Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Азийн Хойд бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлийг шинээр томилсон бөгөөд 2025 оны 8-р сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр болно. Ахлагч Кимо Ж.Эсплин Азийн Хойд бүсийн ерөнхийлөгчөөр, Ахлагч Кристофэр Х.Ким нэгдүгээр зөвлөхөөр, Ахлагч Майкл Жон Ю.Тэ хоёрдугаар зөвлөхөөр үйлчлэхээр боллоо.
Ахлагч Кимо Ж.Эсплин нь 2023 оны 8-р сараас хойш Азийн Хойд бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлийн хоёрдугаар зөвлөхөөр, 2024 оны 8-р сараас нэгдүгээр зөвлөхөөр үйлчилсэн.
Ахлагч Кристофэр Х.Ким нь 2024 оны 8-р сараас Азийн Хойд бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлийн хоёрдугаар зөвлөхөөр үйлчилсэн.
Ахлагч Майкл Жон Ю.Тэ нь 2023 оны 8-р сараас Азийн бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлийн хоёрдугаар зөвлөхөөр үйлчилсэн.

MNG-Esplin.jpg
Ахлагч Кимо Ж.Эсплин эхнэр Кай Эсплин эгчийн хамт 2025 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
MNG-Kim.jpg
Courtesy of Church News. 2024 Deseret News Publishing Company. Ахлагч Кристофэр Х.Ким эхнэр Сэонгми (Сю) Ким эгчийн хамт.2025 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
Mng-teh.jpg
Ахлагч Майкл Жон Ю.Тэ эхнэр Грэйс Тэ эгчийн хамт. 2025 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
Mng-Mccune.jpeg
Ахлагч Жон А.Маккюн эхнэр Дэббра Маккюн эгчийн хамт.2025 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.Ахлагч Жон А.Маккюн Юта бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлийн нэгдүгээр зөвлөхөөр үйлчлэхээр дуудагдаад байна. Тэрээр 2020 оны 10-р сараас хойш Азийн Хойд бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлийн хоёрдугаар зөвлөхөөр, 2023 оны 8-р сараас нэгдүгээр зөвлөхөөр үйлчилсэн ба 2024 оны 8-р сараас ерөнхийлөгчөөр үйлчилсэн юм.