Мэдээ мэдээлэл

“Шинэ амьдрал”-д хандив өргөв

Дэзэрэт Олон Улсын Энэрлийн Байгууллага саяхан Эрдэнэт хотын Архидалт, мансуурлын эсрэг Ассоциацийн Орхон салбарын харъяа “Шинэ амьдрал” нийгэмшүүлэх төвтэй хамтарч, архи, мансууруулах бодист донтсон хүмүүст донтолтоосоо ангижрах, гэр бүлээ тэтгэх ажлын ур чадвар олгохын тулд хөтөлбөр хэрэгжүүлжээ.

Эрдэнэт хотын энэ төвд ДОУЭБайгууллага дараах багаж хэрэгслийг хандивлажээ. Үүнд: хөрөө, хийн компрессор, ор, агуулах контейнер, хөргөгч, төмрийн хөрөө, таслагч гэх мэт арав гаруй сая төгрөгийн үнэ өртөг бүхий зүйлс олгосон байна. ДОУЭБайгууллага нь тус төвийн хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдийг ихэд сайшаадаг. Төв нь архи, мансууруулах бодисын донтолтоос ангижрах хичээл заахаас гадна цемент блок үйлдвэрлэх, сургуулийн сандал ширээ засах зэрэг хөдөлмөр эрхлэхэд нь тусалдаг аж. Архинд донтсон аавуудад донтолтоосоо ангижрахад нь туслах мөн ажлын ур чадвар олгох тус төвийнхний хэрэгжүүлж буй арга хэмжээ амжилттай явагдаж байна. Багахан хэмжээний тусламжаар олон хүний бие даан амжилт гаргахад нь туслах ийм л зорилгуудыг хэрэгжүүлэхэд ДОУЭБайгууллага оролцохыг дэмжиж байдаг. 

Хавсаргасан зураг дээр тус төвийн дарга н. Ч.Уламбаяр Монгол дахь үйлчлэийн төвийн захирал хатагтай У. Соёлмаагаас хандивын багаж хэрэгсэл, бусад хүлээн зүйлийг хүлээн авч байгаа нь.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.