Тэрээр хатагтай Сатфиний хамт тус Энэрлийн Байгууллагад ажиллаж байгаа бөгөөд 2017 оны 4 сар хүртэл Монголд амьдрахаар төлөвлөж байна.
Доктор Майкл Сатфин нь Улаанбаатар хотод Дэзэрэт Олон Улсын Энэрлийн Байгууллагын сайн дурын англи хэлний багшаар ажиллаж буй хүний их эмч хүн юм. Доктор Сатфин АНУ-ын Уайоминг мужийн Рок Спринг хотод 31 жил бөөрний эмчээр ажилласан туршлагатай. Тэрээр хатагтай Сатфиний хамт тус Энэрлийн Байгууллагад ажиллаж байгаа бөгөөд 2017 оны 4 сар хүртэл Монголд амьдрахаар төлөвлөж байна.
Тэрээр саяхан бөөрний дутагдлын үед үзүүлэх яаралтай тусламж сэдвээр SOS Монгол Улаанбаатар Олон улсын эмнэлэгт лекц тавихаар уригдсан бөгөөд уг лекцэнд 30 гаруй эмч, эмнэлгийн хүн хамрагджээ.
Тэд Монголын Анагаахын Шинжлэх Ухааны Их Сургуулийн англи хэлний багш нарт үнэ төлбөргүй англи хэл заадаг. Энэ ангид одоогоор 10 англи хэлний багш суралцаж байна. Тус сургуулийн зүгээс доктор Сатфинд болон хатагтай Сатфинд Монголд амьдрах зардлаа хувийн зүгээсээ гарган, туршлага, мэдлэгээ харамгүй хуваалцаж байгаад баярлан талархаж байдгаа илэрхийлсэн ажээ.