. Хэдий тийм ч “эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондын гэрлэлтийг хамгаалах явдал нь бүх хүмүүст хайр, сайхан сэтгэл, хүнлэг чанараар ханддаг Христийн шашны үүргээс нь сүмийн гишүүдийг холдуулахгүй.”[v]

Хувь хүний эрхүүд

Гэрлэлт нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хооронд байна гэсэн сүмийн итгэл үнэмшил нь ижил хүйстэн хүмүүс рүү чиглэсэн аливаа хэлбэрийн дайсагнасан байдлыг үүсгэдэггүй мөн түүнийг өөгшүүлдэггүй. [vi] Харин ч эсрэгээрээ бүх хүнд хайр, хүндэтгэлтэй хандах ёстой гэдгийг сүмийн олон удирдагч тодорхой хэлсэн байдаг. Сүмийн өмнөх ерөнхийлөгч Гордон Б. Хинкли (1910-2008) ижил хүйстэндээ татагддаг гишүүдэд хандаж хэлэхдээ: “Бидний зүрх сэтгэл [та нарын] төлөө байдаг. Бид Их Эзэний өмнө та бүхнийг сэтгэл зүрхэндээ хадгалж, бидний ах, эгч хэмээн хүндэтгэн хайрладаг” гэсэн юм. Ерөнхийлөгч Боид К. Пакэр: “Бид та нарыг эсэргүүцдэггүй. … Бид та нарыг эсэргүүцэж чадахгүй. … Бид та нарт хайртай учраас та нарыг эсэргүүцэхгүй байх болно” хэмээн нотлон хэлжээ.

“Энэ бүхэн нь уламжлалт гэр бүлийн зарчимч байдалтай эсвэл сүм хийдийн үндсэн эрхтэй зөрчилдөөгүй байгаа цагт эрүүл мэнд, эмнэлгийн үйлчилгээ, орон сууц худалдан авах болон ажил эрхлэх эрх эсвэл эрх батлах” талаарх ижил хүйстэн хосуудын эрхийг сүм хамгаалсаар ирсэн. [vii] Жишээ нь, Солт Лэйк хотод сүм орон сууцжуулах болон ажил эрхлэх асуудал дээрх ялгаварлан гадуурхалтаас ижил хүйстэн оршин суугчдыг хамгаалахад чиглэсэн хуулийг дэмжиж байсан билээ. [viii]

Хайрын сайн мэдээ

Есүс Христийн сайн мэдээ нь хайр, хүндэтгэл, сонгох эрх дээр үндэслэдэг. Бурханы тусламж ба нигүүлслээр, Есүс Христээр илчлэгдсэн зарчмуудаар дамжуулан бүх хүн төрөлхтөн хүч чадал, сул дорой байдал, сорилт бэрхшээлийг болон адислалуудыг өвлөж аван амьдрахад уригдсан гэдэгт мормончууд итгэдэг. Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм нь “Бурханд байх эцэг хүний хязгааргүй хайр энэрэл нь бид бүгдээс хүн төрөлхтний нийтлэг сүр жавхлангийн төрөлхийн бөгөөд бишрэнгүй чанарыг шаарддаг” хэмээн үздэг. Бид нэг нэгнээ хайрлах ёстой. Бид бие биенээсээ хэр их ялгаатай байдгаас үл хамааран нэг нэгэндээ ах, эгч мөн Бурханы хүүхдүүд болохын хувьд хүндэтгэлтэй хандах ёстой.[ix]

Эх сурвалжууд



[ii] Ахлагч Кристоффэрсон, “Love One Another: A Discussion on Same-Sex Attraction (Бие биенээ хайрла: Ижил хүйстэндээ татагдах явдлын тухай хэлэлцүүлэг),” mormonsandgays.com-оос эш татсан

[iii]Ахлагч Күк, “Love One Another: A Discussion on Same-Sex Attraction (Бие биенээ хайрла: Ижил хүйстэндээ татагдах явдлын тухай хэлэлцүүлэг),” mormonsandgays.com-оос эш татсан

[iv] “First Presidency Statement on Same-Gender Marriage” (“Ижил хүйстний гэрлэлтийн талаарх Тэргүүн Зөвлөлийн мэдэгдэл.”) http://www.mormonnewsroom.org/article/first-presidency-statement-on-same-gender-marriage

[vi] Мормон мэдээний булан: “Church Responds to Same-Sex Marriage Votes (Сүм ижил хүйстний гэрлэлтийн талаарх санал хураалтад хариу өглөө),” http://www.mormonnewsroom.org/article/church-responds-to-same-sex-marriage-votes

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.