Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф 2008 оны 2-р сарын 3-нд Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Тэргүүн Зөвлөлийн хоёрдугаар зөвлөхөөр дуудагдсан. Тэрээр 2004 оны 10-р сарын 2-нд Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Арванхоёр Төлөөлөгчийн чуулгын гишүүнээр дэмжигдэн батлагдсан юм. Тэрээр 1994 оны 4-р сараас хойш ерөнхий эрх мэдэлтнээр үйлчилж байна.
Ерөнхийлөгч Угдорф 1940 оны 11-р сарын 6-нд Чехословакийн Остроу хотод Карл Албэрт болон Хилдгард Опелт Угдорф нарын хүү болон мэндэлжээ. 1947 онд түүний гэр бүл Германы Звикау хот дахь сүмд нэгдэн, сүмийн гишүүд болсон. 1952 онд гэр бүл нь Майны Франкфурт руу дүрвэж, тэрээр тэнд инженерийн боловсрол эзэмшсэн. 1959 онд ерөнхийлөгч Угдорф Германы нисэх хүчинд элсэн орж, тийрэлтэт онгоцны нисгэгчээр 6 жил ажилласан байна.
1965 онд ерөнхийлөгч Угдорф Лифтанса Германы нисэх хүчинд нисгэгчээр ажиллаж эхлэв. 1970-аас 1996 он хүртэл тэрээр B747, Airbus, DC10 болон B747 онгоцнууд дээр ахмад нисгэгчээр нисч байв. Мөн тэрээр сургагч болон ахмад нисгэгчээр ажиллаж байхдаа хэд хэдэн удирдах ажил гүйцэтгэж байв. Эдгээр албан тушаалд B737 онгоцны хэсэг хариуцсан ахлах нисгэгч, Аризонад Люфтханза нисгэгчийн сургуулийн захирал, бүх нислэгүүдийг удирдсан багийн ахлагч мөн нислэгийн үйл ажиллагаа хариуцсан ахмад дэд ерөнхийлөгч ба Люфтханза онгоцны ахлах нисгэгчээр ажиллаж байв. Тэрээр мөн Олон Улсын агаарын тээврийн холбооны нислэг хариуцсан хорооны дарга байсан юм.
Ерөнхийлөгч Угдорф 1962 оны 12-р сарын 14-нд Харриэт Райхтай гэрлэсэн бөгөөд тэд одоо хоёр хүүхэд, зургаан ач зээтэй. Төлөөлөгчийн дуудлага авснаасаа хойш ерөнхийлөгч Угдорф эхнэртэйгээ Америкийн Нэгдсэн Улсад амьдарч байна.
Дийтр ба Харриэт Угдорф нар аялах дуртай. Тэд урлагт хайртай бөгөөд хүүхдүүд болон ач зээ нартайгаа цагийг өнгөрүүлэхдээ хамгийн их аз жаргалтай байдаг.